x

Иргэн Д.Мөнх-Эрдэнэд баярлалаа. Бас уучлаарай!

Өнгөрсөн баасан гаригт /арванхоёрдугаар сарын 10/ тохиосон Олон улсын хүний эрхийн өдрөөр эрх баригч МАН-ын нөхөд бас нэгэн “сюрприз” барив. Л.Оюун-Эрдэнийн газрын нэг гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Монголд хүний эрх, эрх чөлөө гэдэг зүйл байж болох хэм хэмжээнээс хэрээс хэтэрсэн” тухай ярилцлага нийтлүүлэв. Ярилцлагыг өөр хэн нэгэн биш, МАН-ын төв хэвлэл “Монголын үнэн” сонин тэргүүн нүүрэндээ нийтэлснээс үзвэл тус намын албан ёсны байр суурь гэж үзэхээс өөр аргагүй. За энэ ч дүүрч, угаасаа Ардын намынхнаас бид өөр юу ч хүлээх билээ.

Гэтэл араас нь залгуулаад манай сэтгүүлчид... Эрх чөлөөгөө "хэтрүүлсэн" иргэн Д.Мөнх-Эрдэнийг авлахаар сүрэглэн боссон байдаг. Авторынх нь тодорхойлсноор “тэмцэгч Мөнх-Эрдэнийн багийг тайлсан”, үзэгчдийн харснаар нэлээд “эдийн засагжуу” бүтсэн “Худрагагүй, шударгагүй тэмцэгч” нэвтрүүлэг МАН-ын үзэл суртлын шууд зэвсэг болчихоод байгаа ”Eagle” телевизээс аваад "Өрөг", "Зариг", "Сурвалж" гээд лаг лаг нэртэй, сурагтай, сураггүй баахан сайтуудаар зэрэг цацагдсан. Мөнгийг нь төлсөн байгаасай л гэж найдахаас. Мэргэжилдээ аягүй амбицтай, нэр төрөө эрхэмлэдэг гэж боддог сэтгүүлч дүү нар нийлж ийм зүйл хийсэнд жаахан гутрах сэтгэл төрөв. Өмнөөс нь уучлал гуйхад ч багадна.

Тэр дундаа үеийнхэн дотроо хамгийн тод нь, “од” нь болсон сэтгүүлч залуугийн хэлсэн үг яалт ч үгүй эмзэглэл төрүүлэв. “Мөнх-Эрдэнэ бол шоронд орох гэж байгаа хүн. АТГ-т шалгагдаад яллах дүгнэлт нь үйлдэгдчихсэн. Тэрийгээ аргалчих гээд тэмцэгчийн дүр эсгээд яваа” гэх үг. Хууль зүйн сайд Х.Нямбаатарын амнаас унасан үг яг тэр чигээрээ. “Өрөг”-ийнхний бэлтгэсэн “Улс төрийн задлан” нэвтрүүлгийн утга санаа, чиг шугам ч гэсэн яг ийм. Энэ л жаахан эмзэг байлаа. Сэтгүүлчид маань хэний үгээр, хэн рүү дайраад байна даа. Иргэн Д.Мөнх-Эрдэнийн булайг дэлгэж шоронд хийх нь бидний зорилго уу, эсвэл тэр хүний дэлгэсэн баримтын араас эрж хайх нь сэтгүүлчийн мэргэжлийн үүрэг үү?

Ер нь бол иргэн Д.Мөнх-Эрдэнийн лайв хийж эхэлсэн үе нь өнгөрсөн намар болсон орон нутгийн сонгуультай давхацдаг. Хотын дарга Д.Сумьяабазар, төрсөн дүү Д.Дагвадорж нарын тухай, Улсын циркийг устгасан асуудлаар нь анхныхаа лайвыг хийсэн байх. Тухайн үед Д.Мөнх-Эрдэнийг өөрийг нь АТГ шалгаж байсан эсэхийг мэдэхгүй. Харин одоо бол шалгаж байгаа нь үнэн юм байна. Хууль зүйн сайд нь өөрийн амаар хэлсэн учир итгэхээс аргагүй. Гэхдээ тэр нь иргэн Д.Мөнх-Эрдэнийн өнгөрсөн гурван сар хэлсэн үг, хийсэн лайвтай ямар холбоотой вэ? Д.Мөнх-Эрдэнэ машины наймаагаар шоронд орлоо гэхэд тэр нь түүний хэлсэн бүхнийг үгүйсгэж чадах уу?

Харамсалтай нь, сүүлийн үед иргэн Д.Мөнх-Эрдэнийн эсрэг явуулсан бүхий л хар пиар сүүлийн ганц нэвтрүүлгээр, пиарчдын ярьдгаар “цөмрөнө” гэдэг нь болов. Захиалгатай нэвтрүүлэг захиалагчдаа лав ашиг авчирсангүй. Харин ч эсрэгээрээ сүүлийн хоёр сонгууль дараалан хэтэрхий унтаа байсан иргэдийг “иргэн” Мөнх-Эрдэнэ ганцаараа сэрээчихлээ. Өглөө сэрэхэд л клаб хауст өрөө нээчихсэн ярьцгааж байна. Өнгөрсөн сонгуулиудын тухай, иргэн Д.Мөнх-Эрдэнийн тухай. Өөр бас хаа нэгтээ ярьж л байгаа. "Бид эрх чөлөөгөө нэгэнт алдсан байна, дарангуйлалд бүрмөсөн шилжсэн юм байна, одоо яах вэ?" гэсэн хүмүүс...

Сэтгүүлчдийн гурван жил ярьж, бичээд ойлгуулж чадаагүй бодит үнэнийг Мөнх-Эрдэнэ гурван сарын дотор өөрийн бие дээр ойлгуулж чадлаа. Тийм болохоор Д.Мөнх-Эрдэнэд “Баярлалаа” гэж хэлье. Бас уучлаарай.  

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 4 цаг 18 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 7 цаг 52 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 9 цаг 40 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 9 цаг 56 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 10 цаг 9 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 10 цаг 25 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 10 цаг 38 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 11 цаг 20 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 11 цаг 22 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 11 цаг 22 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 11 цаг 23 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 11 цаг 24 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 11 цаг 26 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 11 цаг 27 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 11 цаг 29 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 11 цаг 30 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 11 цаг 31 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 13 цаг 37 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 13 цаг 39 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 13 цаг 40 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top