x

Коронагийн хямрал ба залуу нас

Хөл хорионы амьдрал

Хүмүүс гэртээ зурагтын бүх удирдлагыг гартаа аваад хэвтээд байж болохгүй гэж байна лээ шүү. Нүдний дасгал ч болохнээ хийж, хоол ундандаа ногоо цагаа сайн оруулж байхгүй бол дархлаа улам муудна гэж бна лээ. Тэгээд ер нь таргалаад ямар олиг байхав дээ. Карантийн дууслаа гэсэн чинь бүдүүн гэдэстэй нарийхан хөл гартай юмнууд энд тэнд явжээвэл улсын нэр сүрэнд муу шүү дээ.

Хөл хорио

Юуны түрүүнд би төр засагтаа, дарга нартаа итгэхийг маш их хүсч, энэ их хүнийг энэ хэцүү цагаар тэд л аврана гэж найдаж байгаа иргэн хүн. Өчигдөр 17 цагт гараа л явсан чинь “Гэрийнхээ ойр дэлгүүр ор!” гээд бас явуулку л байна лээ. “Гү тэр Жэтро орох гэсиймаа” гэсэн чинь “Жэтро ажиллахгүй байгаа” чихшг цагдаа бас хөөрхөн хаха. Гэхдээ яг тулсан газар цагдаатай хэрэлдмээр санагдах нь санагддаг л юм байна лээ. 

Эндээс хоёр бодол төрж байна. Нэгдүгээрт бидний сэтгэл санаа бэлэн биш байна. Бид дор дороо хэрэгцээгээ цагийн байдалтайгаа зохицуулж бодох ёстой. Ийм цаг үед заавал жишээ нь заавал Моносын цэвэр ус л ууна гэхгүй өөр усаар орлуулах ч юмуу крант руу орсон ч юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Заавал тэр дэлгүүрээс тийм юм авна гэсэн бодлоо хаяад анхдагч хэрэгцээнүүддээ л санаа зовж сурах ёстой юм байна. Цаашаа байдал хүндэрвэл салхины үнэрийг цонхоороо л авдаг болох нь.

Бид хичээгээд ч 3 метр үсэрч чаддаггүй болохоор тэгэхиймсан гэж санаашран боддоггүй. Тэрэнтэй адил гарч болохгүй гээ л бодчуул та ч, би ч, цагдаа эмч нар маань ч бүх зовлонгоосоо амархан салчих нь байна. Буритиногийн аавыг л бодоод үз л дээ. Карло гуай цагтаа ганц бөөрөнхий сонгиноос өөр юмгүй амьдарч л байсан шүү дээ. Уйдаад тэр модон хүүхдийг хийсэн. Бидэнд ч гэсэн хийх юм мундахгүй гарна.

Хоёрдугаарт, гэхдээ л энэ хөл хорионы аргачлалд би итгэж чадахгүй байна. Яагаад автуусанд, автуусны буудал дээр, дэлгүүрт дүүрэн хүн бужигнаж байгаа юм бэ? Сийрэгдүү яваад болчих байсан хүмүүсийг хашиж байгаад гэнэт гурван цагийн дотор бужигнуулдаг нь юуны тулд юм бэ? Я.Содбаатар гуай. 

Удирдлагыг залууст шилжүүлэе

“Энэ бол дөрвөлжин сандал” гэдгийг манай уламжлалт дарга нар юу гэж хэлдгийг нэг төсөөлцгөөе:

Загнах хувилбар: -Энэ одоо энэ юмыг юу болохыг мэдэж байгаа хүн байна уу! Чи мэдэж байна уу? Алив тэр улаан күүрчигт! Та энийг мэдэж байх ёстой хүн! Тэр ногоон өмдөт! Та бас мэдэж байх ёстой! Хаа байна! Энийг юу гэдгийг мэдэхгүй бгаа бол зайгаа тавиад өг! Юу юм энэ, нэр нь юу билээ энэ?!

Уянгалах хувилбар: -Энэ одоо тиймээ, ийм сайхан дөрвөлжин одоо тиймээ сайхан... Ингээд одоо манай орон чинь тиймээ, одоо бид дор бүрнээ сайхан одоо, биднийг хөх тэнгэр харж байга биз дээ энэ чинь тээ? Монголчууд бас эцэг өвгөдийн юм байна энэ чинь одоо тиймээ хувь заяатай хүмүүс шүү, энийг бас дор бүрнээ бодоод тиймээ, ийм сайхан сандал байна шүү дээ. Тэгээд энэ одоо ийм сайхан дөрвөлжин тиймээ бас.....

