x

Боловсролын багц хуулинд бодолцох ёстой нөхцөл!

Цар тахлын жилүүдэд боловсролын салбар бусдаасаа хүнд байгаа ч боловсролын салбарынхан идэвхтэй байгаа. Долоон ажлын хэсгийн 23 гишүүний боловсруулсан Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг хичээлийн шинэ жилийн хонхон дуутай зэрэг шахам эхэлж хот, хөдөөгүй өрнөв. Ингэж өргөн фронтоор дайрахаас өөр аргагүй, ухрах газар үгүй гэдгийг УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням хоёргүй утгаар хэлсэн. Тэрээр “Ам нээвэл” нэвтрүүлэгт “Багш нарын 60 гаруй хувь нь боловсролын цөм хөтөлбөрөө ойлгоогүй”, “Дээд боловсролын сургуулийн хичээлийн агуулгын 70 хувь нь хоцрогдсон”, “МСҮТ-д суралцаж буй хүмүүсийн 30 хувь хүүхэд, үлдсэн нь буюу 45 мянга нь насанд хүрэгчид. Харин тэдгээр насанд хүрэгчдийн 50 хувь нь ерөнхий боловсролын мэдлэггүй” гэх мэт айж цочмоор зүйл ярьжээ.

Энэ бүгдийг сууриар нь, тэр чигт нь засаж залруулах гэдэг Г.Дамдиннямын санаа зорилгыг сурагч, багш нар, салбарын судлаачид, эцэг эхчүүд ч алгаа ташин дэмжиж байгаа. 

Ажлын хэсгийнхэн Намрын чуулганы турш толгой өөд татах завгүй ажиллалаа. “Боловсролын багц хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг 48 цэцэрлэгийн 255, Ерөнхий боловсролын 30 сургуулийн 957 буюу нийт 1212 багш, удирдах ажилтан, ажиллагсдыг хамруулан сум, сургууль, цэцэрлэгийн түвшинд, сургалтын байгууллагын удирдлагын түвшинд, бүсийн түвшинд нийт гурван удаа зохион байгуулжээ. Эдгээр хэлэлцүүлгүүдээс гарсан саналыг нэгтгэн боловсруулж үндэсний хэмжээний цахим хэлэлцүүлэгт танилцуулж албан тоотоор БШУЯ-ны ажлын хэсэгт хүргүүлээд байна. Дээрх хэлэлцүүлгээс хуулийн төсөлд өөрчлөх, өөрчлөн найруулах, нэмэлтээр оруулах дөрвөн бүлгийн 63 заалт, хасах дөрвөн заалт байна гэж үзжээ. 

Боловсролын багц хууль Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-ын үзэл баримтлалын дагуу хийгдэж таарна. “Алсын хараа 2050”-ын “Боловсрол” хэсгийн нэгдүгээр шат 2020-2030 оныг хамарна. Түүний 2.1.13 хэсэгт “Сургуулийн насны хүн амын тооны өсөлтөд тулгуурлан бүх шатны сургалтын байгууллагын дэд бүтцийг сайжруулан, стандарт, чанарын шаардлага хангасан тэгш, хүртээмжтэй орчин бий болгож чанартай үйлчилгээ үзүүлэх орчин бүрдүүлнэ” хэмээн заасан буй. Тэнд Ерөнхий боловсролын сургуульд хамрагдах хүүхдийн тоог он оноор нь, аймаг дүүргээр нь гаргасан график бий. Ингээд тооны машин барьж аваад бяцхан тооцоо хийж үзлээ. Дөрвөн жилийн дараа буюу 2025 онд манай боловсролын нөхцөл байдал ямар болохыг багцаалах гэсэн хэрэг. Жишээ нь, 2025 онд гэхэд Ерөнхий боловсролын сургуульд суралцагсдын тоо өнөөгийнхөөс 250 мянгаар шууд нэмэгдэх нь. Эдгээр хүүхдүүдийг сургахад мэргэжлийн 23 мянган багш, 1 000 хүүхдийн багтаамжтай 250 сургууль хэрэг болох нь. Гэтэл сүүлийн таван жилд Монгол Улсад 71 сургууль баригджээ. Нийслэлд 2022 онд 41 сургууль цэцэрлэг, спорт цогцолбор барих төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ эрчээрээ гурван жил явна гэж тооцвол 2025 онд зөвхөн нийслэлийн хэмжээнд 127 сургууль сох дутахаар тооцоо гарлаа.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Улсын төсвийн 16 хувьтай тэнцэх төсөвтэй боловсролын салбар мөнгөөр дутаагүй” гэж ам нээжээ. Тийм ч биз. Ирэх гурван жилд төсвийг нь огцом нэмэхээ бодсон байж таарна. Гэтэл сургууль гэдэг ганц байшин барилга биш. Хүүхэд шуугилдах их өргөөнд эзэд хэрэгтэй. Тэднийг МУБИС дангаараа бэлтгэх дархан эрх эдэлдэг. Энэ сургуулийг жилд 4000 оюутан төгсдөг ажээ. Сургууль төгссөн бүхэн багшлаад байдаггүй ч тэгж төсөөлбөл 2025 онд багшгүй байшинд баахан хүүхэд цуглах тооцоо гарлаа. Хүүхэд шуугилдах их өргөөний эздийг хувилж олшруулах боломж даанч үгүй. Ямартаа л хөл хорионы хичээлийн хоцрогдол арилгахад одоогийн багш нар хүрэлцэхгүй тэтгэвэрт суугаа боловсон хүчнээ дайлчилсан юмдаг.

Сургалтын лут хөтөлбөр байлаа ч сургууль, багш хоёргүй бол түүгээр бид яах билээ?!? 

Б.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 4 цаг 45 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 8 цаг 19 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 10 цаг 7 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 10 цаг 23 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 10 цаг 36 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 10 цаг 52 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 11 цаг 5 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 11 цаг 47 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 11 цаг 48 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 11 цаг 49 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 11 цаг 50 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 11 цаг 51 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 11 цаг 53 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 11 цаг 54 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 11 цаг 56 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 11 цаг 57 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 11 цаг 58 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 14 цаг 4 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 14 цаг 6 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 14 цаг 7 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top