x

Манайхаан, зугтаарай! Цаана чинь, манайхан.

“Манайхан”-д алуулах “манайхан”

-фельетон-

Талбай дүүрэн манайхан. Манай хэд “Манайхныг огцруулахаас нааш манайшихгүй” гэдгээ хэлж байна. Манайхан ч өмнөөс нь гүрийж “Май, чи” гэх маягтай. Ордонд бас манайхан. Манайхангүй газар ч алга. Манайхнаар дүүрээд, манайхан ч дүүрчээ, дүүрч!

Ер нь бол “Манайд юу болж байна вэ” гэж үү? Танд “Манайхан манайхантай нийлээд манай хэдийг майлуулж байна аа” гэж хариулмаар байна.

Манайхан ч гэж манайхан. Манайхантай үзэж тарахын оронд манайхантайгаа алалдаг нь юу ч билээ. Монгол хүн болсон хойно, манайхантайгаа манайшихад хэцүү байгаа л байх даа.

Манайхаас гараад л манайхантай нийлчих юм. Тэгснээ манайхаас гарлаа гээд манайд орж ирээд суучих юм. Манай талын манайх нь алин ч юм бэ, манайхаас явсан манайх гэж хэн ч юм бэ, чөтгөр бүү мэд. Чөтгөр ч өөрөө мэдэхээ больсноо хүлээж байна лээ.

-Манайхаан, харав уу? Манай хэн манай манай хэнийг манайхаас хөөгөөд л. Манай хэн нь манайхаас урваж манайд ороод л, айн? “Манайхыг манайхаар соливч манайх болдоггүй” гэдгийг мэдмээр л юмсан, манай хүн. Манайхныг манайхан “Мах идүүлэвч манайшихгүй” гэсэн нь манайхныг манайшуулах гэж махаа идсэн хүний мах...гэнэ ээ, хадуурчихлаа. “ Үг” л байх даа.

За яахав, Манайхан л их хожиж байх шив дээ. Гэхдээ манайхан баярлах хаа байсан юм бэ? Манайхан байгаа цагт манайхан тийм амар жаргахгүй ээ. “Манайд манайхан байгаа цагт манайх манайх биш ээ” гэж манай хэн хэлсэн байгаа юм шүү.

Манайхан ч манайхныхаа гарт үрэгдэх нь тодорхой боллоо. Манайхан ч яахав, манай талтайгаа нийлээд малийж л байна. Манайхан нь үнэн царайгаа харуулж, “манайх чинь манайх” гээд эхлэхээр манай хэд яана даа хөөрхий. Яг үнэндээ, манайхны цаанаас манайхан л хатгаж, үймүүлж, зааварлаж байгаа доо. Манайхан нь манайхныгаа самраад дуусахаар манайх болохгүй хаачихав гэж үздэг нь нууц биш.

Манайд төрсөн атлаа “манайх” гээд явдаг манайхан ч олширчээ. Гэхдээ, манайхан байгаа цагт “манайх ялах” ч бас хол шүү, хол. Ганц найдах юм манайхан л байна. Дахин хэлье “Манайд манайхан байгаа цагт манайд ялахгүй ээ” гэдгийг.

Нэг үеэ бодвол “Манайхан ирнэ” гэж манайхныг Мангаагаар айлгах нь багасч дээ. Үнэндээ бол манайхан биш, харин манайхан өөрснөө ирэх гээд байгааг мэддэг болоод байх шиг. Бас Мангаа л өөрөө “Мангаа ирлээ” гэж мангаадаад байгаа нь ч харагдах болж.

Гэхдээ л “Манайхангүй манайх” хөдөлгөөнийнхэн “манайхныг манайд оруулахгүй. Харин манайхныг манайд урьж авчирья”, “Манайд манайхан эзэн суувал манайхан хөөгдөнө” гэдэг хэвээрээ байна. Манай тусгаар тогтнол манайдаа л баймаар байхад чинь заавал манайхаас хамааралтай болгох гээд, манайхан ч ёстой манайхан юм аа.

Манай манайхан “Манайх манайх байхаа больсны 100 жилийн ой”-г манайд тэмдэглэв дээ, саяхан. Үнэндээ л, манайхан чинь манайд ирээд “малгай тавьсан юм чинь манайх чинь манайх боллоо” гээд суусны л ой шүү дээ. 

Манай талынхан ч манай талын дотоод хэрэгт их орж байна оо. Манайхыг дотоод хэрэггүй болтол нь дотоод хэрэгт нь ороод байна уу гэж заримдаа бодогдмоор. 

Сүүлдээ, “Манайх ялахын хэрээр л манайх ялагдаад” байгааг ерөөсөө ойлгохоо байлаа даа. Хаашаа л харна, манайхан дүүрэн хэрнээ манай гэх хүн ерөөсөө байдаггүй. Дээхнэ, “Манайх яллаа” гээд байхаар үнэмшээд хөөрөв дөө. Тэгсэн чинь “манайд л ялсан” байжаажүү?

Манайхан гэж хэн юм бэ, ингэхэд? Зүгээр л асуусан юм. “За тэр, манайхаан. Энд нэг манай хүн байна” гэж орилохоосоо өмнө энийг нэг бодоорой. 

Манайхан “Зөвхөн манайхантай манайх” байгуулах гэж зүтгэхийн хэрээр, “манайх өөрөө манайх биш” болоод байгаа нь сонин санагдахгүй байна уу?

Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 8 цаг 14 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 11 цаг 49 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 13 цаг 36 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 13 цаг 53 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 14 цаг 6 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 14 цаг 22 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 14 цаг 35 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 15 цаг 17 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 15 цаг 18 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 15 цаг 19 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 15 цаг 20 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 15 цаг 21 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 15 цаг 23 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 15 цаг 24 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 15 цаг 25 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 15 цаг 27 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 15 цаг 28 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 17 цаг 33 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 17 цаг 36 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 17 цаг 36 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top