x

Хаан банкны хувьцааг худалдан авах сонирхолтой этгээдийн эцсийн өмчлөгчийг олчихлоо

Өнөөдрийн байдлаар Хаан банкны нийт хувьцааны 60 хувийг эзэмшигч Савада Хидео “Савада холдингс” компаниараа 45 хувийг нь, “Эйч Эс Интернэйшнл (Ази)” ХХК компаниараа 15 хувийг нь эзэмшдэг. Эдгээрээс 15 хувийг нь эзэмшдэг компани нь 100 хувь өөрийнх нь өмч, 45 хувийн оролцоотой “Савада Холдингс” компанийн 26 хувийг нь л ноён Савада эзэмшдэг байна. 

Түүх сөхвөл, ноён Савада 2003 онд Хаан банкийг 100 хувь авсан. Тухайн үед Ц.Баатарсайхан тэр хоёрын хооронд төлбөр тооцоо явсан эсэхийг хэн ч мэддэггүй. Мэдэх хүмүүсийн ярьдгаар бол Ц.Баатарсайхан түүнд мөнгө төлөөгүй, “Би 40 хувь, та 60 хувийг гэдэг зарчмаар явагдсан” гэдэг. Тэр өнөөдөр чухал биш байх. Ноён Савада 2003 онд Хаан банкийг авах үедээ 45 хувийг эзэмшдэг компанийнхаа 42 хувийг нь эзэмшдэг байсан. Түүнээсээ хойш эзэмшдэг хувиасаа зарсаар байгаад өнөөдөр 26 хувьтай болчихоод байгаа юм билээ. Ингээд 2019 онд Савада “Би Хаан банкийг авснаасаа хойш өнөөдрийг хүртэл ногдол ашиг ч авсангүй, Монгол Улсаас нэг ам.доллар ч авсангүй. Яагаад ногдол ашиг хуваарилахгүй байгаа юм бэ? Эсвэл би Хаан банкны эзэмшлээс гаръя” гэсэн саналыг гаргасан байдаг. Мэдээж хамгийн эхлээд Ц.Баатарсайханд саналаа тавьсан. Түүнд чухам ямар санал тавьсан нь тэдний нууц биз. Таамаглал гэвэл, түүний энэ саналыг Монголын олон бизнесмэн зарим нь урьж, зарим нь уригдаж сонссон байх. Тэдний дунд ХХБ-ны Д.Эрдэнэбилэг, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, “баян” Базар гэхчлэн тэр том дүнтэй бэлэн бүтээгдэхүүнийг бэлтэй бүхэн л сонирхсон гэдэг. Тэд авсан зүйлгүй ч үнийг нь хөөрөгдсөөр Хаан банк одоогоор 300 сая ам.долларт хүртэл “хөөсрүүлчихээд” байгаа нь үнэн. Хамгийн том “сонирхогч” буюу эзэмшихийг хүссэн нь мэдээж 40 хувийг эзэмшигч Ц.Баатарсайхан.

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын илгээсэн албан бичгийн хуулийн алдаа

Өнөөдөр Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Хаан банкны ТУЗ-ийн дарга Савада Хидеод илгээсэн, Монгол Улсын тодорхой хуулиудыг зөрчсөн агуулга бүхий албан тоот ч мөн л цаад утгаараа зөвхөн Ц.Баатарсайханд өгөхийг хүссэн учраас “Өөрийн хувьцаагаа гуравдагч этгээдэд худалдахаар зэхэж байгаа гэсэн мэдээлэл анхаарал татлаа” хэмээн эхэлсэн биз ээ. Уг бичигт “Банкны системд нөлөө бүхий Хаан банк шиг хүчтэй банк нь ил тод, хүчтэй, хамгийн чадвардаг хувьцаа эзэмшигчийн гарт байх нь манай үндэсний эрх ашиг мөн” гэсэн байдаг. Үндэсний ашиг сонирхлын үүднээс аливаа салбарт авах арга хэмжээг ҮАБЗ тодорхойлохоор заасан байгаа, Ч.Хүрэлбаатар та энд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дугаар заалтыг зөрчжээ. 

