x

"Тусгаар тогтнолын өдөр" хэмээх үзэл суртлын дайн ба Оросуудын өгсөн "шанаа"

Өнгөрч буй арваннэгдүгээр сард монголчууд хоёр удаа бүх нийтээр амарсны эхнийх нь Чингис хааны төрсөн өдөр, хоёр дахь нь МАН-аас “Тусгаар тогтнолын өдөр” хэмээн нэрлэсэн Коминтерн Монголд мэндэлсэн өдөр болов. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ өдөр анхдугаар Үндсэн хуулиа баталж, БНУ тунхагласан түүхэн өдрийн баярын мэндчилгээндээ “Анхдугаар Үндсэн хууль тусгаар тогтнолын үнэ цэнэтэй” хэмээн тодотгов. “Тусгаар тогтнолын үнэ цэнэтэй” гэсэн нь үнэн хэрэгтээ “тусгаар тогтносон өдөр биш ээ” гэсэн үг юм.

Харин монголчуудын жинхэнээсээ тусгаар тогтносон өдөр бол 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богд Жавзандамбыг шашин, төрийг хослон баригч хэмжээгүй эрхт хаанд өргөмжилсөн, төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулсан, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр.

Соцализмын жилүүдэд албан хүчээр мартагнуулж ирсэн энэ түүхэн чухал үйл явдлыг ардчиллын жилүүдэд дахин тодотгож, 2007 оны наймдугаар сарын 16-нд баталсан хуулиар жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр, 2011 оны арванхоёрдугаар сарын 23-нд баталсан хуулиар “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн хуульчилж, энэ өдөр улс нийтээр амардаг болсон билээ. Харин 1924 оны арваннэгдүгээр сарын 26 бол Монгол Улс  анхдугаар үндсэн хуулиа  баталсан буюу 1921 оны ардын хувьсгалаас хойш "хэмжээт эрхэт хаан" болсон Богд Жавзандамбыг хаан ширээнээс бүрмөсөн буулгаж, Бүгд найрамдах засагтай болсон өдөр.

Түүнчлэн Г.Занданшатар дарга мэндчилгээндээ “Богд хаант Монгол Улсын үеэс Үндсэн хуультай болох асуудал яригдаж, Англи, Америк, Герман, Голланд, Япон гэх мэт улс орнуудын Үндсэн хуулийг харьцуулан судалж, зарим төсөл боловсруулж байсан”, мөн "1924 онд  баталсан анхдугаар Үндсэн хуульд Зөвлөлт Орос, Коминтерний нөлөө орсон” тухай дурьдсан. 1924 онд хуралдсан МАН-ын гуравдугаар их хурал, анхдугаар Үндсэн хуулийг батасан Улсын анхдугаар их хурлаас хойш Коминтерний нөлөө Монголд гаарч, МАН-ын удирдлагуудыг дотроос нь хагалан бутаргаж, монголчуудыг лам, хар, баруун, зүүнээр нь ялгаварлах бодлого явуулж эхэлсэн нь түүхэн үнэн. Тэгэхээр “Анхдугаар Үндсэн хууль тусгаар тогтнолын үнэ цэнэтэй” гэдэг хуудуутай зүйл байх нь. Эсрэгээрээ МАН-ын удирдагчид Коминтерний гар хөл болж эхэлсэн үе юм. 

(Коммунист интернациональ буюу “коминтерн” нь эхэндээ олон улсын коммунистуудын холбоо нэртэй эв нэгдлийн байгуулага байснаа Ленинийг нас барснаас хойш үзэл суртал, бие даасан байдлаа алдан бүрэн дампуурч, Зөвлөлтийн коммунист большевик намын хавсарга, Сталины цуст дарангуйллыг бусад улс орнуудад тулган хүлээлгэх үзэл суртал, хүчирхийллийн байгууллага болж хувирсан түүхтэй. Монголчууд ч энэ хүчирхийллийг үнэнийг яс цусаараа, түүхээрээ туулаад ирсэн улс)

Тэгэхээр энэ бүх үнэн, худлыг хольсон УИХ-ын даргын дээрх үгийг 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалаар Монгол Улс тусгаар тогтнолоо олсон түүхэн үнэнийг бүдгэрүүлэх, улсын түүхийг МАН-ын түүхийн салшгүй нэг хэсэг болгох гэсэн “үзэл суртлын чимээгүй дайн” гэж үзэхээс өөр аргагүй.

Сая манайхныг тусгаар тогтнолын баяраа тэмдэглэн амарч байх зуурт Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссийн хуралдаан Улаанбаатарт болж, манайтай холбоотой нэгэн чухал асуудлыг хэлэлцжээ. Үүний дараа ОХУ-ын Засгийн газрын орлогч В.Аврамченко гэх хатагтай Оросын хэвлэл мэдээллүүдэд өгсөн ярилцлагадаа "Монгол Улс Эгийн гол дээр УЦС барих асуудлыг ОХУ-ын Засгийн газар зөвшөөрөхгүй. УЦС барих саналаас бүрмөсөн татгалзсан нөхцөлд ОХУ-ын зүгээс Монгол Улсад нэмэлт эрчим хүч нийлүүлэх боломжтой” гэжээ. Маш тодорхой бөгөөд ойлгомжтой байр суурь, манай удирдагчдад өгсөн бас нэг шанаа. Ингээд Монгол Улс хөрш улсаасаа эрчим хүчний хоригт орчихлоо. Монголын төрийн шийдвэрийг Москвагаас удирддаг цаг үе эргэн ирж байна. 

Нэмж хэлэхэд, АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр (Independence Day) нь 1776 оны долдугаар сарын 4 буюу АНУ Их Британийн Нэгдсэн Вант улсаас салан, тусгаар тогтносон улс болсноо зарласны ойтой давхацдаг. (Америкчуудын хувьд Тусгаар тогтнолын өдөр нь улсын хэмжээний баяр тул ард иргэд олон нийтээрээ амарч, шуудан, шүүх зэрэг улсын байгууллагууд нь амардаг) Үүнээс хойш 11 жилийн дараа буюу 1787 оны есдүгээр сарын 17-нд АНУ Үндсэн хуулиа баталсан. Тэгэхээр улсын тусгаар тогтнол гэдэг Үндсэн хуультай болсон буюу хөгжлийн ямар замыг сонгосон хийгээд хаантай, хаангүй байхтай шууд холбоогүй байх нь.

Б.СЭМҮҮН /2021.11.30/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 4 цаг 36 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 8 цаг 10 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 9 цаг 58 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 10 цаг 14 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 10 цаг 27 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 10 цаг 43 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 10 цаг 56 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 11 цаг 38 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 11 цаг 40 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 11 цаг 40 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 11 цаг 41 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 11 цаг 42 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 11 цаг 44 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 11 цаг 45 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 11 цаг 47 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 11 цаг 48 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 11 цаг 49 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 13 цаг 55 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 13 цаг 57 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 13 цаг 58 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top