x

"Бид дүрвэмээр байна..."

“Тэвчээр тасарлаа” хөдөлгөөний тэргүүн Д.Амартүвшинд өчигдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс 500 мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулжээ. Прокурор нь “Гамшгийн тухай хууль зөрчсөн” гэж оруулж ирсэн чинь шүүх нь тэр дор нь засаад “Жагсаал цуглааны тухай хууль зөрчсөн” гээд шийдвэрээ гаргачихаж байна гэнэ. Нөгөө “хүн нь байхад хэрэг нь олдоно” гэдэг болж. Гамшгийн тухай хууль зөрчсөн гэхээр Л.Оюун-Эрдэнэ, Обуна хоёр араас нь чирэгдчих гээд байсан учраас “Жагсаал цуглааны тухай хууль зөрчсөн” болгоод гөрдчихөж байгаа юм. Шүүгч сэргэлэн байлаа гэж магтах уу?

Ингэхэд манайд цагдаа, прокурорын хэрэг байна уу? Шүүх нь өөрөө хэргээ нээгээд, шалгаад, шийтгэлээ оногдуулаад явдаг болбол яасан юм. Төсөв мөнгөнд ч хэмнэлттэй.

Өчигдөр шүүхийн шийдвэр сонсоод гарч ирсэн Д.Амартүвшингийн хэлсэн үгнээс “Бид дүрвэмээр байна” гэдэг үг олон нийтийн сүлжээнд хамгийн их лайк, шэйр авчээ. Яг ийм бодолтой, аргагүйн эрхэнд ийм бодол тээж яваа маш олон залуус бий болж байна аа л гэсэн үг. Залуучууд “Монголд амьдрах ямар ч ирээдүй алга” гэж ярьж байна. “Хилээ нээнгүүт хаашаа ч хамаагүй явна даа” гэсэн маш олон залуус байна. Яг нөгөө 2000-аад оны дундуур бүгдээрээ Солонгос явж хар ажил хийхээр зугтаж байсан тэр үе давтагдаж байна. Залуус нь бүгдээрээ гадаад руу дүрвэчихвэл Монголын ирээдүй тэгээд юу юм бэ? Хэн юм бэ?

“Бид дүрвэмээр байна...” Амараа бол энэ үгийг тийм амархан хэлэх хүн биш. Аргагүй хүчин мөхөстөж, дургүйцсэндээ, тэвчээр тасарсандаа хэллээ. Түүний хэлсэн энэ үгний арын “контекст” нь “Бид дүрвэмээргүй байна аа” л гэдэг байсан. Түүний тулд бидэнд ядахдаа үгээ хэлэх эрх чөлөө хэрэгтэй байна. Хууль журам нь алагчлалгүй үйлчилдэг баймаар байна гэсэн. Шүүхийн шийдвэрийг хүндэлж байна. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ, Обуна хоёрт бас яг адилхан хариуцлага тооцоорой. Тэгж чадахгүй бол бид дүрвэмээр байна, тэвчээр тасарлаа...

Маш олон залуус түүний энэ үгийг давтаж, дамжуулж, давалгаалж байна. Энэ бол өнөөдрийн манай эрх баригчдын бодох ёстой бодлого, анхаарах ёстой асуудал мөн.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн хоёрдугаар сард батлуулсан “Эдийн засгийг сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-нд “Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын сургалтад сая төгрөг олгох, үүнд зориулж төсвөөс 500 тэрбум төгрөг зарцуулахаар” орсон. Гэвч түүнээс хойш есөн сар өнгөрөхөд “Төсвийн мөнгөөр сургалтанд суугаад тэгж ингэж гялтайлаа” гэсэн ганц үг сонсоогүй. Тэгэхээр залуучуудын хүсээд байгаа зүйл энэ биш юм байна. Тэд зүгээр л эрх чөлөөтэй, элдэв хүнд суртал, төрийн дарамтгүй ажиллаж, амьдрахыг хүсч байна. Тэр боломж нь олдохгүй байгаа учраас тэсэрч эхэлж байна. Ирээдүйдээ итгэлгүй, урам зориггүй болж байна. Ялангуяа хуулийн өмнө хүн бүр ижил тэгш байх Үндсэн хуулийн суурь зарчим алдагдаж, өөрсдийнх эрх, эрх чөлөө хавчигдаад, гадуурхагдаад ирэхээр хамгийн их бухимддаг, бухимдахаараа нийгэмдээ тэрсдэг юм байна.

