x

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хувьцаагаа хэзээ арилжаалах вэ?

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2021 оны урьдчилсан тайлангаа гаргажээ. Тайланд оны эхний арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар (төсвийн жил дуусахаас нэг сарын өмнө) тус үйлдвэр нэг их наяд 157 тэрбум 986,5 сая буюу ойролцоогоор нэг их наяд 158 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсөн байна. Энэ нь өнгөрөгч 2020 оны төгсгөлд улс, орон нутгийн төсөвт нийтдээ нэг их наяд төгрөг төвлөрүүлсэнтэй харьцуулахад даруй 150 тэрбум төгрөгөөр давсан байна.

Мөн дээр нь өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Засгийн газраас баталсан 211-р тогтоолыг хэрэгжүүлэхээр “айл өрхийн ус, дулаан, цахилгааны төлбөр, хог хаягдлын зардалд” 828 тэрбум 500 сая төгрөгийг Сангийн яамны тусгай дансанд байршуулсан гэжээ. Нийт дүнгээрээ хоёр их наяд орчим төгрөг болж байна.

Энэ мөнгийг 2021 оны батлагдсан төсөвтэй харьцуулбал төсвийн нийт орлогын (11 их наяд 797,8 тэрбум төгрөг) бараг 17 хувь болж байна. Төсвийн орлогын 1/6-ээс илүүг Эрдэнэт үйлдвэр дангаараа үйлдвэрлэжээ гэсэн үг.

Мэдээж үүнд хамгийн голлох нөлөө үзүүлсэн хүчин зүйл нь дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлт. Манай улсаас экспортод гаргасан зэсийн баяжмалын хэмжээ өмнөх оныхоос өсөөгүй ч борлуулалтын орлого 97.8 хувь буюу бараг хоёр дахин өссөн байна. Нүүрсний хувьд ч мөн ижил. Экспортод гаргасан нүүрсний хэмжээ өмнөх оныхоос  37.5  хувиар буурсан байхад үнийн дүн нь өмнөх оныхоо түвшинд байх жишээтэй. Хэрвээ хил гааль дээрээ асуудал үүсгээгүй бол үүнээс ч илүү орлого олох боломж бидэнд байсан гэсэн үг.

Гэхдээ нэг зүйлийг сануулахад энэ бол биднээс шалтгаалахгүй орлого. Ердөө өнөө жил орсон хур бороо өнгөрсөн жилийнхээс арай илүү устай байлаа л  гэсэн үг. Учир нь зах зээлийг бид удирдаж чадахгүй. Бидний удирдаж чадах зүйл бол үйлдвэрлэлээ өртгөтгөх, бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх, технологио сайжруулах... Богино хугацаанд биш, байнгын үр ашигтай ажиллахыг эрмэлзэх ёстой гэсэн үг. 

2016 оны зургадугаар сард ОХУ-ын “Ростех” корпораци өөрийн эзэмшлийн 49 хувийг “Монголиан коппер корпорейшн” ХХК-д зарсан. Харин Монгол Улсын Засгийн газар 2019 оны гуравдугаар сард “Монголиан коппер корпорейшн”-ы өмчлөлд байсан үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчид хураан авч,  “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилсөн.

Ингээд “Эрдэнэт үйлдвэр”-ийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар батлуулсан. Түүний араас ямар өөрчлөлт гарсан бэ?

Үйлдвэрийг төрийн өмчид 100 хувь авахаас өмнө хувьцаа эзэмшигчид 2017-2019 онд геологи хайгуулын ажилд хөрөнгө оруулалт хийж, Эрдэнэт үйлдвэрийн ашиглалтын хугацааг 20 жилээр сунгасан, цаашид 60 жил ажиллах боломжтой тухай зарлаж байлаа. Тэр хэрээр үйлдвэрлэлийг өргөтгөх, технологийг сайжруулах ёстой. Ямар ч байсан “үндсэн чиглэл”-д тусгасан катодын зэсийн үйлдвэр маань мөрөөдөл хэвээр байна. Гурван жил өнгөрчихөөд байхад нэг ч төгрөг төсөвт суулгаагүй. Түүхэндээ анх удаа зэсийн үнэ 10 мянган доллараас хол давчихаад байгаа энэ үед “зэсийн ганц үйлдвэртэй байсан бол уу?” гэж амаа барих хүн олон. 

Сайн мэдээ ганцаараа ирдэггүй гэж үнэн бололтой. Үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн, орлогч захирал Д.Үүрийнтуяа нар АНЭУ-аас 240 сая ам.доллар буюу 683 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх зээл авсан гэх мэдээлэл ч бас анхаарал татаж эхэллээ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын нөхөд "Зэсийн баяжмал экспортолдог трейдер компаниудаараа дамжуулан гадаадаас бага хүүтэй хөгжлийн зээл авах хүсэлтээ манайд тавьж, холбогдох зөвшөөрлөө авсан” гэж байгаа ч тэр нь зөв зам мөн үү?

Ер нь цаашид "Эрдэнэт үйлдвэр" яаж хөгжих ёстой юм бэ? Үйлдвэрийг төрийн өмчид 100  хувь авсан нь түр хугацааны зохицуулалт байсан уу, эсвэл?

Угаасаа үе үеийн улстөрчдын хувьд “Эрдэнэт” үйлдвэр дуртай цагтаа очиж саалтуураа шургуулдаг “саалийн үнээ” л байсан. Тэр ч хэвээрээ ч үргэлжлэх юм шиг байна. Иргэдийн цахилгаан, дулааны үнийг төрийн компаниар төлүүлж буй үйлдэл ч гэсэн түүний нэг хэлбэр.

Тиймээс яг одоогийн энэ системээр явбал төр нь амжилттай яваа компаниудаа сорчилж идээд, тэд нар нь бүтээгдэхүүнээ барьцаалж гаднаас зээл аваад, өрөндөө баригдаад дуусч магадгүй.

Нэг зүйлийг сануулахад МАН 2019 онд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авахдаа “Иргэддээ хувьцаа хэлбэрээр тарааж өгнө” гэж амласан. Гэхдээ энэ удаа “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаа шиг нийтээр нь дампууруулахгүйн тулд “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг иргэддээ нээлттэй арилжаалъя. Тэр нь үйлдвэрт ч, иргэнд ч ашигтай.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 8 цаг 55 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 12 цаг 29 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 14 цаг 17 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 14 цаг 33 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 14 цаг 46 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 15 цаг 2 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 15 цаг 15 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 15 цаг 57 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 15 цаг 58 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 15 цаг 59 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 16 цаг 0 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 16 цаг 1 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 16 цаг 3 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 16 цаг 4 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 16 цаг 6 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 16 цаг 7 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 16 цаг 8 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 18 цаг 14 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 18 цаг 16 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 18 цаг 17 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top