x

"Очирболдын бүтээлийг бол үнэлнэ, Оюун-Эрдэнийн хулгайг үглэнэ..."

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дэвсгэр Хөхүүрийн хөндийд 2018 онд баригдсан “Андлалын өргөө” цогцолборыг оюуны өмчийн асуудлаар наймдугаар сард нураасан билээ. 

Тухайн үед БОАЖЯ-наас өгсөн мэдээллээр оюуны өмчийн асуудал үүссэн гэж байсан ч Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач, дизайнер Д.Эрдэмбилэг агсны гэр бүлийнх нь зүгээс тус бүтээн байгуулалтын гүйцэтгэл эх зураг шигээ биш, зураг төслийн хэмжээнд хүрэхгүй гэж үзэн нураах хүсэлт гаргасан байдаг.

Тэгвэл энэхүү хөшөөг шинэчилж, суурин дээр нь “Тэнгэрийн андлал” цогцолборыг хоёр сарын хугацаанд босгожээ. 

“Тэнгэрийн андлал” хөшөөний эх загварыг МУЭ-ийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн уран барималч А.Очирболд урласан бол гүйцэтгэгчээр нь “Боржин Суварга” ХХК ажилласан байна.

Гэсэн хэдий ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилсан ажил дахин хэл ам таталж, иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Мордохын хазгай гэж үүнийг л хэлэх байх. Уран барималч А.Очирболдын урласан Тэмүжин, Боорчийн андлал иргэдэд таалагдаж буй ч тэнд Үндэсний их баяр наадмаар Херо энтертайнментийн дүрсэнд ашиглагдаж байсан буган дүрс бүхий төмөр багануудыг зоожээ.

Хэдийгээр шинээр эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлыг иргэдийн хандив тусламжаар босгосон гэж мэдээлж байгаа ч өртөг, тооцоог нийтэд мэдээллэхээс татгалзсан юм. 

Энэ талаар зохиолч, сэтгүүлч Р.Эмүжин өөрийн байр сууриа цахим хуудаснаа илэрхийлжээ.

Тэрээр "Цэл залуухан Тэмүжин, Боорчи хоёрыг хөдөлгөөнтэй, амидчилсан, орон зайд уусч, агаар хөлөглөсөн байдлаар зохиомжилж хийсэн нь үнэхээр урлаг болж чаджээ. Уран баримал гэдэг өөрөө их өвөрмөц урлаг. Төмөр, шавар, хүрэл гээд хатуу биет материалаар хамгийн уян хатан ертөнцийг бүтээх учиртай. Баримал ярьдаг байх ёстой. Зүрх нь цохилдог байх учиртай. Хүрлээр хүүрнэн өгүүлж чадсан энэ ур, ухаан, чадвар яах аргагүй А.Очирболдынх юм байна аа.

Тэмүжин Боорчи хоёр Хөхүүрийн талд найман шарга адууны мөр дээр таарч андлалцдаг. Гэвч энэхүү Тэнгэрийн андлал хэмээх бүтээл Хөхүүрийн талаас хойш 10 гаруй км-т, дахиад Батноров сумын төвөөс хойд зүгт 20-оод км-т орших Дэл хар хэмээх уулын өвөрт босч буй ажээ. Түүх яагаад 30 гаруй км-ээр гажуудав? Оюун-Эрдэнийн эмээгийн талынхны нутаглаж явсан буурь бууцыг бараадуулан Тэмүжин, Боорчи хоёрын андлалыг өгүүлэх ямар шаардлага байв? Өнгөрсөн цагийн агуу түүхийг өөрийнхөө ихэрхлээр арчих гэв үү? Эсвэл нутаг орныхон нь энэ бууцнаас Ерөнхий сайд төрсөн юм аа гэж харуулах гээд долигонож далдаганасан нь энэ үү? Түүхийг ингэж монгол хүн өөрөө мугуйдлан мушгиж болохгүй ээ. Түүх бол түүх, өнөөгийн түүхий цаг үе бол түүгээрээ л үлдэнэ.