Учир нь Сангийн сайд нь ҮАБЗ-ийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар, Засгийн газрын нэрийн өмнөөс банкны салбарт баримтлах “үндэсний эрх ашиг”-ийг тодорхойлж, түүнд нийцүүлсэн шийдвэр гаргахыг хүсчихсэн байгаа юм. Үүгээр ч зогсохгүй ийнхүү шийдвэр гаргах тохиолдолд Засгийн газраас дэмжлэг туслалцаа үзүүлж байгааг тов тодорхой илэрхийлсэн. Харин санал болгож буй Таван Богд Группээс өөр этгээдэд худалдах тохиолдолд Монгол Улсын Засгийн газраас дэмжлэг байхгүй гэсэн ойлголтыг гадны хөрөнгө оруулагчид албан ёсоор мэдэгдсэн байгаа байна. Өөрөөр хэлбэл гадны хөрөнгө оруулагч өөрийн хувьцааг өөрт ашигтай, үр өгөөжтэй нөхцлөөр худалдах замаар “exit” хийх нөхцлийг нь бүрэн хязгаарлачихаж байгаа биз? Энэ нь тухайн бичиг илгээгдэх үе буюу 2019 оны 1-р сарын байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 3-т “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэсэн заалтыг зөрчиж байгаа төдийгүй банкны салбар нь Сангийн сайдын бүрэн эрхэд хамаарах асуудал биш!Нөгөөтэйгүүр банкны салбар, тэр дундаа банкны систем дэх нөлөө бүхий банкны хувьцаа эзэмшигч хувьцаагаа гуравдагч этгээдэд худалдаалах нь үндэсний эрх ашигт эергээр эсвэл сөргөөр нөлөөлөх эсэхийг тодорхойлдог субъект нь Сангийн сайд мөн гэж үү дээ, бод доо!

Хэрэв ҮАБЗ, Монголбанк, Засгийн газрын хуралдаанаар ийнхүү Хаан банкны хяналтын багцийг худалдаалах асуудал үндэсний эрх ашигт сөргөөр нөлөөлнө гэж үзсэн бол энэ талаар зохих чиглэл зөвлөмж гарсан байх ёстой. Үүнийг хуульд тодорхой заасан. Засгийн газрын тухай хуулийн 24.4 дэх заалтад “Засгийн газрын гишүүн шийдвэр, мэдэгдэл гаргах, аливаа хэлбэрээр албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална. Хэрэв эрхэлсэн асуудлынхаа хүрээнд, Ерөнхий сайдын бодлогыг зарчмын хувьд өөрчлөх шаардлагатай гэж үзвэл энэ тухай зохих шийдвэрийн төсөл бэлтгэж Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлнэ” гэсэн байна. Ийм шийдвэр гаргуулсан байх ёстой юм. Хэрэв ийм тодорхойлсон шийдвэр гаргаагүй бол яах вэ?

Засгийн газрын тухай хуулийн24.6-д “Засгийн газрын гишүүн хууль тогтоомжоор эрх олгоогүй, түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй буюу хэлэлцсэн боловч олонхийн дэмжлэг аваагүй асуудлаар Засгийн газрыг төлөөлөх эрхгүй” гэж заасан байна, Ч.Хүрэлбаатар аа! Энэ утгаараа та явуулсан бичгээрээ Хаан банкны хувьцаа эзэмшигч Ц.Баатарсайханд л өг гэдэг шахалтын агуулгыг илгээчихсэн юм биш үү?

Энд би “Ч.Хүрэлбаатарын ах Ч.Гантулга, Ц.Баатарсайхантай хамтарч нэг компани эзэмшдэг байжээ” гэхчлэн хүчээр холбох гээгүй. Тийм компани байсан л биз, түүний цаана сонгуулийн хандив, дэмжлэг, бизнесийн холбоос юу ч байсан байж болно, таамаг хэвээрээ үлдэг.  Гол асуудлаа ярья.

Эцсийн өмчлөгч Жүничи Хаттори гэж хэн бэ?

Баримтаар ХХБ, ҮХОБ аль нь ч нотлогдоогүй байна. Монголбанкны ерөнхийлөгчийг ч “шарж идээд” байх шаардлагагүй. Яагаад гэвэл Ц.Баатарсайхан “Би Хаан банкны 40 хувийг эзэмшдэг. Цаашид 50 хувьтай болмоор байна. Ингээд Монголчууд 60 хувийг нь эзэмшихийг та дэмжиж байна уу” гэдэг саналаа үе үеийн Монголбанкны ерөнхийлөгчид удаа дараа тавьж байсан. Тэдгээр “ерөнхийлөгч нарын” хэн нь ч гэсэн “Дэмжилгүй яахав. Гэхдээ тэдний хувийг булааж аваад танд өгч чадахгүй учраас та Токоиогийн хөрөнгийн биржээс, холбогдох хүмүүстэй нь очоод хувьцаа цуглуулаад ир. Тэгж л та хувиа нэмэх боломжтой” гэдэг бололтой. Гэтэл “Би л биш бол өөр хэн ч авах ёсгүй” гэдэг зарчмаар явах гэсээр ийнхүү Сангийн сайд асан маань “ашиглагдчихсан” нөхцөл байдал харагдаж байна. 

