x

Наймдугаар сарын сүүлчээр ихэнх нутгаар цочир хүйтэрнэ

Цаг уурын байгууллагаас Наймдугаар сарын урьдчилсан төлөвийг гаргажээ.

Ирэх сард төвийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Харин нутгийн баруун хэсгээр агаарын температур ОЖД–аас дулаан, хур тунадас ОЖД–аас бага байх төлөвтэй байгаа нь уг бүс нутгаар хуурай гандуу байх нөхцөл бүрдэж болзошгүй байна.

Мөн гуравдугаар арав хоногийн эхээр баруун болон төвийн бүс нутгаар, сүүлчээр төв болон зүүн зүгийн нутгаар сэрүүсэж, хөрсөн дээр цочир хүйтрэх төлөв гарчээ.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн нутаг, Увс, Говь-Алтайн баруун, Ховдын ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас дээр дурдсан нутгуудаар ОЖД–аас бага, Завханы зүүн өмнөд болон Баянхонгорын зүүн хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Харин нэгдүгээр арав хоногийн дунд болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 27-31°С хүрч хална.

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД-ийн орчим хур тунадас мөн ихэнх нутгаар ОЖД–аас ахиу байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар сэрүүснэ. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 25–29°С хүрч хална.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 12–14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–ийн орчим, хур тунадас Хэнтийн нутаг, Дорнодын баруун хэсэг, Сүхбаатарын баруун хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн эхэн үеээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Харин нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар дулаарна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө ширүүсч зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–ын орчим, хур тунадас Өмнөговь, Дорноговийн хойд хэсэг, Дундговь, Говьсүмбэр аймгуудын нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар ОЖД–ийн орчим байна.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 31–35°С хүрч хална.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүсч 14–16 м/с хүрэх, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Эх сурвалж: ЦУОШГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Сансарт есөн сар гацсан сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирлээ 14 цаг 16 мин Баавгай үхэр барьсан тохиолдол гарчээ 14 цаг 17 мин “Атар IV” аяны хүрээнд “Технологийн 7 хоног” зохион байгуулж байна 14 цаг 18 мин Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах асуудал хүндрэлтэй байна 14 цаг 19 мин Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тогтоол батлагдлаа 14 цаг 20 мин Валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсэг тайлангаа танилцууллаа 14 цаг 21 мин Агаарын бохирдлыг бууруулах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулна 14 цаг 21 мин Засгийн газар “Алт-III” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 14 цаг 23 мин АНУ Жон Ф. Кеннедийн хэргийн нууц баримтыг дэлгэлээ 14 цаг 23 мин НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Газад өгсөн Израилын цохилтын талаар хэлэлцэв 14 цаг 24 мин Гэр хорооллын өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчээр хангах төслийг өргөжүүлнэ 14 цаг 25 мин ГССҮТ-д түлэнхийн дараах сэргээн засах эмчилгээний өрөө нээлээ 17 цаг 40 мин “Монгол хэл, бичиг” үзэсгэлэн Солонгост зохион байгуулагдав 17 цаг 42 мин Боксын спорт 2028 оны Лос Анжелесийн олимпод багтлаа 17 цаг 45 мин Владимир Путин, Дональд Трамп нар Украины асуудлаар утсаар ярив 17 цаг 46 мин Орон нутгийн бөхийн холбоодын удирдах ажилтнуудын зөвлөгөөн болно 17 цаг 48 мин Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна 17 цаг 48 мин Гадаадын иргэн, харьяатын газар 396 гадаад иргэнд хариуцлага тооцжээ 17 цаг 50 мин Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 5.1 их наяд төгрөгт хүрчээ 17 цаг 51 мин “Ирээдүйн мистер-2025” хотын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 29-нд болно 18 цаг 44 мин
iИх уншсан
"Муусайн хөдөөнийхөн хотоос явцгаа..." Эль Дорадо Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Монгол цэргийн өдөр: Зэвсэгт хүчний 104 жилийн ой өнөөдөр то... Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ Улсын хэмжээнд нэг ажилтны сарын дундаж цалин 2.67 сая төгрө... 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын амралтын хуваарь Осака башё: Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэмцээнийг орхило... Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд... “SpaceX” компани ОУСС-д шинэ баг илгээж, есөн сар гацаад бай... АНУ Жон Ф. Кеннедийн хэргийн нууц баримтыг дэлгэлээ Хүн дүрст роботууд хагас марафонд уралдана Прокурорын байгууллага 224 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэ... Марк Карни Канадын Ерөнхий сайдаар албан ёсоор томилогдлоо ЭХЭМҮТ-ийн эмч нар Ховд аймагт ажиллаж байна
Top