x

Үндэсний бөх ба дэлхийн допингийн асуудал

Манай үндэсний бөхийн одоогийн нөхцөл байдал 1970 оны үеийн дэлхийн спортын дүр зурагтай тун адилхан нөхцөлд байна. Энэ үеийг хүртэл спортоор мөнгө олох, сайхан амьдрахад тун хэцүү байсан үе. Яахав мэргэжлийн бокс гэх мэт ганц хоёрхон спорт л гайгүй байсан бөгөөд телевиз бий болж спорт гардаг болсноор спортоор мөнгө олох боломж нэмэгдэж эхэлсэн юм. Тамирчид алдартай болж Японд гэхэд мэргэжлийн бөх эрчээ авч, сүмо бөх хуучны хоцрогдсон уламжлалт спортоос өндөр цалинтай мэргэжлийн спорт болох үүд хаалга дөнгөж онгойж байв. Мэргэжлийн бөх буюу рингэн дээр зодолдох бол тухайн үед зар сурталчилгааны маш том хэлбэр, үзэгчдийг хуйлруулдаг спорт байв. Мэдээж баруунд хөлбөмбөг, сагс гэх мэт багийн спортууд мэргэжлийн болох замналаа эхлүүлж, олимпын шууд дамжуулалт спортыг улам алдартай болгож бүр улс төрийн хэрэгсэл ч болж байсныг 1980 болон 1984 оны Лос Анжелесийн олимпоос харж болно. Манайх 1984 онд улс төрийн асуудлаас болоод ороогүй. 

Үндсэн асуудалдаа орьё. Спорт зурагтаар гарч тамирчид алдартай болох тусам цалин урамшуулал нэмэгдэж, зар сурталчилгаанаас мөнгө олж, алдар хүнд нь улс орондоо биш дэлхий нийтээр тархах болжээ. Ийм нөхцөлд том тэмцээнд түрүүлэх нь шагнал бага ч, алдар нэртэй болох боломж олдож байсан учраас түрүүлэхийн тулд тамирчид юу ч хамаагүй хийдэг байсны нэг нь допинг байв. Яахав том тулаан, спортын тоглолтын өмнө улс орон бүрт өөрсдийн гэсэн сэргээшийн төрлийн зүйл байсан ч энэ спортын нэгдсэн системд хянаж шалгах боломж байхгүй байлаа. Хуучин социалист орнууд үүнийг ашиглаж ШУ-ы үндсэн дээр олон амжилт гаргаж байсан тохиолдол байдаг. 

Манай үндэсний бөхийн одоогийн нөхцөл байдал үүнтэй тун төстэй нөхцөлд бий. Бөхчүүд алдартай, наадамд түрүүлэх нь шагнал бага ч дагалдах урамшуулал тэмцээнээсээ том. Тиймээс түрүүлж, цол авахын тулд юу ч хамаагүй хийж болно. Тийм ч учраас допинг эрчээ авсан. 1970-аад оноос хойш дэлхийн спортын салбарт болдог шиг допингийн хэрэглээ манайд тун өндөр байна. Удахгүй учраас олоод энэ асуудал цэгцрэх байх гэхдээ хэзээ вэ? 

Товчоор бол тэмцээнд түрүүлсний дараах нэр хүнд нь шагнал урамшуулал өндөр байгаа ч, тэмцээний зохион байгуулалтын систем хоцрогдсон, шүүлт асуудалтай, засаглал тогтворгүй, допингийн асуудал ихтэй. Нэгдсэн зохион байгуулалт, шагнал өндөр учраас бөхчүүд тэр шагналыг авахын тулд допинг хэрэглэж байгаа юм. 

Дэлхийн спорт энэ замыг туулаад гарсан. WADA буюу Дэлхийн Допингийн Эсрэг Холбоо дөнгөж 1999 онд байгуулагдаж энэ асуудалд нэгдсэн байр суурьтай болж эхэлсэн ч, одоог хүртэл допинг асуудал гарсаар л байна. Маш бага хугацаагаар хэмжигддэг усанд сэлэлт, хөнгөн атлетик, дугуй бол үргэлж допингийн асуудалтай. Бүх цаг үеийн алдарт дугуйчин Лэнс Армстронг системтэйгээр баригдахгүй допинг хэрэглэдэг байгаад зодог тайлсныхаа дараа баригдаж хамаг мөнгө, ивээн тэтгэгчээ алдсан бол усанд сэлэлтийн олимп, дэлхийн аварга Хятадын Сун Ян, Шотландын Данкан Скотт нарын медалийн тавцан дээрх маргаан олон хүнийг гайхшруулсан. Олимпын мөнгөтэй манай ангийн Робэрт Рэнвик допингтой тамирчдыг дийлэхгүй учраас зодог тайлсан гэж надад хэлж билээ. 

Сүүлд ОХУ-ын ЗГ-ийн ажилчид тамирчдын шээсийг сольсон, WADA-гийн ажилчидтай зүй бус харьцсан, тогтсон цаг үед мэдээлэл өгдөгдөггүй, тамирчдынхаа мэдээллийг хоцроодог гээд олон асуудал үүсгэж улмаар зохион байгуулалттай допинг хэрэглэж байсан учраас олон улсын тэмцээнд орох эрхээ хасуулсан юм. Гээд бичвэл допингийн асуудалд ярих бичих жишээ дэндүү олон.

Төгсгөлд нь хэлэхэд манай үндэсний бөх нэр хүнд шагнал урамшуулалт өндөр учраас допингийг яаж ч хязгаарлаад хүмүүс хэрэглэсээр байх болно гэсэнтэй эвлэрэх хэрэгтэй. Сүмо ч тэр, дэлхийн спорт ч тэр энийг болиулж чадахгүй байгаа. Тиймээс допингийн асуудалд системтэй, шилэн, алагчлалгүй, шударга, чанга хатуу байх ёстой. МҮБХ болон хамтрагч байгууллагууд мэргэжлийн болох хэрэгтэй. Уг нь миний Шотландад мастер хамгаалсан сэдэв "Монголын Үндэсний бөх мэргэжлийн спорт болох хэрэгтэй юу?" гэдэг сэдэв. Цаг нь болохоор энэ тал дээр юм хийнээ. 

Б.Батзаяа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 9 цаг 0 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 12 цаг 34 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 14 цаг 22 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 14 цаг 38 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 14 цаг 51 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 15 цаг 7 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 15 цаг 20 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 16 цаг 2 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 16 цаг 3 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 16 цаг 4 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 16 цаг 5 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 16 цаг 6 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 16 цаг 8 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 16 цаг 9 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 16 цаг 11 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 16 цаг 12 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 16 цаг 13 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 18 цаг 19 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 18 цаг 21 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 18 цаг 22 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top