x

Эмнэлгийн төлбөр төлсөн, ухаангүй согтуу байсан нь Н.Түвшинбаярын ялыг хөнгөрүүлэхгүй

Улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон МУГТ, олимпийн аварга Н.Түвшинбаярын гэм буруугийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрөгч сарын 23-нд болсон билээ. Шүүх хуралдаанаас “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр” хэргийг прокурорт буцаасан тухай өмнө мэдээлсэн.

Уг шүүх хурлын дараа шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров “Н.Түвшинбаярын хувьд гэм буруугийн асуудлаар огт маргаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Хохирлыг нөхөн төлж байгаа. Одоогийн байдлаар нийт гурван тэрбум төгрөгийн хохирол төлсөн, цаашид ч төлнө” хэмээн мэдэгдсэн билээ. 

Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлсэн энэ үг хохирогчийн өмгөөлөгчийн “Солонгост эмчлүүлсэн зардал 3,4 тэрбум төгрөг болсон. Н.Түвшинбаярын өгсөн гурван тэрбум төгрөг эмнэлгийн дансанд шууд орсон, үлдсэн 400 сая төгрөгийг гэр бүлийнхэн нь төлсөн” гэх мэдээллээр няцаагдсан билээ.

Эхний асуулт, эмчилгээний төлбөрийг төлсөн нь хохирол нөхөн төлсөн хэрэг мөн үү?!

Хоёрдугаарт, сүүлийн өдрүүдэд Н.Түвшинбаяр өмнөх шүүх хуралдааны үеэр “Тасартлаа уусан байсан учраас болсон явдлыг огт санахгүй байна” гэж мэдүүлсэн тухай мэдээлэл цацагдаж эхэллээ. Архи ууж мансуурсан буюу өөрийгөө хянах чадваргүй болсон үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх үндэслэл болох уу?!

Сануулахад, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болох үед буюу өнгөрөгч сарын 23-нд хохирогч амьд байсан. Тухайн үед прокуророос Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-ийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд тооцож яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Харин шүүх хурал болсноос нэг хоногийн дараа буюу 24-ний өдөр хохирогч нас барсан. Өнгөрөгч дөрөвдүгээр сард гэмт хэрэг гарснаас хойш найман гар гаруйн хугацаанд нэг ч удаа ухаан оролгүй байсаар амьсгал хураасан. Тэгэхээр гэмт хэргийн зүйлчлэл ч гэсэн өөрчлөгдөж магадгүй.

Хэрэв шинжээчийн дүгнэлт “амь аврагдах боломжгүй хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барсан” гэж гарвал хүний амьд явах эрхийн эсрэг буюу “хүнийг алах” гэмт хэрэг болно. Энэ гэмт хэрэг нь 8-15 жилийн хорих ялтай. Харин өмнө зүйлчилсэн “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх /15-40 сая төгрөг/ хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан тохиолдолд 5-12 жилийн хорих ялтай. 

Тэгэхээр аль ч тохиолдолд Н.Түвшинбаяр таваас дээш жилийн хорих ял шийтгүүлнэ гэсэн үг.

Н.Түвшинбаярын өмгөөлөгчийн хэлсэнчлэн “хохирол барагдуулсан буюу хохирол нөхөн төлсөн” тохиолдолд ялыг хөнгөрүүлэх нөхцөл болдог ч харамсалтай нь дээрх тохиолдолд хохирогчийн эмнэлгийн төлбөрийг төлсөн нь хохирол барагдуулсан буюу нөхөн төлсөнд тооцогдохгүй. Хохирол барагдуулах буюу хохирол нөхөн төлөх гэдэг нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг бүрэн барагдуулж, эрүүл мэндийг нөхөн сэргээсэн, эсвэл хохирогч эрүүл мэндээ алдсаны улмаас хохирогчид учирсан эд материал, сэтгэл санааны хохирлыг мөнгөн хэлбэрээр барагдуулсан байхыг хэлдэг. 