...Дахиад л нөгөө шунал. Тэнгэрийн андлал цогцолборт наадмын үеэр ашигласан буган дүрс бүхий төмөр багануудаа аваачаад суулгачихсан нь бас л олон нийтийн хараанд өртчихлөө. Хэро Баатар наадмын бичлэгийн төсвөөр хийлгэсэн зүйлээ Тэнгэрийн андлал цогцолборынхонд шахчихлаа гэсэн хардлага ургаад гараад ирлээ. Яагаад ийм хардлага амь бөхтэй, ахин дахин гарч ирээд байна вэ? Нэгт, баримт нь байна, яах аргагүй буган хөшөөт багананууд мөн байна. Хоёрт, энэ ах дүүсийн төрөөс хөлждөг төрхгүй чанар ямар ч тохиолдолд хардлага дагуулдаг болжээ. Цаашдаа юу ч хийсэн ард нь төрийн мөнгө уйлж, төрлийн халаас цавчаагаар цатгалдана гэдгийг энэ ард түмэн мэддэг болсон байна. Нэрээ хичээгээгүй амьдралд нэмнээ хэрэггүй л юм байгаа юм.

Оюун-Эрдэнэ шартай юм, хортой юм. Хэзээ, хэрхэн барьсан босгосон нь ч ойлгомжгүй нэг ийм хөшөө барималтай болчихлоо. Андлалын хөшөөнөөс эхлээд л 2.0 тэрбумын асуудал дэгдсэн. Гэнэт л буулгаад нураасан, гэнэт л Тэнгэрийн андлалтай болчихлоо. Яагаад ийм хулгайн замаар, хулгайч шиг нууцхан ажиллаад байгаа юм бэ. Одоо бид эмээ өвөөгийнхөө буурин дээр хөшөө босгочихлоо гээд инээх ёстой юу, баярлаж дэвхцэх үү? Хаанаас, ямар мөнгөөр, хэзээ, хэрхэн...гэсэн асуултууд эзэнгүй үлдэж байна. Оюун-Эрдэнэ илүү ухаантай байсан бол өвөө эмээгийнхээ гал бадарч байсан буурь бууцыг онгон дагшин, нууцхан авч үлдэх учиртай байсан юм. Олон хөлхөж, олгойгоос гарсан болгоноо хог болгон хаяж, сайн мууг хэлэлцэж, саар явдлыг нь шүүдэг олон нийтийн хөлд хаяж өгөхгүй л байлаа. Дээр нь энэ хөшөөнийхөө санхүүжилтын тайланг АТГ-т хүргүүлэх хэрэгтэй. АТГ-ч шалгах ёстой. Эзэнгүй мөнгө гэж байхгүй, эвдэрч дүрсээ өөрчилсөн мөнгө харин бий. Шавар гипс, төмөр карказ бүхий Андлалын хөшөө 2.0 тэрбум байсан, Тэнгэрийн андлал хэмээх хүрэл хөшөө 6.0 тэрбумаас буухгүй шүү, барималчид хэлээд өгнө дөө. Зүгээр энэ багтаж ядсан шар хороо хүүхдийн цэцэрлэг, сургуулийн барилга, хөшөө биш хөгжил дээр гаргаасай даа, ганган тусна даа. За ямартай ч тендэр зарласангүй, тэгсэн хэрнээ хэдэн тэрбумын хөшөө гэнэт гараад ирлээ. Ямар том хулгай хийдгээ яруу тодоор харууллаа гэх үү? Очирболдын бүтээлийг бол үнэлнэ, Оюун-Эрдэнийн хулгайг бол үглэнэ...харамсалтай нь улс төрийн хулгай луйврыг урлагийн сайхнаар халхалж дийлэхгүй л дээ. Юу үнэн, энэ үнэн. Урлагийн сайхныг улс төрийн алдаатайгаа хайр найргүй аваачиж холбоно гэдэг нь өөрөө их л харгис хомхой сэтгэлээс гарах хатуу үйлдэл шүү. Хэдэн арван андлалын хөшөө босгоод ч Оюун-Эрдэнийн М.Энхболдоос, У.Хүрэлсүхээс урвасан урвалтыг цайлгахгүй л дээ. МАН-ыг Женкогийн халаасанд аваачиж хийсэн урвалтыг бүүр ч цайлгахгүй ээ" хэмээжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 8 цаг 27 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 12 цаг 1 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 13 цаг 49 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 14 цаг 5 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 14 цаг 18 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 14 цаг 34 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 14 цаг 47 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 15 цаг 29 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 15 цаг 30 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 15 цаг 31 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 15 цаг 32 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 15 цаг 33 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 15 цаг 35 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 15 цаг 36 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 15 цаг 38 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 15 цаг 39 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 15 цаг 40 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 17 цаг 46 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 17 цаг 48 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 17 цаг 49 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top