x

Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийг нэг удаа сонгох Үндсэн хуулийн заалт одоогийн Ерөнхийлөгчид мөн адил үйлчилнэ

АН-ын дотоодод Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн асуудал маргаантай сэдэв хэвээр байна. Тус намаас хамгийн түрүүнд Ц.Оюунгэрэл нэр дэвшихээ мэдэгдсэн. Мөн одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг өөрийн өрсөлдөгч хэмээн нэрлэсэн.

Товчоор хэлбэл Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших хүсэлтэй хэвээр байна. Энэ нь ч намын зарим лидерүүдийн сэтгэлийг түгшээж эхэлжээ. Учир нь өмнөх парламентаар баталсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг нэг удаа 6 жилийн хугацаатай сонгохоор болсон билээ. Хэрвээ Х.Баттулга 2 дахиа нэр дэвшвэл Үндсэн хуулийн зөрчил болно гэсэн үг. Энэ тухай Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.

Тэрээр "2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол үзэл санаа бол зургаан жилээс илүүгүйгээр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг НЭГ ХҮН НЭГ УДАА хэрэгжүүлэх тухай. Зөвхөн НЭГ УДАА, 50-аас дээш настай, Монгол Улсын иргэн гэдэг зарчим. Энэ зарчим хэн нэгэн одоо Ерөнхийлөгч байгаа эсэхээс үл шалтгаалаад ялгамжгүй үйлчлэхээс өөр арга байхгүй. Хэн нэгэн одоо хашиж байгаа албан тушаалаараа давуу эрх эдлэх ойлголт байж болохгүй. Сонгууль гэдэг иргэдийн сонголтын өмнө очиж байгаа Монгол Улсын иргэн бүр адил тэгш эрхтэй байх тухай яриа. Зөвхөн нэг удаа гэдгийг хэн нэгэнд зориулаад үйлчлэхгүй гэвэл өөр бас нэгэнд нь зориулаад 50 насыг 45 насаар тооцож болох уу? Ийм зөрчилдөөн Үндсэн хуульд үүсгэж болохгүй.

Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд маш тодорхой заагдсан ЗӨВХӨН НЭГ УДАА, зургаан жилээр, 50 нас хүрсэн Монгол Улсын иргэн гэдэг шаардлага Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших иргэн бүрт адил тавигдаж, сонгуульд оролцохоор хүсэлтээ гаргасан хүмүүст яг ижил үйлчилнэ. Хуулийг буцаан хэрэглэх буюу эрх зүйн байдлыг дордуулахгүй гэдэг зарчим Эрүүгийн хуульд хэрэглэгддэг зарчим. Ерөнхийлөгч болно гэдэг хэн нэгнийг шийтгэж, яллаж байгаа зүйл биш. Энэ бол сонгох сонгогдох эрхийн асуудал. Хууль буцаан хэрэглэх буюу эрх зүйн байдлыг дордуулах тухай зарчим энэ харилцаанд огт яригдахгүй. Сонгуульд нэр дэвшиж байгаа иргэдийн нэгэнд нь зориулагдаад нөгөөд нь зориулагддаггүй зарчим гэж хуульд байх ёсгүй!" гэсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Монгол Иргэн (66.181.176.155)
    ТЭМПҮҮЖИН ЧИ боль... Хар ТАМХИЧИН НУУДГАЙ"-тан амар сайхан жаргаж яваарай...
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
    • Худал хуурмагт бүү авт гүтгэлэг шүү
      2021 оны 01 сарын 07
iШинэ мэдээ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 1 цаг 11 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 1 цаг 16 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 1 цаг 22 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 1 цаг 39 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 1 цаг 57 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 2 цаг 49 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 4 цаг 15 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 4 цаг 17 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 4 цаг 18 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 4 цаг 19 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 4 цаг 21 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 4 цаг 22 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 4 цаг 23 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 4 цаг 25 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 4 цаг 26 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 4 цаг 27 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 4 цаг 27 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 4 цаг 29 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 4 цаг 30 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 4 цаг 30 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа
Top