Өнгөрсөн хавар биз дээ, Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн одон медаль гардуулаад, Сүхбаатарын талбайд бөөн хөл хөөр болж байтал хорин хэдхэн настай залуу гэнэт гарч ирээд нэг ч үг хэлэлгүй өөрийнхөө дээрээс бензин асгаад шатчихсан. Түүний хэлэхийг хүссэн үгийг хэн ч сонсож чадаагүй л биз дээ.

Үнэн гэвэл сүүлийн хоёр жил үргэлжилсэн ковидын үеийн дүрэм журам маш олон хүнийг ажил, амьдралгүй болгосон. МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин өнгөрсөн оны тавдугаар сард “46 мянган ажлын байр цомхотголд орлоо” гэж мэдэгдсэн. Зургаан сарын дараа арваннэгдүгээр сард энэ тоо 460 мянга болсон байсан. Түүнээс хойш яг нэг жил болж байна. Хэдэн ажлын байр эргэж сэргэсэн, хэд нь тэр чигээрээ алга болсон бэ?

Д.Амартүвшин гэдэг залуу үүний төлөө л үгээ хэлсэн. Ядаж үйлчилгээний байгууллагуудынхаа үүд хаалгыг нээгээч ээ. Хатуу хөл хорионд хоёр жил ажилгүй, орлогогүй зогссон энэ хүмүүсийнхээ амьдралыг бодооч ээ л гэсэн. Тэрнийх нь дараа л УОК, нийслэлийн Засаг дарга шийдвэр гаргаж, үйлчилгээний газруудыг “үе шаттайгаар” нээж эхэлсэн шүү. Одоо ирж тэрнийхээ өшөөг аваад байна уу ч гэмээр.

Ингэхэд хотын дарга маань нийслэлийн шуурхай дээр “Мэргэжлийн хяналтынхны баахан балиар стандартуудыг болимоор байна. Болохгүй бүтэхгүй гэсэн болгоных нь ард заавал нэг заваан шантааж явдаг. Хувийн хэвшлийнхэн чаддаг чаддагаа хийгээд амьдрах ёстой. Дэлхийн бусад хотуудтай адил гудамжны хоол үйлдвэрлэлийг хөгжүүлмээр байна. Улаан цайм хүн хордуулчихаагүй л бол төр үүнд оролцох ямар ч шаардлага байхгүй” гэж ярьсан даа. Амараа ч гэсэн яг л үүнийг яриад байгаа шүү дээ. Сая хүнтэй хотод шөнийн амьдрал, шөнийн үйлчилгээ байх ёстой. Хотын шөнийн амьдрал нь өдрийн ачаалал, түгжрэлийг хамгийн багадаа 15 хувь, ихдээ 35 хувь хүртэл хөнгөлдөг юмаа гэж. Хоёр хүн яг адилхан зүйл ярьж байхад нэгийг нь яллаад, нөгөөг нь өргөдөг байж болох уу?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 9 цаг 10 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 12 цаг 44 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 14 цаг 32 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 14 цаг 48 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 15 цаг 1 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 15 цаг 17 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 15 цаг 30 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 16 цаг 12 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 16 цаг 14 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 16 цаг 14 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 16 цаг 15 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 16 цаг 16 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 16 цаг 18 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 16 цаг 19 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 16 цаг 21 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 16 цаг 22 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 16 цаг 23 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 18 цаг 29 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 18 цаг 31 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 18 цаг 32 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top