x

Сонгуулийн маргааш Иргэн Д.Мөнх-Эрдэнийн хийсэн эрэн сурвалжлага

Өчигдөр буюу аравдугаар сарын 10-ны өдөр УИХ-ын 18, 28-р тойргийн нөхөн сонгууль болж, сонгогчдын ирц хүрээгүй шалтгаанаар санал хураалтыг дахин явуулахаар болов. Сонгогчийн ирц 50 хувьд хүрээгүй хүрээгүй хэсгийн хороод дээр дахин санал хураалт явуулж, өмнө өгсөн санал дээр нэмж тооцно гэсэн үг.

Сонгуулийн маргааш буюу өнөөдөр өглөө олон нийтийн сүлжээнд “иргэн Мөнх-Эрдэнэ” хэмээн нэрлэгдээд байгаа АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн яам болон нийслэлийн ЗДТГ-аар лайвтайгаа зочлов. Иргэн Д.Мөнх-Эрдэнэ нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар нарыг албан тушаалаас нь огцруулах уриалга гаргаад байгаа билээ.

Тодорхой хэлбэл, өнгөрөгч долоо хоногийн турш үргэлжилсэн цагдаагийн баривчилгаа, иргэдийн эрх, эрх чөлөөнд халдсан хууль бус үйл ажиллагаанд бухимдсан иргэд Хууль зүйн сайд Х.Нямбаатартай уулзахаар яамны хаалгыг гурван өдөр сахисан ч уулзаж чадаагүй. Энд цуглаж, эсэргүүцлээ илэрхийлсэн, Хууль зүйн сайдаас хариу тайлбар нэхсэн арав гаруй иргэнийг цагдаагийнхан баривчлан авч явсан байдаг.

Гэвч иргэн, цагдаа хоёр ийн тулж байх үеэр сайд Х.Нямбаатар, хотын дарга Ц.Сумьяабазар нар Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзаж, МАН-аас нэр дэвшигч Н.Батшугарын сонгуулийн сурталчилгааг хийж явсан бичлэгийг иргэн Д.Мөнх-Эрдэнэ сонгуулийн санал хураалт болохын өмнөх орой нийтэд цацсан. Ингэж нийслэлчүүд Засаг даргаа, монголчууд Х.Нямбаатар сайдын барааг харсан байдаг юм. МУГТ Э.Цэндбаатартай хийсэн хэрүүлээсээ хойш олны өмнө огт дахин харагдаагүй хүн л дээ. Харин өнөөдөр өглөө иргэн Д.Мөнх-Эрдэнийн буянаар монголчууд ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдоржийн бариулж, Х.Нямбаатарын тухлан суусан яамны шинэ барилгыг дотор талаас нь сонирхож, жаал нүд хужирлав.

ХЗ яам

Гаднаасаа л гял цал болсон, тэнгэр баганадсан том сүрлэг том багануудтай, “роман хийц” буюу готик хэлбэрийн энэ барилгын дотор тал ч бас тансаг аж. Үүднээсээ эхлээд гантиг чулуун шал, царс модон хана, хаалга, тавилга, алтлаг өнгийн гэрлийн бүрхэвч гээд Арабын баян орнуудын хааны ордноос дутах юм алга. Өглөө 09.00 цагт эхэлсэн лайв 10 цаг өнгөртөл цаг гаруй  үргэлжилсэн ч Х.Нямбаатар сайд ажилдаа ирсэнгүй ээ. Даваа гаригийн өглөө шүү дээ.

Х.Нямбаатар сайдын оронд Хууль зүйн дэд сайд С.Баатаржав /ЦЕГ-ын дарга асан/ иргэн Д.Мөнх-Эрдэнийг өрөөндөө хүлээж авахаар болсон ч туслах нь оруулсангүй. Дэд сайдын үүдний өрөө гэхэд 20-25 саяын үнэтэй (иргэн Мөнх-Эрдэнэ "арван сая орчим" гэж багцаалсан ч бас л багадуулсан бололтой) арьсан буйдан, 10 саяын үнэтэй креслотой. Дэд сайдын туслахын суудаг сандал ямар үнэтэй болохыг асуутал "Миний хувийн сандал, гэрээсээ авчирсан" гэж хариулав. Хэдэн зуун саяын тавилга дотор сууж бас сэтгэл нь ханахгүй. "Далай хүртэл усаар дутдаг" гэж энэ бололтой. Яамны ажилтнуудын шинээр дээр 4 саяын үнэтэй imac-ууд угсраатай. Тасархай тасархай...