Энэ талаар Японы талд явуулсан нэг бус албан бичиг харлаа. Ерөөсөө л хувьцаа худалдан авах этгээд нь хэн байх, мөнгөний гарал үүсэл нь цэвэр үү гэхчлэн хууль, хяналтын байгууллага, нотариат гээд “хүнд сурталтай бичиг баримтуудаа нэхсээр иржээ. Хардахад бол Монголынхоо Ц.Баатарсайханд өгчих гээд шалтаглаад торгоогоод байв уу ч гэмээр санагдсаныг нуух юун. Хариуд нь Японы тэр хүмүүс “Банкны хуулга баримтууд байсаар байтал яагаад нотариат нэхээд байдаг юм бэ. Банкны дансанд миний мөнгө байна. Гарал үүслийг нь мэдмээр байвал манай хөрөнгийн биржийн тодорхойлолт байна. “Сейко”-ийнхоо хувьцааг төдөн тэрбум иенээр зарсан мөнгөө Сумитомо Мицүй банкин дахь өөрийнхөө дансанд хийсэн. Яагаад энэ бичиг хангалттай биш байгаа юм бэ” гээд гайхчихсан бичгүүд л ирсэн байх юм. Ингэтэл нь гарал үүслийг нь шалгахын зэрэгцээ Ц.Баатарсайханаас өөр хүнтэй гэрээ хийлгэхгүй байхын төлөө яваад байсан мэт харагдсан шүү. Сүүлдээ Японы тал тэсэхээ болиод манай улсад суудаг Элчин сайд нь хүртэл энэ оны эхээр “Яагаад Японд байгаа хувьцаат компанийн нэг хувьцааны арилжаан дээр Монголын Төв банк болно, болохгүй гэдэг зөвшөөрөл өгөхдөө тулав гэдгийг манай бизнесмэнүүд ойлгохгүй байна. Та үүнийгээ тайлбарлаад, яагаад зөвшөөрөл өгөхгүй ийм ихээр шалгаж байгаагаа хэлээд өгөөч” гэсэн байгаа юм. Бараг л алдарт “сахал” Эрдэнэбилэг байна уу, байх ёстой гэх мэтчлэн дэндүү шалгаж нягталсаар “Үнэнд гүйцэгдэнэ” гэгч болж эцсийн дүндээ нэг японыг л нөгөө японоор солих асуудал гэдэгтэй нүүр тулаад байгаа аж. Ер нь энүүхэндээ гэхэд ингэж “дотооддоо алалцаж” байхаар олон нийтэд ил тод зарлачихмаар юм биш үү, Монголбанкны Ерөнхийлөгч өө!

Өөрөөр хэлбэл, эцсийн өмчлөгчөөр хэн нотлогдож байна вэ, эх үүсвэр яаж тогтоогдож байна вэ гэхээр “Упсилон Инвестмент Лимитэд Партнэршип/“Упсилон”/, түүний ерөнхий партнёр “Мета Капитал инк” /“Мета”/ нар “Савада холдингс Ко, Лтд”-ийн хувьцааг эзэмшдэг. Энэ хоёр компани нь Япон улсын хуулийн этгээд бөгөөд ямарваа эрүүгийн хэрэгт холбогдсон бүртгэл байхгүй, тусгайлан дурдвал эцсийн өмчлөгчид мөнгө угаах, татвараас зайлсхийх, терроризмыг санхүүжүүлэх эсхүл ижил төстэй санхүүгийн гэмт хэрэгт холбогдож байгаагүйг хуулийн дүгнэлтүүддээ хангалттай нотолжээ. “Савада холдингс Ко, Лтд”-ийн хувьцааг худалдан авахад зарцуулагдах мөнгөн хөрөнгө нь “Упсилон”, “Мета” болон ноён Жүничи Хаттори нарын Япон улсын хууль тогтоомжийн дагуу эрхэлж буй хууль ёсны, хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн үйл ажиллагаанаас эх үүсвэртэй байна. Мөн уг хувьцааг худалдан авахад зарцуулагдах мөнгөн хөрөнгөтэй холбоотой төлөгдөөгүй татвар байхгүй. “Упсилон”, “Мета” болон ноён Жүничи Хаттори нар нь уг хэлцлийг хийхдээ Япон улсын хууль тогтоомжийн дагуу шаардагдах байгууллагын болон Япон Улсын Засгийн газрын эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлийг авсан байна.

Ноён Жүничи Хаттори “Упсилон” хувь нийлүүлсэн нөхөрлөлийн нийт хөрөнгийн 99.99 хувь буюу 26 тэрбум иенийг бүрдүүлсэн байдаг. Дэлхийд танигдсан цагны брэнд “Сейко холдингс” корпорацийн үүсгэн байгуулагч Хатторигийн гэр бүлийн гишүүн бөгөөд “Сейко инструментс” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Тэрбээр “Санко кигёо” ХХК-ийн нийт хувьцааны 38.8 хувь буюу 310 000 ширхэг хувьцааг эзэмшиж байсан, “Санко кигёо” нь “Сейко Холдингс” корпорацийн нийт хувьцааны 10.7 хувь буюу хамгийн том хувьцаа эзэмшигч нь байв. Гэвч тэрбээр 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр нэгж үнэ нь 113.871 иенийн үнэ бүхий 310 000 хувьцаагаа “Санко кигёо” ХХК-д эргүүлэн худалдах гэрээ байгуулсан байдаг.

