x

Маш том АЛБАН ТАТВАР

Нэг.

Манайд сүүлийн хэдэн жил болж бүтэж байгаа хэдэн юмны нэг нь Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (НӨАТ) гэнэ. Үүний ачаар далд эдийн засгийг орвонгоор нь эргүүлэн ил гаргаж эхлэв. Сугалаатай болгосноор иргэд худалдан авалт болгондоо и-баримт шаардаж нэхэл хатуутай татварын байцаагчид болж хувирлаа. Орой бүр айлуудад “баримтаа оруулах” нэртэй ажил ундардаг болов. Улсаараа хөдөлж байна.

Ер нь НӨАТ гэж яг юу вэ? Энд тэндээс уншаад ерөнхийд нь ойлгосон. Гэхдээ олон улсад ч маргаан дэгдээдэг татвар юм байна. Харин манай эдийн засгийн хүмүүсийн яриагаар бөөн будлиан. Зарим нь НӨАТ бол жинхэнэ татвар биш, зөвхөн бүртгэлийн зорилготой дамжлага учраас бүрэн буцааж олгох ёстойг нотолжээ. Манайд ямар ч байсан хоёр хувийг буцааж олгохоос гадна сугалаа явуулж урамшуулдаг. Гэсэн ч иргэд буцаадаг хувийг нэмэхийг байнга шаарддаг ажээ. Харин тун саяхан Сангийн сайд Б.Жавхлан тэр хоёр хувийг хэзээ ч нэмэхгүй, ер нь НӨАТ-ын 10 хувийг нэмэгдүүлж ч магадгүй гэж хатуурхаад зогсохгүй энэ асуудалд бүдүүн гэгчийн цэг тавилаа. Тэрбээр НӨАТ-ыг бүрэн буцааж олгохгүй юм бол цуцалбал ямар вэ гэсэн сэтгүүлчийн асуултанд,

-Энэ бол төсвийн орлогын гуравдах (дөрөвдэх гэсэн байж ч магадгүй, яг санадаггүй ээ) том эх үүсвэр учраас цуцлахгүй.

Гүйцээ. Төр асуудлыг ингэж “зангарагтай” шийддэг юм байна. Элдэв маргаан мэтгэлцээнээ зогсоо гэж байна.

Хоёр.

Сар бүрийн хорьдоор НӨАТ-ын баримтын сугалааны тохирол зурагтаар явагдаж байна. Өнгөрсөн Ням гаригт ээлжит тохирол “Боловсрол” суваг телевизээр гарахыг үзлээ. Гучаад мянган азтанг аравхан минутын дотор гялс шалгаруулж чаддаг нь гайхалтай. Хэд хэдэн сонин тоог мэдэж авлаа. Нэг сарын 56 сая баримт гэсэн тоог үржүүлэхэд жилдээ 700 сая шахам баримт хэвлэгдэн гардаг. Үүнээс 60 гаруй хувийг л бүртгүүлж сугалаанд оролцуулдаг. Үлдсэнийг бүртгүүлдэггүй, хаядаг, мартдаг, бас бус шалтгаантай байх.

Аравдугаар сарын 34 сая 956 мянга 869 баримт энэ удаагийн тохиролд оролцлоо. Үндсэн сугалаагаар 31555 хүн тус бүр 30 мянга, 3181 хүн 100 мянга гэх мэтээр өссөөр гурван сая төгрөгийг гурван хүн хожив. Хамгийн том 20 сая төгрөгийн азтан тодроогүй. Дараа нь Супер сугалаа явуулахад 30 саяыг хэн ч хожсонгүй. Хэдэн жилийн өмнө НӨАТ-ын сугалаа эхлэхэд анхны супер шагнал 500 сая байсан төдийгүй түүнийг хэн нэгэн хожсон бол одоо хэд дахин багассан энэ шагнал эзнээ олохоо больсон гэлцэнэ.

Яагаад юм бол? Найман шилэн хорго тус бүр 10 бөмбөлөгтэй, тэндээс нэг нэг тоо тохиолдлоор үсэрч гардаг. Тэгэхээр нийт 99.999.999 баримтын дугаар таарах магадлалтай гэсэн үг. Харин оролцсон баримтын тоо 34.956.869 гэхлээр тохирлын гуравны хоёр нь тэртээ тэргүй огт байхгүй баримтын дугаарууд дээр таарч байна. Ийм учраас супер сугалаанд хожих магадлал өчүүхэн. Арай шударга бус уу? Нэгэнт бүртгүүлсэн 34 сая баримтын дундаас заавал нэг нь хожихоор тохирлоо явуулж болох уу? Иргэд тэртээ тэргүй худалдан авалтаа хийсэн, НӨАТ-аа төлсөн, сайн дурын байцаагчийн ажлаа хийсэн ч Б.Жавхлан сайдын үед найдваргүй биз.

Харин сугалааны тохирлын үйл явцын шударга нь дэндүү. Стандартчилал, хэмжил зүйн газрын мэргэжилтэн, ЦЕГ-ын ахлах байцаагч, Татварын ерөнхий газрын байцаагч гурвын хурц хараан дор, тэгээд орон даяар шууд явагдлаа. Хөтлөгчийн амнаас өөр юу ч оролцоогүй.

Гурав.

Улс төрийн сонгууль бас төстэй санагдав. Санал хураалт өө сэвгүй, төгс явагддаг болжээ. Хар машин өчүүхэн ч алдаа мадаг гаргадаггүйг бүгд хүлээн зөвшөөрч хоёр гараа өргөлөө. "Сонгуулиар хэнд хэдэн санал өгсөн нь бус, яаж тоолох нь чухал" гэх 90-ээд оны хардлага хүчингүй боллоо. Бидэнд таалагдсан, таалагдаагүй сонголтын дүн санал хураалтаар биш, түүнээс өмнө шийдэгдсэн байдаг.

Д.Цэрэнжав /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 8 цаг 49 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 12 цаг 24 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 14 цаг 11 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 14 цаг 28 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 14 цаг 40 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 14 цаг 57 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 15 цаг 10 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 15 цаг 52 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 15 цаг 53 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 15 цаг 54 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 15 цаг 55 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 15 цаг 55 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 15 цаг 58 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 15 цаг 59 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 16 цаг 0 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 16 цаг 2 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 16 цаг 3 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 18 цаг 8 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 18 цаг 10 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 18 цаг 11 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top