x

Д.Амартүвшин: Хэрэв би шүүхээс ял авбал Л.Оюун-Эрдэнээс яг адилхан ял хариуцлага нэхнэ

“Тэвчээр тасарлаа” хөдөлгөөний үүсгэн байгуулагч Д.Амартүвшин өнөөдөр багагүй бухимдсан байдалтай олны өмнө гарч ирэв. СБД-ийн цагдаагаас түүнд холбогдох зөрчлийн хэргийн шүүх хурал өнөөдөр болох тухай өчигдөр мэдэгдсэн байна. Энэ тухайгаа лайв хийж, “Хэрвээ би шүүхээс ял авах юм бол Л.Оюун-Эрдэнэ, Обуна хоёрт яг адилхан ял хариуцлага тооцох ёстой шүү. Тооцуулахын төлөө би явна” гэдгээ мэдэгдлээ.

Сануулахад, өнгөрөгч долдугаар сард “Тэвчээр тасарлаа” хөдөлгөнөөс Сүхбаатарын талбай дээр гуравхан минутын гацалт /flash mob/ зохион байгуулсан. Flash mob-д 40 орчим залуус оролцож, УОК-оос тавьсан шаардлагын дагуу хоорондоо гурван метрийн зай барьсан.

Анх ‘’Такесан Мисо Рамен’’ хэмээх гоймонгийн рестораны эзэн ресторан, зоогийн газруудыг хаасан УОК-ын шийдвэрийг эсэргүүцэж, энэ тухайгаа цахим орчинд байршуулсныг ААН-үүд дэмжиж нэгдсэн. Хатуу хөл хорионоос болж үйл ажиллагаа нь зогссон, ажил, орлогогүй болсон иргэд, ААН-үүд тайван замаар эсэргүүцлээ илэрхийлэх, төр засагтаа үгээ хэлэх гэсэн анхны оролдлого байсан билээ.

Гэвч үүнээс болж “Тэсвээр тасарлаа” хөдөлгөөний үүсгэн байгуулагч Д.Амартүвшинд “Халдвар хамгааллын дэглэм зөрчиж, хүн олноор цуглуулсан” хэмээн зөрчлийн хэрэг нээж, шүүхэд шилжүүлсэн юм байна. Өнгөрөгч наймдугаар сард хуралдах ёстой байсан шүүх хурлын товыг нэг удаа 14 хоногоор хойшлуулснаас хойш чимээгүй байж байгаад өчигдөр гэнэт “Маргааш шүүх хуралд ир” гэсэн цагдаагийн дуудлага иржээ.

Бас нэг зүйлийг сануулахад, түүнээс хойш сарын дараа буюу өнгөрөгч есдүгээр сард Засгийн газрын харьяа агентлаг болох Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ /олон нийтэд “Обуна” нэрээр танил болсон, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Харвардын найз, нялх амраг гэх мэтээр яригддаг/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн буюу Хүүхдийн парк дүүрэн хүүхэд залуучууд, оюутан залуусыг цуглуулаад “Цахим үндэстэн” шоу хийж нэг орой бут авсан. Маргаашнаас нь гурав хоног ажилдаа ирээгүй тухай коммент хэлсэн хүмүүс ч олон нийтийн сүлжээнд олон байна лээ.

Үүнээс болж “Иргэд гарч ирээд үгээ хэлэхээр дэглэм зөрчсөн болдог, эрх баригчид өөрсдөө баталсан журмаа мөрдөхгүй байх нь шударга ёс уу?” хэмээн хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр нэг “буум” болж, шоунд очиж нээлтийн үг хэлсэн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд бантахдаа “Бид гадаа талбайн арга хэмжээг угаасаа нээх гэж байсан, удахгүй нээнэ” хэмээн ам алдсан. Шоу болох үед бол гадаа талбайн арга хэмжээнүүд хаалттай л байсан байхгүй юу.

Гэвч иргэн Д.Амартүвшинг талбай дээр гуравхан минут зогсоход хөлийн хурдаар очсон цагдаа цэцэрлэгт хүрээлэн дүүрэн хүмүүс цуглаад шөнөжин шоудахад тэднийг цуглуулсан манай дарга нарыг огт яагаа ч үгүй байдаг юм. Харин шоу болсноос хойш сарын дараа ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж анх удаа “Б.Болор-Эрдэнэ даргад би сануулга өгсөн. Дахиж битгий ийм алдаа гаргаарай гэж анхааруулсан” гэсэн байна лээ. Парк дүүрэн хүн цуглуулж халдвар тараачихаад хүлээж байгаа хариуцлага нь ердөө энэ. Үүнийг л double standard  гээд байгаа юм шүү дээ. Даргад нэг өөр хууль үйлчилдэг, иргэнд тэс өөр хууль үйлчилдэг.

Тийм учраас иргэн Д.Амартүвшин энэ тухай “Хэрвээ өнөөдөр шүүх надтай ямар нэг ял, хариуцлага ярьдаг юм бол Л.Оюун-Эрдэнэ, Обуна хоёрт ч гэсэн яг адилхан ял хариуцлага нэхнэ. Хариуцлага тооцох хүртэл нь би явна” хэмээн хатуухан мэдэгдлээ. Ерөөлөөр болог ээ!

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 8 цаг 49 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 12 цаг 24 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 14 цаг 11 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 14 цаг 28 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 14 цаг 40 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 14 цаг 57 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 15 цаг 10 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 15 цаг 52 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 15 цаг 53 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 15 цаг 54 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 15 цаг 55 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 15 цаг 56 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 15 цаг 58 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 15 цаг 59 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 16 цаг 0 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 16 цаг 2 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 16 цаг 3 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 18 цаг 8 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 18 цаг 10 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 18 цаг 11 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top