x

Морьдыг ялгаж уралдуулах, унаач хүүхдийн насыг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 

Гишүүдийн гаргасан саналын дагуу уг хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлууллаа. 

Уг хуулийн төсөлд баяр наадмаар монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах, уяачдын улсын цолны шалгуурыг өндөрсгөх, хурдан морь унах насны доод үзүүлэлтийг хүүхдийн нас, сэтгэхүй, биеийн хөгжлийн онцлогт тохируулан зохих хэмжээгээр нэмэгдүүлэх, уралдааны замд дагах тээврийн хэрэгслийн тоонд хязгаарлалт тогтоох, хаврын уралдааныг орон даяар нэг удаа зохион байгуулж, бусад цагт хуулиар хориглох, хаврын уралдаанд хурдан морь унах хүүхэд 12 баг түүнээс дээш настай байх нь зүйтэй гэдэг асуудлуудыг тусгасан байна. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Уг хуулийн төсөлтэй холбоотой иргэдийн дунд дэмжсэн, эсэргүүцсэн байр суурьтай байгаа. Үндэсний баяр наадмын тухай хууль ойлголцол, зөвшилцлийн хүрээнд гарах ёстой гэж бодож байна.

Тиймээс энэ хуулийг хэлэлцэхийг тодорхой хугацаанд хойшлуулах саналтай байна. Энэ хооронд Морин спорт уяачдын холбооны санал бодлыг тусгаад нэгдсэн ойлголтод хүрэх хэрэгтэй. Нэгдсэн ойлголттой болох юм бол Ардын хувьсгалын 100 жилийн сайхан болох байх. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Төрийн наадам тэр дундаа хурдан морины уралдаанаа зохион байгуулж чадахаа болиод олон жил боллоо. Сүүлд нь бүр авлигын шинжтэй болсон. Орон нутагт уралдаан болгоны ар дээр хэрэлдэж, зодолдох нь холгүй нөхцөл байдал үүсдэг. Нодлингийн баяр наадмын комиссын дарга морь оруулах, хасах ажиллагаан дээр газар дээрээ баригдсан. Ийм нөхцөл байдал бий болчихоод байна. Тиймээс үүнийг цааш нь газар авхуулахгүй талаар ярих цаг болсон. 

Энэ хууль 2019 оны тавдугаар сард өргөн баригдсан. Тухайн үед яг ийм зүйлийг гишүүд хэлээд хойшлуулсан. Түүнээс хойш нөгөө л хэрүүл уруул үргэлжилсэн. Энэ хугацаанд адилхан л морь уяж байгаа эрчүүд, адилхан л морь унаж байгаа хүүхдүүдийг гомдол санал гарсан. Үүн дээр төрийн зохицуулалт шаардлагатай байна. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Энэ хуулийг гаргах зайлгүй шаардлага, иргэдийн хүлээлт байгаа юм. Яагаад гэвэл бид Монгол төрийн наадмаа хийж чадахаа байсан. Бөх байтугай морин уралдааны хэрүүл дэндүү болсон. Хүүхдүүд нь уйлаад, уяач нар нь хэрэлддэг. 2017 онд 1,841 морь бүртгүүлснээс 45 хувь нь хасагдсан. 2018 онд 1,780 морь бүртгүүлснээс 542 нь хасагдсан, 2019 онд 586 33 хувь нь хасагдсан. 2020 онл 1,438 бүртгүүлснээс 60 хувь нь хасагдсан. Төр арчаагүй, аливааг засаж залруулахгүй явсаар ийм байдалд хүрч байна. Үүний цаана бөөн будлиан, авлига бий. Өөрийн морийг явуулахаас гадна хүний морийг хасуулах мөнгө төгрөгний шургуу бий болсон. Үүнд холбогдсон хүмүүс нь шүүхээр орох гээд байж байна. 

Энэ бол хойшлуулшгүй асуудал юм. Мөн энэ хуульд хурдан морины допингийн асуудлыг оруулсан. Модон метр бариад хэмждэг биш техник, тоног төхөөрөмж ашиглахыг хуулиар заасан. Ингэснээр Монгол наадам хар хоргүй, шударга явах  боломж бүрдэнэ.

Хоёр жилийн өмнө Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүнээр Батсайхан гэдэг хүн 82 хувийн саналаар сонгогдсон. Гэтэл Батсайхантай өрсөлдсөн Ариунболд гэдэг хүн тусдаа Үндсэний уяачдын холбоо байгуулаад  эсрэг үйл ажиллагаа явуулаад эхэлсэн. Энэ хүмүүсийг төрийн наадмыг будилуулах зорилготой гэж харж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 1 цаг 9 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 1 цаг 14 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 1 цаг 21 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 1 цаг 38 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 1 цаг 55 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 2 цаг 48 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 4 цаг 13 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 4 цаг 15 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 4 цаг 16 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 4 цаг 17 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 4 цаг 19 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 4 цаг 21 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 4 цаг 22 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 4 цаг 24 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 4 цаг 24 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 4 цаг 25 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 4 цаг 26 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 4 цаг 27 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 4 цаг 28 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 4 цаг 29 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа
Top