Усны мэргэжил болон байгаль орчны чиглэлээр суралцаж буй оюутан залуус сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, Оюутны усны холбоог байгууллаа.
Тус холбоо нь:
- Усны нөөц, менежмент, чанар, хүртээмж, хэмнэлт зэрэг асуудлаар оюутан залуусын мэдлэгийг дээшлүүлэх,
- Усыг зөв ашиглах, хамгаалах, үнэ цэнийг олон нийтэд сурталчлах,
- Төсөл хэрэгжүүлэх, судалгаа хийх,
- Оюутнуудад зориулсан сургалт, семинар зохион байгуулах зорилготой юм.
Холбооны гишүүд нь усны менежмент, экологи, уул уурхай, хөдөө аж ахуйн усны хэрэглээ зэрэг чиглэлээр суралцдаг оюутнууд байх бөгөөд тэднийг:
- Олон улсын оюутан солилцооны хөтөлбөрт хамруулах,
- Мэргэжлийн туршлага судлах, дэвшилтэт техник технологи суралцах,
- Үйлдвэрлэлийн дадлага хийх, ажлын байраар зуучлуулах,
- Гадаадад суралцах боломжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.