x

Уулархаг нутгаар хүчтэй салхи шуурч, сэрүүхэн байна

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүсэж, Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.

Улаанбаатар хотод шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 3-5 хэм, бусад хэсгээр 7-9 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Есдүгээр сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: Энэ сарын 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

21-23-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20  градус дулаан байна. 24-нд ихэнх нутгаар дулаарна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Сансарт есөн сар гацсан сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирлээ 14 цаг 47 мин Баавгай үхэр барьсан тохиолдол гарчээ 14 цаг 48 мин “Атар IV” аяны хүрээнд “Технологийн 7 хоног” зохион байгуулж байна 14 цаг 49 мин Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах асуудал хүндрэлтэй байна 14 цаг 50 мин Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тогтоол батлагдлаа 14 цаг 51 мин Валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсэг тайлангаа танилцууллаа 14 цаг 52 мин Агаарын бохирдлыг бууруулах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулна 14 цаг 53 мин Засгийн газар “Алт-III” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 14 цаг 54 мин АНУ Жон Ф. Кеннедийн хэргийн нууц баримтыг дэлгэлээ 14 цаг 54 мин НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Газад өгсөн Израилын цохилтын талаар хэлэлцэв 14 цаг 56 мин Гэр хорооллын өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчээр хангах төслийг өргөжүүлнэ 14 цаг 57 мин ГССҮТ-д түлэнхийн дараах сэргээн засах эмчилгээний өрөө нээлээ 18 цаг 12 мин “Монгол хэл, бичиг” үзэсгэлэн Солонгост зохион байгуулагдав 18 цаг 13 мин Боксын спорт 2028 оны Лос Анжелесийн олимпод багтлаа 18 цаг 16 мин Владимир Путин, Дональд Трамп нар Украины асуудлаар утсаар ярив 18 цаг 17 мин Орон нутгийн бөхийн холбоодын удирдах ажилтнуудын зөвлөгөөн болно 18 цаг 19 мин Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна 18 цаг 20 мин Гадаадын иргэн, харьяатын газар 396 гадаад иргэнд хариуцлага тооцжээ 18 цаг 21 мин Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 5.1 их наяд төгрөгт хүрчээ 18 цаг 23 мин “Ирээдүйн мистер-2025” хотын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 29-нд болно 19 цаг 15 мин
iИх уншсан
"Муусайн хөдөөнийхөн хотоос явцгаа..." Эль Дорадо Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Монгол цэргийн өдөр: Зэвсэгт хүчний 104 жилийн ой өнөөдөр то... Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ Улсын хэмжээнд нэг ажилтны сарын дундаж цалин 2.67 сая төгрө... 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын амралтын хуваарь Осака башё: Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэмцээнийг орхило... Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд... “SpaceX” компани ОУСС-д шинэ баг илгээж, есөн сар гацаад бай... АНУ Жон Ф. Кеннедийн хэргийн нууц баримтыг дэлгэлээ Хүн дүрст роботууд хагас марафонд уралдана Прокурорын байгууллага 224 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэ... Марк Карни Канадын Ерөнхий сайдаар албан ёсоор томилогдлоо ЭХЭМҮТ-ийн эмч нар Ховд аймагт ажиллаж байна
Top