x

Усархаг дуу цахилгаантай аадар бороо орж, хүйтэн салхитай байхыг анхааруулж байна

Улаанбаатар хотод үүлэрхэг, шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 11-13 хэм дулаан байна.

Өнөө шөнө Сүхбаатарын нутаг, маргааш өдөр Дорноговийн хойд хэсэг, Сүхбаатарын нутгаар ахиухан хэмжээний бороо орно.

Малч­ид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөө маргааш нутгийн зүүн хагаст усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхитай байхыг анхааруулж байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу ца­хилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 5-10 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм, Алтайн өвөр говиор 20-25 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 25-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 25, 27-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 28-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Сансарт есөн сар гацсан сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирлээ 13 цаг 57 мин Баавгай үхэр барьсан тохиолдол гарчээ 13 цаг 58 мин “Атар IV” аяны хүрээнд “Технологийн 7 хоног” зохион байгуулж байна 13 цаг 58 мин Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах асуудал хүндрэлтэй байна 13 цаг 59 мин Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тогтоол батлагдлаа 14 цаг 0 мин Валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсэг тайлангаа танилцууллаа 14 цаг 1 мин Агаарын бохирдлыг бууруулах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулна 14 цаг 2 мин Засгийн газар “Алт-III” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 14 цаг 3 мин АНУ Жон Ф. Кеннедийн хэргийн нууц баримтыг дэлгэлээ 14 цаг 4 мин НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Газад өгсөн Израилын цохилтын талаар хэлэлцэв 14 цаг 5 мин Гэр хорооллын өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчээр хангах төслийг өргөжүүлнэ 14 цаг 6 мин ГССҮТ-д түлэнхийн дараах сэргээн засах эмчилгээний өрөө нээлээ 17 цаг 21 мин “Монгол хэл, бичиг” үзэсгэлэн Солонгост зохион байгуулагдав 17 цаг 22 мин Боксын спорт 2028 оны Лос Анжелесийн олимпод багтлаа 17 цаг 25 мин Владимир Путин, Дональд Трамп нар Украины асуудлаар утсаар ярив 17 цаг 27 мин Орон нутгийн бөхийн холбоодын удирдах ажилтнуудын зөвлөгөөн болно 17 цаг 28 мин Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна 17 цаг 29 мин Гадаадын иргэн, харьяатын газар 396 гадаад иргэнд хариуцлага тооцжээ 17 цаг 30 мин Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 5.1 их наяд төгрөгт хүрчээ 17 цаг 32 мин “Ирээдүйн мистер-2025” хотын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 29-нд болно 18 цаг 24 мин
iИх уншсан
"Муусайн хөдөөнийхөн хотоос явцгаа..." Эль Дорадо Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Монгол цэргийн өдөр: Зэвсэгт хүчний 104 жилийн ой өнөөдөр то... Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ Улсын хэмжээнд нэг ажилтны сарын дундаж цалин 2.67 сая төгрө... 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын амралтын хуваарь Осака башё: Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэмцээнийг орхило... Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд... “SpaceX” компани ОУСС-д шинэ баг илгээж, есөн сар гацаад бай... АНУ Жон Ф. Кеннедийн хэргийн нууц баримтыг дэлгэлээ Хүн дүрст роботууд хагас марафонд уралдана Прокурорын байгууллага 224 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэ... Марк Карни Канадын Ерөнхий сайдаар албан ёсоор томилогдлоо ЭХЭМҮТ-ийн эмч нар Ховд аймагт ажиллаж байна
Top