x

Улаанбаатар хотод шөнөдөө ялимгүй хур тунадас орно

Улаанбаатар хотод үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 4-6 хэм хүйтэн, бусад хэсгээр 0-2 хэм, өдөртөө сэрүүсэж 3-5 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, ө­дөртөө сэрүүсэж  4-6 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө  сэрүүсэж 3-5 хэм дулаан байна.

Өнөө шөнө Хөвсгөлийн нутаг, Булган, Сэлэнгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, өнөө маргаашдаа ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 хэм, Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсгээр 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10 дугаар сарын 1-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас  орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 10 дугаар сарын 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Mongol Zang (197.210.79.36)
    Нэгдүгээрт, би монгол иргэн Чун Занг байна, надад бизнесээ дэмжихийн тулд 85,000 долларын covid19 тусламжийн санг үнэгүй олгосон ectbank сангийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье. Хэрэв тахал таны бизнест нөлөөлсөн бол тэдэнтэй холбоо барина уу Support@ectbanks.com ectban.ks@outlook.com хаягаар www.ectbanks.com Амжилт хүсье
    2021 оны 10 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Сансарт есөн сар гацсан сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирлээ 10 цаг 57 мин Баавгай үхэр барьсан тохиолдол гарчээ 10 цаг 58 мин “Атар IV” аяны хүрээнд “Технологийн 7 хоног” зохион байгуулж байна 10 цаг 58 мин Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах асуудал хүндрэлтэй байна 11 цаг 0 мин Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тогтоол батлагдлаа 11 цаг 0 мин Валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсэг тайлангаа танилцууллаа 11 цаг 1 мин Агаарын бохирдлыг бууруулах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулна 11 цаг 2 мин Засгийн газар “Алт-III” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 11 цаг 3 мин АНУ Жон Ф. Кеннедийн хэргийн нууц баримтыг дэлгэлээ 11 цаг 4 мин НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Газад өгсөн Израилын цохилтын талаар хэлэлцэв 11 цаг 5 мин Гэр хорооллын өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчээр хангах төслийг өргөжүүлнэ 11 цаг 6 мин ГССҮТ-д түлэнхийн дараах сэргээн засах эмчилгээний өрөө нээлээ 14 цаг 21 мин “Монгол хэл, бичиг” үзэсгэлэн Солонгост зохион байгуулагдав 14 цаг 22 мин Боксын спорт 2028 оны Лос Анжелесийн олимпод багтлаа 14 цаг 25 мин Владимир Путин, Дональд Трамп нар Украины асуудлаар утсаар ярив 14 цаг 27 мин Орон нутгийн бөхийн холбоодын удирдах ажилтнуудын зөвлөгөөн болно 14 цаг 29 мин Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна 14 цаг 29 мин Гадаадын иргэн, харьяатын газар 396 гадаад иргэнд хариуцлага тооцжээ 14 цаг 30 мин Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 5.1 их наяд төгрөгт хүрчээ 14 цаг 32 мин “Ирээдүйн мистер-2025” хотын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 29-нд болно 15 цаг 25 мин
iИх уншсан
"Муусайн хөдөөнийхөн хотоос явцгаа..." Эль Дорадо Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Монгол цэргийн өдөр: Зэвсэгт хүчний 104 жилийн ой өнөөдөр то... Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ Улсын хэмжээнд нэг ажилтны сарын дундаж цалин 2.67 сая төгрө... 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын амралтын хуваарь Осака башё: Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэмцээнийг орхило... Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд... “SpaceX” компани ОУСС-д шинэ баг илгээж, есөн сар гацаад бай... АНУ Жон Ф. Кеннедийн хэргийн нууц баримтыг дэлгэлээ Хүн дүрст роботууд хагас марафонд уралдана Прокурорын байгууллага 224 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэ... Марк Карни Канадын Ерөнхий сайдаар албан ёсоор томилогдлоо ЭХЭМҮТ-ийн эмч нар Ховд аймагт ажиллаж байна
Top