x

Хоёр гишүүнийг тангараг өргүүлсэн УИХ өөрөө Цэцийн өмнө зогсох болов

Өнгөрсөн долоо хоног улс төрийн хүрээнд хүндхэн долоо хоног болж өнгөрлөө. УИХ дахь цорын ганц сөрөг хүчин болох АН УИХ-д бүлэггүй болох шахав. Намын эсрэг үйл ажиллагаа явуулсан хэргээр УИХ-ын гурван гишүүн Ц.Туваан, Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг АН-ын ҮДХ-ны шийдвэрээр АН-ын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хасч, сахилгын шийтгэл оногдуулав. Ингэснээр УИХ дахь АН-ын бүлэг найман гишүүнтэй үлдлээ. Дахиад нэг гишүүн намаасаа хөөгдвөл АН УИХ-д бүлэггүй болно. 

АН-ын гишүүд ийнхүү ойр ойрхон намаа орхиж буй шалтгаан нь тус намаас Ерөнхийлөгчөөр сонгогдож ажилласан Х.Баттулга МАН-ын даргын зөвлөх болсонтой холбоотой. МАН-ын даогын зөвлөх АН-ын гишүүдийг өрөөндөө дуудан үүрэг даалгавар өгдөг болсон тухай ордноор нэг яриа. Х.Баттулгын хувьд Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусныхаа дараа намынхаа гишүүнчлэлийг сэргээлгээгүйн дээр МАН-ын даргын зөвлөх атлаа АН-ын дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох болсонд дургүйцсэн намын удирдлагууд УИХ дахь түүний гар хөлүүдийг ил цагаан “тайрч” эхэлсэн нь энэ.

Үүнээс илүү ноцтой зүйл нь УИХ-ын 18, 28-р тойргийн нөхөн сонгуулийн хоёр удаагийн санал хураалтаар сонгогчдын ирц хуульд заасан доод хэмжээ буюу сонгогчийн 50 хувьд хүрээгүй боловч /Хэнтийд 46 хувь, Сонгинохайрханд 48 хувь/ СЕХ Ц.Идэрбат, Н.Батшугар нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, гишүүний үнэмлэх олгосон явдал. СЕХ-ны энэ хууль бус шийдвэрийг албажуулж, хоёр нөрхийг тангараг өргүүлсэн УИХ ч мөн хам хэрэгтэн болж, Цэцэд дуудагдах нөхцлөө хангав.

УИХ-ыг Цэцийн өмнө аваачих ажлыг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин толгойлж байгаа юм байна. Түүний хувьд өмнө нь хоёр удаа парламентад сонгогдож ажиллахдаа УИХ-ын баталсан хуулийг хамгаалахаар хамгийн олон удаа Цэцийн хуралдаанд оролцож байсан туршлагатай хуульч, Үндсэн хуулийн мэргэжилтэн хүн.

Нэмж хэлэхэд, 65 суудалтай МАН-ын парламент 2020 оны сонгуулийн өмнө УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа “нийт сонгогчийн 50 хувийн ирц бүрдээгүй тохиолдолд сонгууль хүчингүй болох” тухай хуулийн зохицуулалтыг хулгайлсан байна. Тэр нь “Сонгууль бүх нийтийн байх, төрийн эрх барих байгууллагаа иргэд олонхиороо сонгож байгуулах” Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулсан тул УИХ баталсан хуультайгаа, сая гаргасан шийдвэртэйгээ хамт Цэцийн өмнө очих бололтой.

Сануулахад, СХД-ийн 28-р тойрог 114 мянган сонгогчтой. Үүнээс 55700 нь /48,89 хувь/ сонгуульд оролцсон. Үүнээс Н.Батшугар 28.537 санал авч тойргийн нийт сонгогчийн ердөө 25 хувийн саналаар УИХ-ын гишүүн болжээ.

Хэнтий аймгийн 18-р тойрог 50752 сонгогчтой. Үүнээс 23677 сонгогч буюу 46.65 хувь нь сонгуульд оролцсон. Харин нэр дэвшигч Ц.Идэрбат 17264 санал буюу нийт сонгогчдын 34 хувийн саналаар УИХ-ын гишүүн болчихов. Ямар олон мандаттай том тойрог биш дээ. Ганц мандаттай жижиг тойргоос сонгогчийн 20, 30-хан хувийн саналаар сонгогддог байж болох уу? Үүнийг төлөөллийн ардчилал, олонхийн засаглал гэж нэрлэх үү?

Тиймээс УИХ ямар шалтгаанаар сонгуулийн ийм дүнг хүлээн зөвшөөрч, хоёр нөхрийг тангараг өргүүлсэн бэ? гэдгээ Үндсэн хуулийн цэцийн өмнө хариуцан тайлбарлах хэрэгтэй болох нь. Ядаж сонгогчдын 50 хувийн ирцийг бүрдүүлнэ гэсэн хуулийн наад захын шаардлагыг хангах ёстой биз дээ. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.22.214)
    Зөв шүү хуулийг ингэж гууль болгож болохгүй ээ
    2021 оны 10 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 7 цаг 54 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 11 цаг 28 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 13 цаг 16 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 13 цаг 32 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 13 цаг 45 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 14 цаг 1 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 14 цаг 14 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 14 цаг 56 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 14 цаг 57 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 14 цаг 58 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 14 цаг 59 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 15 цаг 0 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 15 цаг 2 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 15 цаг 3 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 15 цаг 5 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 15 цаг 6 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 15 цаг 7 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 17 цаг 13 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 17 цаг 15 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 17 цаг 16 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top