Та гүйцэт уншиж чадаагүй биз дээ, угаасаа тэгнэ. Хүн бүр ийм ярианаас залхаад, яг юу болсныг, яах гээд байгааг товч тодорхой мэдчихмээр байхад бөөн лай шүү дээ. Би үүгээр нэгэнт эрх баригч нам “бид нар болилоо, та нар хийх үү? гэхгүйгээс хойш тахалын үеийн удирдлагаа залуустаа бүрэн өг гэх гээд байна. 

Уламжлалт дарга

Ер нь яагаад бид дарга нарт дургүй байдаг вэ? Тэд юу ч өмссөн бай, хэлсэн ч бай тэд биднээс өөр төрөл зүйлийн хүмүүс болсонд нэг гол учир нь байгаа юм. Өөр хоорондоо маш их өшөө хонзонтой. Эрх мэдэлд хүрсэн нэг хэсэг нь нөгөө хэсгээ шоронд хийдэг. Шалтгаанууд нь инээд хүрмээр, нэг үгэндээ хэлмэгдэл байх нь элбэг. Хар бараан үгээр булсаар байгаад нийгмийн хог шаар болгож орхино. Эсвэл өөр хоорондоо салшгүй ашиг сонирхлын холбоотой. Улайм цайм шоронд байх ёстой нэгнийгээ гудийхгүй гаргаад ирнэ. Үдийн хоолны мөнгөөр торгоо л явуулчихна. 

Бараг өдөр бүр шахуу тэднийнийгмээсээ, иргэдээсээ хулгай хийсэн, боломжийг нь булаасан, эх орныхоо хөгжлийг хойш нь татсан үйлдлүүдийн тухай шуугидаг. Иргэд яаж ч чаддаггүй. Тиймээс л зүгээр дотроо хорссон, бүгд үхээсэй, зайлаасай гэж зүхсэн л нийгэм ийнхүү бүрдчихэж байгаа юм. Тэдний нас 50-70. Гэхдээ насанд онцлог байгаа юм биш. 30-40 настай ч яг тэдний мөрөөр, яг тэдний гар доор явсаар гарч ирдэг залуус их бий. Залуу хүний баг зүүсэн хуучин дарга нар л гэсэн үг. Ялангуяа том намуудад их байдаг онцлог. Гэхдээ нөхцөл байдал, цагийн шаардлагыг тооцоод харвал бидэнд арай өөр боломж байна. Энэ бол тэдний залуу дарга нар, гишүүд юм. 

Залуу дарга нар

Хүүк Засгийн газраа байгуулахдаа бас баахан танихгүй залуучууд авчраад сайд, дэд сайдуудаар тавьцан. Гэхдээ манай иргэдэд өөрсөнд нь байдаг нэг гэм бий. Энэ бол бүгд хөгшчүүдийг муулах хэрнээ танихгүй залуу хүн гараад ирэхээр “энэ муу хэн бэ, муу бацаан” гэдэг зан. Уг нь танихгүй тусмаа л цүнх хунар бариагүй, өөр салбаруудад, өөр хэмнэлээр ажиллаж байгаад ирсэн залуучууд байдаг юм даа. Тэд энэ хэмнэлээрээ л төрийн бугшсан агаарт нэг хэсэг салхи оруулдаг. Гэхдээ удахгүй ах нартайгаа адил төстэй болно. Хамт ажиллаж байгаа болохоор. Харин энэ л үед, коронавирусын аюул заналын дор дан залуустаа эрх мэдлийг өгч, дан залуусыг баг болгож, дан залуусаа яриулж, тэднийг илүү гүнзгий оролцуулж байж “дарга” хэмээн “хар уламжлал”-ыг өөрчлөх боломж байнуу гэж харагдлаа.