Гэтэл Э.Энхбатын хувьд эрүүл мэндийг нь нөхөн сэргээх боломжгүйн дээр хохирогч амиа алдсан. Тиймээс хохирогчийн ар гэрийнхэн Н.Түвшинбаяраас хохирогчийн амь насны төлбөр болон өөрсдийн сэтгэл санааны хохирлыг нэмэмжлэх эрхтэй. Манай улсын хуульд хохирогчийн ам нас болон сэтгэл санааны хохирлыг үнэлсэн хэмжүүр байхгүй боловч тэр нь хохирогчдын хохирлоо нэхэмжлэхэд саад болохгүй гэсэн үг. 

Мөн манай улсын хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээд согтуурч, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл болдоггүй. Согтуурах, мансуурах донтой этгээд согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт оноосон ялынх нь хугацаанд албадан эмчилж болдог. Түүнээс биш ял хөнгөрүүлэх тухай асуудал байхгүй. Тиймээс Н.Түвшинбаярын хувьд “гэмт хэрэг үйлдсэн үеэ санахгүй байна” гэсэн нь ялаас чөлөөлөх болон хөнгөрүүлэх нөхцөл болохгүй гэсэн үг.  

Гэсэн ч энэ нь олон нийтийн дунд "Түвшинбаяр хэргийг санаатай үйлдээгүй, сэдэл зорилго байгаагүй юм байна. Архинаас л боллоо" гэх харамсалт сэтгэлзүйг бий болгох, шүүхийн шийдвэрээс өмнө олон нийтээр шүүлгэх гэсэн арга ч байж магадгүй. Эр нэг алдаж, эрэг нэг нураа л биз... Энэ бол ард түмний л үзүүлж чадах өршөөл, уучлал болохоос биш төрийн хуульд тийм зүйл байдаггүй.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • ЗОЧИН (172.69.252.150)
    НОВШИЙН ТҮВШИНБАЯР ТҮҮНИЙГ ДОРГИОЖ ӨӨГШҮҮЛЖ ӨНӨӨГИЙН ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭСЭН ЖЕНКО ТҮҮНИЙ ГАР ХӨЛҮҮД ЯЛААС МУЛТЛАХ ОЛНЫ ТАРХИ УГААХ ЗОРИЛГООР УДАА ДАРАА АМИА ХОРЛОХЫГ ОРОЛДСОН Ч ГЭХ ШИГ ЭЛДВИЙН ЦУУ ИХЭЭР ТАРААЖ БАЙГАА . ТӨР ТҮМЭН НҮДТЭЙ . ГЭМТ ЭТГЭЭД АЛУУРЧИН НЭГЭН ЦАГТ ЯМБА ЭДЭЛЖ ЯВСАН БОЛ ЯЛАА ЭДЛЭХ ЦАГ ДОР ИРСЭН НЬ ГАРЦААГҮЙ. ҮНЭН ЯЛНА. ХАЙРАН ГЭР БҮЛ ҮР ХҮҮХЭД .
    2022 оны 01 сарын 05 | Хариулах
    • Хогийн амьтан хүниы
      Цаазаар ав
      2022 оны 01 сарын 05
  • ө (172.69.252.150)
    та нар одоо ийм юм бичихээ болио! өөрсдөд чинь юу ч тохиолдоо билээ. Архи ийм л аюултай. Хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл гэж нэг юм байдаг юм
    2022 оны 01 сарын 05 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 4 цаг 27 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 8 цаг 1 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 9 цаг 48 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 10 цаг 5 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 10 цаг 18 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 10 цаг 34 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 10 цаг 47 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 11 цаг 29 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 11 цаг 30 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 11 цаг 31 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 11 цаг 32 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 11 цаг 33 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 11 цаг 35 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 11 цаг 36 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 11 цаг 38 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 11 цаг 39 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 11 цаг 40 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 13 цаг 45 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 13 цаг 48 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 13 цаг 49 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top