Улаанбаатар хотод үүл багасна, бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 25 хэм дулаан байна.
Ойрын хоногуудад ихэнх нутгаар халж, тал хээрийн нутгаар хуурай салхитай байх тул болзошгүй ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, нутгийн зүүн хэсгээр хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 23-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 23-нд говь, тал, хээрийн нутгаар, 24, 25-нд тал, хээрийн нутгаар, 26-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 24-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.