x

Хоёр гишүүний тангараг өргөхийг хойшлуулж өгнө үү, УИХ-ын дарга аа!

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн үр дүнг СЕХ УИХ-ын дарга, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээд хоёр хонож байна. Хуулийн дагуу СЕХ сонгуулийн дүнг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш долоо хоногийн дотор гишүүд тангаргаа өргөх ёстой. Тиймээс энэ долоо хоногийн нэгдсэн чуулганд Э.Батшугар, Ц.Идэрбат нар тангараг өргөх юм байна.

Гэвч энд хүлээн зөвшөөрөх боломжгүй нэг зүйл байна. Энэ нь СЕХ сонгогчийн ирц хүрээгүй буюу хуулийн хувьд хүчин төгөлдөр болоогүй сонгуулийн үр дүнг УИХ-д өргөн мэдүүлж Үндсэн хууль болон УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн явдал.

Тодорхой хэлбэл, энэ удаагийн нөхөн сонгуулийн ирц хуульд заасан доод хэмжээ буюу нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн 50 хувьд хүрсэнгүй. Хоёр удаа явуулсан санал хураалтын үр дүнд Хэнтийд сонгогчдын 46 хувь, Сонгинохайрханд 48 хувь нь саналаа өгч, олонхи буюу 52 хувиас илүү нь сонгууль өгөхөөс татгалзсан байна. Өөрөөр хэлбэл, төрийн эрхийг олонхиороо сонгож байгуулах ардчиллын зарчим алдагдсан гэсэн үг. Олонхи нь хүсээгүй үр дүн, цөөнхийн дарангуйллыг бий болгож байна гэсэн үг. Хэдийгээр зарим оронд сонгууль явуулахдаа ирцийн босго тавьдаггүй практик байдаг ч манай улсын хувьд нэгэнт хуулиар тогтоочихсон зүйл. 

Гэтэл СЕХ илт хууль зөрчин ирцгүй сонгуулийн үр дүнг УИХ-д өргөн барьж, Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг “УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тогтоол гаргалаа. Ингэхдээ УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 78.4, 78.5-ыг үндэслэсэн нь бүхэлдээ хуулийн зөрчил үүсгэв.  

Учир нь хуулийн 78.4 “Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоо дээр нэмж тооцно” гэсэн нь хуулийн 78.2-т заасан “сонгогчийн эрсийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн 50 хувь нь санал өгсөн байх” буюу сонгогчийн ирцийг бүрдүүлэх, сонгууль хүчин төгөлдөр болох тухай заалт юм. Гэвч энэ удаагийн нөхөн сонгуулийн хоёр удаагийн санал хураалтаар сонгогчийн ирц 50 хувьдаа хүрсэнгүй.

Хоёрдугаарт хуулийн 78.5 “Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох” тухай заалт нь сонгогчийн ирц бүрдэж, сонгууль хүчин төгөлдөр болсон тохиолдолд хэн нь ялагч болох тухай заалт. Тэр тусмаа нэр дэвшигчдийн авсан санал тэнцсэн тохиолдолд нэмэлт санал хураалт явуулах /78.1/, нэмэлт санал хураалтаар хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялагч болох /78.5/ тухай шал өөр хуулийн зохицуулалт. Сонгууль нь хүчин төгөлдөр болоогүй, сонгогчийн ирц бүрдээгүй байхад ялагчийн тухай яриа байж болох уу?

Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатарт хуулийн хувьд хүчин төгөлдөр болоогүй сонгуулийн үр дүнг парламентаар хэлэлцэж, гишүүдийн бүрэн эрхийг баталгаажуулахгүй байхыг хүсье. Хэдийгээр сонгууль зохион байгуулсан байгууллага нь алмай, залхуудаа хуулиа зөрчсөн байж болох ч түүний шийдвэрийг хэлэлцэх үүрэгтэй УИХ, парламент нь өөрөө баталсан хуулиа зөрчиж болохгүй биз дээ. Ардчилсан Үндсэн хуулийн хоёр дахь эхийг барилцаж, Үндсэн хуулийн зарчим, үзэл санаанд үнэнч байхаа тангарагласан УИХ-ын даргад тэр зэргийн ёс зүй бий гэж найдна.

Тэгээд ч СЕХ-ны хууль зөрчсөн энэ шийдвэрийн талаар хараат бус хуульчид ажиллаад эхэлчихсэн, Үндсэн хуулийн Цэцэд зарга, маргаан үүсгээд явж байгаа юм байна. Хэрвээ СЕХ-ны хууль зөрчсөн тогтоолыг УИХ нь баталгаажуулаад явчихвал хариуцлагыг СЕХ биш, УИХ хүлээж таарна. Цэцийн шийдвэр гарахаас өмнө Ерөнхийлөгч ч хориг тавьж болохоор нөхцөл байдал үүсээд байгаа. Тиймээс ар араасаа хуулийн үр дагавартай олон асуудал үүсгэхгүйн тулд УИХ-ын дарга Г.Занданшатар та өөрийн зүгээс СЕХ-ны хууль зөрчсөн үйлдлийг зогсоож өгнө үү!

Үнэн гэвэл эрх баригч намын эрх мэдэл багадаагүй. Парламентад эзэлж байгаа суудал нь олдсон уу гэхээс цөөдөөгүй. Ийм байхад хоёрхон суудлын төлөө хуулийг гууль болгох, Үндсэн хуулийн зарчмыг уландаа гишгэх хэмжээний өлөн байж болохгүй.

Хэрвээ СЕХ-ны энэ удаагийн шийдвэрийг УИХ баталгаажуулчихвал дараа дараачийн сонгуулиудаар жишиг болж тогтоод сонгогчийн эрх хог дээр хаягдаж, төрийн эрх барих байгууллагаа олонхиороо сонгож байгуулдаг Үндсэн хуулийн зарчим устаж үгүй болно. Сонгуулийн хуульд ирцийн босго тавьж өгсний цаад зорилго нь сонгогчийн "сонгохгүй байх эрхийг" ч бас баталгаажуулах явдал. Ирц 50 хувьдаа хүрэхгүй бол "энэ нэр дэвшигчдийг олонхи нь дэмжихгүй байгаа юм байна" гэж үзээд сонгуулийг хүчингүй болгодог.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.9.41.18)
    Сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагатайг харуулж байгаа үзүүлэлт болохоос биш тухайн 2 хүнийг дэмжихгүй байгаа даа биш ээ!
    2021 оны 10 сарын 22 | Хариулах
  • irgen (66.181.180.215)
    irts hureegui songuuliar yalna gej yu baihav dee
    2021 оны 10 сарын 20 | Хариулах
    • Зочин
      Ирц хүрээгүй байхад тангараг өргөж болохгүй
      2021 оны 10 сарын 20
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 8 цаг 18 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 11 цаг 53 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 13 цаг 40 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 13 цаг 57 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 14 цаг 9 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 14 цаг 26 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 14 цаг 39 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 15 цаг 21 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 15 цаг 22 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 15 цаг 23 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 15 цаг 24 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 15 цаг 25 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 15 цаг 27 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 15 цаг 28 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 15 цаг 29 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 15 цаг 31 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 15 цаг 32 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 17 цаг 37 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 17 цаг 40 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 17 цаг 40 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top