Бүх төрлийн хурал, шуурхай мэдээллээс л тод харагдаж байна даа. Залуучууд л эвтэйхэн юмнууд ярьж хэлээд явцгааж байна. Яах гээд байгаа, ямар байгааг маш богино хугацаанд тэдний л амнаас сонсож байгаа биз дээ. Ядаж л сэтгүүлч, дарга нарын уулзалт дээр удаан бөөгнөрөхгүй хурдан тарах боломж үүснэ ккк. Түргэн шуурхай байж, гадны хотуудад яаж ямар арга хэмжээ авсныг судална, хурдан ч өөриймшүүлэх байх. Хүүкийн гавьяа бол энэ дээр хуучин хөгшчүүдээ ихэнхээс нь явуулж чадсан нь байна. Сайд гэхээр нэг өвгөн, дэд нь бас нэг өвгөн, ярих гэж янцаглаад байдагсан.

Жишээ нь саях цөөн хоногт хотын дарга нэлээд баалууллаа. Улсын онцгой комиссынхоо л үүргийг биелүүлж байгаа хүн лд. Одоо тэгвэл залуу орлогч нартайгаа нийлээд өөр төлөвлөгөөгөө үүсгээд, ядаж тэднүүсийгээ ил гаргаад яриулаад явж болохгүй юу. Яах гэж тэр олон танихгүй залуусыг цуглуулсан юм. Одоо иргэд шижигнэсэн, дуугарвал дуу нэг-дугтарвал хүч нэг гээд. 

Их хурлын сонгуулиар ч бас баахан танихгүй залуус сонгогдсон. Танихгүй ч юу байхав, “улстөрч биш” гэх гэсэн юм. Даймка, Ганхуяг, Энхбаяр, Булгантуяа, Шарк Амараа... Зарим нь ч баалуулж л байна. Өөрснөө хам хум юмаа зарим нь. Догол мөрийн эхэнд хэлсэнчлэн энэ нь тэдний “улстөрч болоогүй”-тэй нь холбоотой. Битгий болоорой гэж ерөөе! Би энд хашилтан доторх “улстөрч” гэдэгт насаараа сайд, гишүүн хийсэн өвөгцүүлийг хэлж байгаа юм. Харин шинэ үеийн улстөрч энэ цаг үед ингээд мэндэлж чадах уу гэдэг асуулт үүсчихсэн юм шиг санагдаад байгаа юм. Хэрэв тийм бол сайн улстөрч болоорой! гэж ерөөе.

За тэгээд үндсэн сэдэвтээ эргээд ороход, юм үзэж нүд тайлна гэдэг чинь насных биш сэтгэлгээнийх байдаг. Дэлхий дээгүүр энд тэндгүй явж, сургуулийн соёлын хаалга татсан, лут проффесоруудтай үг сольсон улсуудыг “залуу дээр нь” ашигламаар байна. Тийм залуус манайд олон байна. Энэ удаа эрх баригчдын тухай бичлээ. 

Хөрш хятадууд яадаг билээ дээ. Залуучуудаа бүтэн эгнээгээр нь гаргаж ирээд өөрснөө арагшаа болдог биз дээ. Тэхээс өөрснөө лаглайтал суучаад залуучуудаа гарын үзүүрт зарах гээд байдаггүй. Дураа цааш нь духаа нааш нь гэгчээр ах нар цаашаа, залуучууд наашаа л гэмээр байна. 

Артаньян /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 3 мин “Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ 5 мин Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө 6 мин Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна 9 мин Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 11 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм (Дөрөвдүгээр сарын 23) 16 мин Кашмирт зэвсэгт халдлага болж, олон жуулчин амь үрэгджээ 17 мин Пап Францискийг оршуулах ёслолын улмаас Сери А-гийн тоглолтууд хойшлов 18 мин Зүүн аймгуудаар цасан шуургатай, говь талд шороон шуурга шуурахыг анхаарууллаа 18 мин Лионел Месси хамгийн өндөр орлоготой тамирчдын тавдугаарт бичигдэв 21 мин Монгол эмч нар элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийв 22 мин Өнөөдөр Дэлхийн ширээний теннисний өдөр тохиож байна 23 мин Марко Рубио Украины талаарх Лондоны уулзалтад оролцохоо цуцлав 24 мин Улаанбурхан өвчний тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна 26 мин Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 17 цаг 4 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 17 цаг 5 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 17 цаг 6 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 17 цаг 7 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 17 цаг 9 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 17 цаг 10 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн...
Top