“Савада холдингс”-ийн хувьд1958 онд байгуулагдсан, 60 гаруй жилийн түүхтэй, Токиогийн хөрөнгийн бирж /JASDAQ/-д бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани бөгөөд зөвхөн Монгол Улсын Хаан банкнаас гадна ОХУ-ын “Солид” банкны 44.3%, Киргизийн “Киргизкоммерз” банкны 52.9%, Хонконгийн HS International (Asia) Limited компанийн 100%, Японы HS Securities компанийн 100%, HS Debt Collection компанийн100%-ийг тус тус эзэмшдэг аж.

Хаан банкны хувьцааг худалдан авах хэлцлээс Д.Эрдэнэбилэг, Д.Сумъяабазар нар “олдсонгүй”

Хэвлэлээр Японы “Мета”-г, Монголын ХХБ-ны Д.Эрдэнэбилэгтэй гарын үсэг зурчихсан нэгэн гэрээний сүүлийн хуудсыг харуулах зэргээр нэлээд хардсан. Гэтэл тэр “Мета” чинь 0.01 хувийг эзэмшдэг юм байна. Харин “Сейко” цагийг үйлдвэрлэдэг гэр бүлийн бизнесээрээ дэлхийд танигдсан Жүничи Хаттори “Сейко”-ийнхоо бүх хувьцааг зараад авч байгааг яагаад хүлээн зөвшөөрчихөж болохгүй гэж? Тэгээд ч одоогоор Хаан банкны тэдгээр хувьцаа ноён Хатторигийн нэр дээр шилжчихээгүй байна, шилжих хүртэл монголчуудад “шалгуулсаар” л байна.

Эндээс Ч.Хүрэлбаатар гишүүн маань япон компани япон компанидаа хувьцаагаа зарах эсэх асуудлаас болж Ц.Баатарсайханд туслах гэсэндээ баахан монгол хүнтэй түнжин тасраад явна уу даа гэж бодогдов. Бодлыг ялладаггүй юм шүү. Нөгөөтэйгүүр “саарал жагсаалт”, “хар жагсаалт”-аар “айлгах” нь тийм ч зохимжтой биш ээ. Яагаад тэр жагсаалтад орсон бэ гэхээр тухайн үед буюу 2015 онд Эдийн засгийн өршөөл үзүүлэх хууль гэгчийг гаргаж 35 их наяд төгрөгийн өрөөс чөлөөлсөн, манай улсын ДНБ-тэй яв цав тэнцэх ийм хэмжээний өрийг өршөөсөн нь “Монголоос болгоомжилж саарал жагсаалт”-д оруулсан шалтгаан шүү дээ. Гайхсандаа үл хөдлөх хөрөнгө зуучлагчдыг сэжигтэй гүйлгээний тайлан шаардсан, алт мөнгөн эдлэлийн худалдаачдыг, шалгаж нягтлахгүй хэрнээ баталгаажуулаад тамгалчихдаг нотариатчдыг хянаж шалгасан. УИХ-ын нэг гишүүн нь 4 тэрбумын хөөрөг бариад байхаар нь хөөрөг гэдэг нэртэй тэр “бөөрөнхий чулуу”-г мөнгө угаах хэрэгсэл юм болов уу ч гэж хардсан, хууль хяналтын байгууллага нь мөнгө угаах гэмт хэргийг илрүүлж чаддаггүй, чадсан тохиолдолд шүүхээр зөв шийдэж чаддаггүй гэхчлэн саарал жагсаалтад оруулсан шалтгаанууд бий. Тэгэхээр үүгээр айлгаж эсвэл дотоодын банкууд, бизнесийнхнээ хардахын оронд Хаан банкны 60 хувийг хэн авах гээд байгааг нь нуулгүй зарлаж бизнесээс улстөржилт рүү, сүүлдээ үндэс угсаагаараа талцахад хүргэсэн “дажин”-гаа зогсоох нь зүйтэй.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 9 цаг 14 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 12 цаг 48 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 14 цаг 35 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 14 цаг 52 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 15 цаг 5 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 15 цаг 21 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 15 цаг 34 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 16 цаг 16 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 16 цаг 17 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 16 цаг 18 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 16 цаг 19 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 16 цаг 20 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 16 цаг 22 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 16 цаг 23 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 16 цаг 25 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 16 цаг 26 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 16 цаг 27 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 18 цаг 32 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 18 цаг 35 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 18 цаг 35 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top