Яамны барилгын хоёрдугаар давхрын нэг жигүүрийг бүтэн эзэлсэн дэд сайдын өрөөний урт ныг гаднаас алхаад хэмжихэд бараг 20 метр. Нийт талбай нь 200 метрээс их гэсэн үг. Гэтэл ЕБС-ийн 1 ангийн 60 хүүхэд хэдэн м.кв өрөөнд хичээллэдэг билээ.

Дэд сайдын туслах н.Түвшинбаяр “төрийн ажил явж  байна, та ажилд саад болоод байна. Байгууллагын уур амьсгал эвдлээ” энэ тэр гэж хөөж туусан боловч хоёр давхрын коридорт бүтэн цаг хөлхөхөд нэг ч албан хаагчийн барааг харсангүй. Хаалгаа дотроос нь түгжээд нам суусан бололтой. Тагнуултай кино цаашаа...

Хамгийн сонирхолтой зүйл нь сайдын туслах бацаанд лав “Төрийн байгууллага иргэндээ нээлттэй байх ёстой” гэдэг ёс зүй, хандлага огт алга. Иргэнд эрх гэж бий, төрд үүрэг бий. Гэтэл иргэнтэйгээ зэрэгцээд “эрх” яриад байх юм. Таны лайв таны эрх юм бол лайванд орж байгаа хүнд ч гэсэн эрх байгаа, та миний эрхэнд халдаж байна гэнээ. Хууль зүйн яам ямар хувийн компани уу? Д.Мөнх-Эрдэнэ ямар иргэн С.Баатаржавын гэрийн хаалгыг тогшиж, эхнэр хүүхдийг нь ичээсэн үү? Төрийн албан тушаалтан албан өрөөндөө иргэнээ хүлээж аваад камерийн өмнө нээлттэй ярилцчихаар эрх нь зөрчигдөх үү?

Яг үнэндээ энэ байшинд ямар ч сайд, дэд сайд, газрын дарга хэрэггүй. Сайдын туслах гэж амны салиа нь арилаагүй бацаан ганцаараа төрийн алба, төрийн байгууллагыг төлөөлөөд бүтэн цаг даналзаж байна. Сайдын цайг л зөөдөг нөхөр шүү дээ. Яасан том бацаан бэ, хэний хүүхэд вэ? Сайдын жолооч бололтой, харваас цагдаа зантай нэг нөхөр бас өрөөнийх нь үүдэнд суучихсан, “наадхаа хөөж гаргаач, бариач”...

Яг үнэндээ бол иргэн Д.Мөнх-Эрдэнэ яамны хаалгаар орохоосоо өмнө лайваа асаагаагүй байсан бол, сайдын туслахын үгэнд орж лайваа унтраасан бол аль хэдийн ачигдаад явчих байлаа. Ашиглалтад ороод хоёр жил өнгөрсөн ч ковидийн хязгаарлалтаас болж иргэдэд хаалттай байсан Хууль зүйн яамны шинэ барилгыг иргэн Д.Мөнх-Эрдэнэ иргэдээ нэг удаа үзүүллээ. Улсын эмнэлэг, сургуулиудынхаа нөхцөл байдалтай ч харьцуулж нэг харлаа, хөөрхий.    

Анх ашиглалтад авахдаа 30 тэрбумаар өргөлтгөл хийсэн (арван цэцэрлэг босгочих мөнгө шүү дээ, базарваань) хэмээн олон нүд үзүүрлэгдэж байсан яамны барилгын нийт төсөв 120 тэрбум төгрөг давсан гэв үү. Ерэн тэрбум нь тавилга юм биш үү?

Хууль зүй сайд, дэд сайд нартай уулзаж чадалгүй, дэд сайдын туслахад хөөгдөж гарсан Д.Мөнх-Эрдэнэ залгаад хотын захиргаагаар орсон. Хотын дарга Д.Сумьяабазартай уулзаж чадаагүй боловч орлогч дарга Б.Сүхбаатарыг өглөөний 10 цагт арынхаа өрөөнд архи сөгнөж суухад нь гардав. Нөгөөх нь юу болоод байгааг мэдэж байгаа ч юм алга. “Чи зүгээр явж тэр намаа л өөд нь тат” энэ тэр...

Б.ЖАРГАЛ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 8 цаг 39 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 12 цаг 13 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 14 цаг 1 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 14 цаг 17 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 14 цаг 30 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 14 цаг 46 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 14 цаг 59 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 15 цаг 41 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 15 цаг 42 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 15 цаг 43 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 15 цаг 44 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 15 цаг 45 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 15 цаг 47 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 15 цаг 48 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 15 цаг 50 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 15 цаг 51 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 15 цаг 52 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 17 цаг 57 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 18 цаг 0 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 18 цаг 1 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top