x

Монголын тусгай олимпын баг 21 медальтай эх орондоо ирлээ

Италийн Турин хотод болсон Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд болж, Монгол Улсын баг тамирчид 5 алт, 10 мөнгө, 6 хүрэл, нийт 21 медаль хүртэн түүхэн амжилт тогтоолоо. Энэ нь тус наадмын түүхэнд Монголын баг тамирчид нэг дор ийнхүү олон медаль хүртсэн анхны тохиолдол юм.

Монгол Улсын 24 тамирчин (эрэгтэй 8, эмэгтэй 16) зургаан төрлөөр оролцож, дэлхийн хэмжээний амжилт үзүүлсэн нь энэ оны спортын онцлох үйл явдлуудын нэг боллоо.

Тусгай олимпын наадамд амжилттай оролцсон баг тамирчдад өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хороо (БТСУХ), Монголын тусгай олимпын хороо, “Скай ресорт” ХХК-аас хүндэтгэл үзүүлэв.

Арга хэмжээний үеэр БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат:
"Тусгай олимпын дэлхийн өвлийн наадамд бахдам амжилт байгуулсан тамирчин Та бүхэндээ халуун баяр хүргэе. Эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн бахархалт тамирчиддаа талархаж байна" хэмээн онцоллоо.

Олон улсын үйл ажиллагаанд Монгол Улс оролцлоо

Наадмын үеэр Монгол Улсыг төлөөлөн, Зэвсэгт хүчний жанжин штабын Цэргийн биеийн тамир, спортын тасгийн ахлах ахлагч Г.Наранхүү галт бамбарыг буухиалах ёслолд оролцсон байна.

Мөн Дэлхийн удирдагчдын эвслийн амжилтын замнал дээд хэмжээний хэлэлцүүлэгт:

  • Монголын тусгай олимпын хорооны элч Б.Ерөөлт,
  • Чиглүүлэгч Н.Эрдэм,
  • ССАЖЗЯ-ны сайд Ч.Номин,
  • БТСУХ-ны ГХМТХ-ийн дарга Н.Оюунбат нар оролцож, “Берлины тунхаглал”-ын явц болон хүртээмжтэй нийгэм байгуулах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Тус наадмын хүрээнд тамирчдын бие бялдрын хөгжлийг дэмжих, гэр бүл, асран хамгаалагчдад зориулсан соёл, спортын танин мэдэхүйн хөтөлбөрүүд зохион байгуулагдсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү бэлгийн эрхийн бичигтэй холбоотой дуулианд өртөв 2 цаг 35 мин Ши Жиньпин АНУ-д айлчилж магадгүй гэж Д.Трамп мэдэгдэв 2 цаг 36 мин Лионел Месси Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсангүй 2 цаг 37 мин Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан шуурхай хуралдаан хийлээ 2 цаг 40 мин Монголын тусгай олимпын баг 21 медальтай эх орондоо ирлээ 2 цаг 41 мин Осака башё: Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэмцээнийг орхилоо 2 цаг 46 мин Монгол Улсын Ерөнхийлөгч цэргийн дээд цол хүртээлээ 2 цаг 47 мин Оюутнууд усны чиглэлээр нэгдэн, холбоо байгууллаа 2 цаг 47 мин Төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа 2 цаг 48 мин Улсын нэгдсэн төсвийн орлого, зарлага буурч 565.8 тэрбумын алдагдалтай гарчээ 2 цаг 50 мин Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв 2 цаг 51 мин Австралийн долоо хоног “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” хэлэлцүүлгээр эхэллээ 2 цаг 52 мин Хонгконгийн хүүхдийн гэмтлийн мэс засалчид ГССҮТ-д ажиллав 2 цаг 53 мин Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн халаалтын системийг шинэчилжээ 2 цаг 54 мин Төрийн цахим үйлчилгээ тасалдахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ 6 цаг 3 мин Гүржийн Тбилисид болох "Их дуулга" тэмцээнд Монголын 20 жүдоч оролцоно 7 цаг 8 мин Улсын хэмжээнд нэг ажилтны сарын дундаж цалин 2.67 сая төгрөг байна 7 цаг 9 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британид албан ёсны айлчлал хийж байна 7 цаг 10 мин Нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчлийг арилгах хоёр сарын аян үргэлжилж байна 7 цаг 14 мин 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын амралтын хуваарь 7 цаг 15 мин
iИх уншсан
Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... "Муусайн хөдөөнийхөн хотоос явцгаа..." Эль Дорадо Монгол цэргийн өдөр: Зэвсэгт хүчний 104 жилийн ой өнөөдөр то... Эмгэнэл Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд... “SpaceX” компани ОУСС-д шинэ баг илгээж, есөн сар гацаад бай... Хүн дүрст роботууд хагас марафонд уралдана Прокурорын байгууллага 224 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэ... Марк Карни Канадын Ерөнхий сайдаар албан ёсоор томилогдлоо
Top