x

Цагдаа буруутай нь тогтоогдвол хариуцлагыг хэнээс нэхэх вэ?!

Хуулийн байгууллагууд хууль зөрчсөн ажиллагаа явуулж, хүний эрх зөрчигдсөн асуудлаар УИХ дээр нээлттэй сонсгол явуулахаар болов.

Хуулийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хууль бусаар цагдан хоригдсон иргэн Д.Монголхүү, э.Одбаяр нарын эрх зөрчигдсөн асуудлыг УИХ-ын Хүний эрхийн дэд хороогоор хэлэлцсэнээс хойш 14 хоног өнгөрөв. Дэд хорооны хуралд УЕП-ын орлогч М.Чинбат, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-очир нар оролцож, өөрсдийн шийдвэрийг хамгаалсан байдаг. Ингэхдээ “УОК-оос тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг, халдвар хамгааллын дэглэмээс болоод цагдаа дээрх иргэдийн жагсаал зохион байгуулах хүсэлтийг бүртгээгүй” хэмээн өөрсдийгөө хамгаалсан тул бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулсныхаа төлөө иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нар цагдан хоригдох нь зүй тогтол мэтээр нийгэмд харуулсан билээ.

Гэтэл Монгол Улсын Үндсэн хуульд хүний үндсэн эрхийг хамгаалахдаа “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд (уг нь бол манайх хараахан тэрэнд нь хүрээгүй байгаа) Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх... гэх мэт хүний үндсэн эрхийг хөндөхгүй” хэмээн заасан байдаг. Тэгэхээр УИХ өнгөрсөн хугацаанд “ковидын улмаас хүний дараах үндсэн эрхийг ингэж хязгаарлалаа” гэдэг хууль батлаагүй, нэгдүгээрт.  Хоёрдугаарт, баталсан тохиолдолд дээр дурьдсан хүний үндсэн эрхэнд халдаж болохгүй” гэдгийг Үндсэн хуулиар хамгаалчихсан. Ядаж цагдаагийн дарга нарын урдаа бариад байгаа Жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хуульд нь “Ингэвэл жагсаалыг бүртгэнэ, тэгвэл бүртгэхгүй” гэдэг хориглосон, хязгаарласан, ялгаварласан ямар ч заалт байхгүй. “Цагдаа бүртгэнэ” гэсэн ганцхан утга л бий. Тэгэхээр цагдаа өөрөө хууль зөрчсөн хэрэг.

Хэрвээ тийм биш бол өнгөрөгч аравдугаар сарын 1-нд АН-аас зохион байгуулсан жагсаалыг бүртгэж авсан, хамгаалалтад ажилласан цагдаа нар бүгдээрээ дээлээ нөмрөх ёстой биз дээ. Хууль алагчлалгүй юм чинь. Тэрнээс өмнө “Цахим үндэстэн” шоуны хамгаалалтад гарсан цагдаа нар ч мөн ялгаагүй.

Тэгсэн манай цагдаагийн дарга “20 мянган хүн жагсвал халдвар тархдаггүй, хоёр хүн жагсвал халдвар тардаг” гэж УИХ-ын нэгдсэн чуулган дээр өөрийн амаар хариулсан байдаг юм. /Угтаа бол аль аль нь хүний эрхийн асуудал. Хуулиар хориглоогүй үйл ажиллагаа/ Тэгэхээр хэн нь хууль зөрчигч вэ?

Харамсалтай нь, шинэ УИХ тангараг өргөснөөс хойш анх удаагаа ирц нь гүйцэж хуралдсан Хүний эрхийн дэд хорооны хуралдаан хүссэн үр дүнд хүрээгүй буюу бодит байдлыг тодорхойлж чадаагүй учраас хохирогч залуус уг асуудлаар УИХ дээр нээлттэй сонсгол хийхийг шаардаж, өнгөрөгч долоо хоногоос эхлэн УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн байна. Одоогоор УИХ-ын 35 гишүүн зурсны 24 нь эрх баригч МАН-ын гишүүд. Уг нь бол хуулиараа 19 гишүүн гарын үсэг зурахад УИХ-ын дарга уг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх үүрэг хүлээдэг ч бусдад нь ч бас гарын үсэг зурах, нэгдэх боломж олгох хэрэгтэй биз дээ.

