Аргентины шигшээ багийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, "Интер Майами" клубийн тоглогч, найман удаагийн "Алтан бөмбөг" шагналын эзэн Лионел Месси 2026 оны ДАШТ-ий урьдчилсан шатны энэ сарын тоглолтуудад оролцохгүй болжээ.
“DSports Radio”-гийн сэтгүүлч Нани Сенра-гийн мэдээлснээр, Месси гуравдугаар сарын 18-нд "Атланта" багтай хийсэн тоглолтын (2:1) үеэр бэртэл авсан тул шигшээ багийн эцсийн бүрэлдэхүүнд багтаагүй байна.
Аргентины шигшээ баг гуравдугаар сарын 22, 26-нд Уругвай, Бразилын багуудтай 2026 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтоо хийх юм.
Эх сурвалж: TASS