x

"Шинэ төрлийн аюул заналхийллээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллана" гэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Д.А.Медведевтэй 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр уулзав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй хийсэн хэлэлцээний үеэр хоёр улсын харилцааны шинэ зууны зорилт, тэргүүлэх чиглэлийн талаар ойлголцолд хүрч, хамтарсан Тунхаглал гаргасан нь харилцааны цаашдын хөгжилд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2019 онд ОХУ-д хийсэн айлчлалын үеэр ярьж тохиролцсон зүйлс өнгөрсөн хугацаанд бодит ажил хэрэг болж байгаад баяртай байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв.

Энэ удаагийн айлчлалаар хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэхэд хоёр улсын холбогдох байгууллагууд идэвхтэй хамтран ажиллана гэж найдаж байгаагаа илэрхийллээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Д.А.Медведев аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаагаа онцолж, уламжлалт болон шинэ төрлийн аюул заналхийллээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.

Талууд харилцааны дараагийн зуунд худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, төмөр зам, байгалийн хийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь хоёр улсын ашиг сонирхолд нийцэж байгааг тэмдэглэж, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ванкувер хотод болсон автомашины халдлагын хохирогсдыг хүндэтгэн олон нийт цуглав 1 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 6 мин Монголын хоккейчид ДАШТ-ий эхний хожлоо авлаа 8 мин Баянгол дүүргийн Энхтайваны өргөн чөлөөний замд шөнийн ажил хийнэ 9 мин Пап Францистай салах ёс гүйцэтгэх ёслолд Монгол Улсын төлөөлөл оролцлоо 14 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 14 мин Монгол орны ой, хээрийн түймрийн эрсдэлийн зураглал гарлаа 15 мин Азийн загалмайн шашинтнуудын түрлэг 17 мин Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн хүлээх вэ? 24 мин Аюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдлээ 31 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн Азийн АШТ-ий иж бүрдэл медальтан болов 1 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 1 цаг 38 мин Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 2025-04-25 Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 2025-04-25 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 2025-04-25 АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 2025-04-25 Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 2025-04-25 Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 2025-04-25 Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 2025-04-25 “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 2025-04-25
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ
Top