УИХ дээр нэллттэй сонсгол хийсэн тохиолдолд нөгөө цагдан хоригдсон, цагдан хориход өлсгөлөн зарласан, эрүүгийн гэмт хэрэгтэн шиг гэр орноосоо үүр цүүрээр баривчлагдаж явсан хохирогч залуус, тэдний өмгөөлөгч нар бүгд сонсголд оролцоно. Тэдний хуулийн мэдлэг яавч ЦЕГ-ын тэргүүн дэд даргаас дор орохгүй нь байх. Шүүхийнхэн ч гэсэн хуулиа мэдэхгүйгээр ийм шийдвэр гаргана гэж байхгүй.

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Шүүхэд тийм санал оруулж байгаа прокурор, цагдаа яаж увайгаа алдсаны шинж. Шүүх, прокурорыг ийм алдаа руу түлхчихээд ямар ч хувиралгүй, худал мэдээлэл нийтэд өгч буй цагдаагийн байгууллагыг харахаар Монгол хэзээний харгис цагдаатай болж гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй” хэмээн ярьсан байна лээ. Шүүх нь цагдаа, прокуророос болж төөрөгдсөн үү, өөрөө өөрөөсөө болж төөрөгдсөн үү гэдгийг нээлттэй сонголын үеэр мэдчихэж болно.

ЦЕГ-ын дарга Ж.Болд лав “Э.Одбаярыг жагсаал цуглаан хийснийх нь төлөө баривчилсан юм биш ээ. Цагдаагийн биед халдсан давтан хэргээр нь хойшлуулшгүй үйл ажиллагаа явуулж баривчилсан” хэмээн ярьсныг уншигчид санах байх. Одоо тэгсэн чинь “Жагсаал цуглааны тухай хууль зөрчсөн учраас Зөрчлийн хуулиар арга хэмжээ авсан” болчихсон тууж л явдаг. УИХ дээр нээлттэй сонсгол явуулах хүртэл бас ямар гэмт хэрэг нэмэгдчихсэн орж ирэхийг хэн мэдлээ.

Ямартай ч Нээлттэй сонсгол болж гэмээн хэн нэгний буруутай үйл ажиллагааг ил гаргаж таарна. Хэрвээ тэр нь цагдаагийн байгууллага байх юм бол хариуцлагыг хэн хүлээх бол? Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнө нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа, “төрөх эмнэлгээс ХӨСҮТ рүү шилжүүлсэн нялх биетэй эхийг тавчиктай нь зөөсөн” хэргээр Эрүүл мэндийн сайд, Шадар сайд хоёрынхоо өмнөөс өөрөө хариуцлага хүлээж огцорсон байдаг юм шүү дээ. Одоо хүний эрхийн асуудал дээр ийм хэмжээний зөрчил илэрвэл тэр хэмжээний хариуцлага нэхнэ гэдгийг Л.Оюун-Эрдэнэ ч гэсэн өдийд толгойдоо хийчихсэн суух ёстой юмсан. 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 9 цаг 5 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 12 цаг 40 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 14 цаг 27 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 14 цаг 44 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 14 цаг 56 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 15 цаг 13 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 15 цаг 26 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 16 цаг 8 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 16 цаг 9 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 16 цаг 10 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 16 цаг 11 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 16 цаг 12 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 16 цаг 14 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 16 цаг 15 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 16 цаг 16 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 16 цаг 18 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 16 цаг 19 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 18 цаг 24 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 18 цаг 27 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 18 цаг 27 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top