x

С.Баяр, С.Баярцогт нарыг "улс төрийн хоригдол" болгосон хөөн хэлэлцэх хугацаа

Улсын Ерөнхий прокурорын газраас прокурорын байгууллагын 2020 оны ажлын тайлан, нэгдсэн дүн мэдээг өнөөдөр танилцууллаа.

Уг мэдээллийн үеэр өнгөрөгч онд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллан шүүхэд шилжүүлсэн 48 гэмт хэрэгт 21 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгийг хурааж, улсын орлого болохоор шүүхээр шийдвэрлүүлснээ мэдээлжээ. Дээрх хэргүүдээс иш татаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн С.Баяраас 3,5 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5 тэрбум гаруй төгрөг, 1 тэрбум гаруй төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг хурааж авч, улсын орлого болгохоор шийдвэрлүүлснээ хэлэв.

Мөн С.Баяртай хамтран мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн Ч.Даваанямын /”Петровис”-ийн захирал/ нэр дээр бүртгэлтэй байгаа 5,7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй АНУ-ын Нью-Йорк хотод байрлах үл хөдлөх хөрөнгийг,

Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн С.Баярцогтоос 4 их наяд төгрөгийн үнэлгээтэй 3 үл хөдлөх эд хөрөнгийг хураан улсын орлого болгохоор шийдвэрлэснээ мэдээлжээ.

Сануулахад эдгээр хүмүүсийг анх Оюутолгойн гэрээний асуудлаар яллагдагчаар татсан байдаг. Тодруулбал, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа тухайн үед мөрдөж байсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу зарим төрлийн татварыг тогтворжуулсан /гэрээ байгуулах үед байсан татварын хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар гэрээг хийсэн/ нь улсад хохирол учруулсан гэж үзсэн юм байна. Харин шүүх хурлын өмнө хэргийг нь хэрэгсэхгүй болгож, оронд нь “Петровис”, “Номадс” компанитай байгуулсан ханган нийлүүлэлтийн гэрээгээр ял хүлээлгэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээнээс огт өөр хэргээр, “Оюутолгой” компанийн ханган нийлүүлэгч нартай хийсэн гэрээнд хөндлөнгөөс нөлөөлсөн, дээрх компаниудад давуу байдал олгосон гэж үзэж ялласан хэрэг. С.Баярыг “Петровис” компанитай хийсэн гэрээгээр, С.Баярцогтыг “Номадс”-тай байгуулсан гэрээгээр ялласан.

Ингэхдээ мэдээж улсад хэдий хэмжээний хохирол учруулсан тухай нотолгоо буюу нотлох баримт гаргаагүй. Тийм учраас Эрүүгийн хуулийн 22.10-т заасан “үндэслэлгүй хөрөнгөжих” гэмт хэрэг /Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасч, 2700-14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялтай/ үйлдсэн хэмээн ялласан билээ.     

Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуульд зааснаар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно. Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол яллагдагчаар татахыг хориглоно” /ЭХ-ийн 1.10/ гэсэн байна.

Харин С.Баяр 2007-2009 онд МУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсныхаа дараа эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн. С.Баярцогт 2008-2012 онд Сангийн сайдаар ажиллахдаа Оюутолгойн гэрээтэй холбоотой ашиг сонирхлын зөрчил үүссэн, албан тушаалаа ашиглан гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэдийн дууссан гэсэн үг. Тиймээс дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт байгаа эсэхээс үл хамаараад уг хэргийг мөрдөн шалгах хуульд заасан “хөөн хэлэлцэх хугацаа” дууссан байна.

Хоёрдугаарт, “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авилга, албан тушаалын хэргийг сэргээн шалгах” тухай 2020 оны нэгдүгээр сард баталсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хууль Үндсэн хуулийн цэц дээр унасан. Мөн уг хуульд “хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулсан” буюу 2017 оны тавдугаар сараас /2017.05.11/  2020 оны нэгдүгээр сарын 10  /Дагаж мөрдөх журмын тухай хууль гарах хүртэл/ хүртэл хугацаанд хэрэгсэхгүй болгосон хэргүүдийг сэргээн шалгахаар заасан. Уг хууль нь одоо Үндсэн хууль болон хүний эрх зөрчсөн шалтгаанаар Цэц дээр унаад байгаа.

Мөн Ерөнхий сайд асан С.Баяр, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт нарыг яллагдагчаар татаж, Оюу толгойн гэрээг байгуулахдаа хөрөнгө оруулагч талд давуу байдал бий болгосон, улсад найман их наяд төгрөгийн хохирол учруулсан гэх хавтаст хэргийг 2017 онд нээсэн. Харин хэрэгсэхгүй болгосон нь 2020 оны тавдугаар сар. Тэгэхээр Дагаж мөрдөх журмын тухай хуулийг шүүх хэрэглэх, хэрэглэхгүй аль ч С.Баярцогт, С.Баяр нарт ял оноосон шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлгүй болж таарч байна. Ийм тохиолдолд тэднийг “Улс төрийн хоригдлууд” гэж нэрлэхээс өөр аргагүй.

Ялангуяа цар тахлаар шалтаглан шүүх хурлыг хаалттай явуулсан, шүүхийн шийдвэрийг одоо болтол ил гаргахгүй /Улсын нүүцад хамаарахаас бусад бүх тохиолдолд бүх шатны шүүхийн шийдвэрийг шүүх.мн сайтад нийтлэх хуультай/байгаа нь энэ хардлагыг улам л бататгаж байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Эрдэнэсайхан Д дорнод халх гол (59.153.87.38)
    Хөөн хэлэлцэх хугцаа дууссан тул ялгүи гэсэн үгүү иргэд биднийхээ сэтгэл зүигээр тоглох юмдаа
    2021 оны 01 сарын 18 | Хариулах
  • Чи (66.181.181.14)
    Хоёр хулгайч ш дээ
    2021 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (122.115.229.50)
    hulgaich lyivarchid sh tee, edniig yaasan gej sullah yum bee novshiin luivarchid, hiisen gereegee har.toiruu bus zamaar hahuuliin munguu ugaasan iim l humuus sh tee
    2021 оны 01 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 1 цаг 8 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 1 цаг 13 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 1 цаг 19 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 1 цаг 37 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 1 цаг 54 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 2 цаг 47 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 4 цаг 12 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 4 цаг 14 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 4 цаг 15 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 4 цаг 16 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 4 цаг 18 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 4 цаг 20 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 4 цаг 20 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 4 цаг 23 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 4 цаг 23 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 4 цаг 24 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 4 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 4 цаг 26 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 4 цаг 27 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 4 цаг 28 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа
Top