x

Л.Баярсайхан: Аав, ээж нь хүүгээ алдсан, дээрээс нь эмнэлгийн төлбөрт унаж, хүнд байдалд орчихоод байна

Энэ сарын 5-нд БНСУ-д монгол залуу нутаг нэгтнүүддээ зодуулсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн билээ. Түүнийг А.Гантөмөр гэдэг бөгөөд ухаан оролгүй дөрөв хоносны эцэст өчигдөр таалал төгсжээ.

Талийгаачийн хамаатны ах Л.Баярсайхан бидэнтэй холбогдож, юунаас болж дүүгээ харамсалтайгаар алдсан талаар мэдээлэл өгсөн юм. Мөн тэрбээр талийгаачийн ар гэрийнхэн нь эмчилгээний төлбөрөө төлж чадахгүй хүндхэн байдалд ороод байгаа талаар ярилаа.

-Танай гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Юунаас болоод дүү тань хүнд гэмтэж, ийм харамсалтай байдалд хүрчихэв ээ?

-Хүнд мэдээ сонсоод тав ч хонохгүй дахиад гашуун мэдээ сонсоно гэдэг аав, ээжид нь үнэхээр хүнд туслаа. Тиймээс би чухам юу болсныг ярих ёстой гэж бодож байна.

Талийгаач маань Солонгост гэрээгээр ажиллаад дөрвөн жил болсон. Цагаан сарын өмнө буюу коронавирус дэгдэхээс өмнө визийн хугацаа нь дууссан. Тэгээд хил хаасны улмаас наашаа эх орондоо ирж чадахгүй байсан.

Зургаадугаар сарын 15-нд буцна гээд онгоцныхоо тийзийг авчихсан. Гэтэл залуу хүн болохоор шалгуурыг нь хангахгүй хүлээлтийн горимд байсан хүүхэд байгаа юм.

Миний дуулснаар тухайн өдөр Сөүл хотод байдаг монголчууд шоу зохион байгуулж.

Сөүл хотод амьдардаг монголчууд нэг нэгнийгээ уруу татаад “Фэйсбүүкээр монголчуудыг хүрээд ир, хэдүүлээ сайхан уулзъя. Зарим нь одоо ингээд тусгай үүргийн онгоцоор явах гэж байна. Нэг өдрийг сайхан өнгөрөөе” зэргээр уриалсан юм билээ.

Ингээд шоу дууссаны дараа метро хүлээгээд хэсэг бүлгээрээ дэлгүүрийн гадаа байдаг сандал дээр суугаад хоол цай уух нь ууцгааж.

Манай хүн болохоор нэг найз, хоёр эмэгтэйтэй дөрвүүлээ байсан юм байна. Мэдээж шоунд очсон хүмүүс их бага хэмжээгээр юм уусан байх.

Метро хүлээх хооронд манай хүн хажууд байсан хүнтэйгээ маргалдсан гэдэг. Ингэж л зодоон үүссэн бололтой.

Нэг нь дүүг маань цохиж унагаагаад ухаан алдаад унахаар нь нөгөөдүүл нь дээрээс нь асаад дөрвүүлээ хүч нэмээд зодчихсон.

-Монголд байгаа ар гэрийнхэн нь ухаангүй эмнэлэгт байгааг яаж мэдэв?

-Эмнэлэгт сахиж байгаа эмэгтэй хамт явсан юм билээ. Утсаар нь ах руу нь шөнө “ийм юм болчихлоо” гээд хэл дуулгасан байсан. Бид эндээс явж чадахгүй учраас таньдаг эмэгтэй нь сахиур хийж байсан.

Бид мөнгө төгрөг хөөцөлдөж, эндээ бужигнахаас хэтрэхгүй байна. Сахиураар байгаа эмэгтэйтэй интернэтээр холбогдож, эмч нартай нь ярьж мэдээлэл авч байлаа.

Хүлээн авах дээр эмчлүүлж байгаад эрчимт эмчилгээ буюу сэхээн амьдруулах хэсэг рүү шилжиж байгаа гэдгийг нь сонсоод суухаас өөрийг хийж чадаагүй.

Ямартай ч эрчимт эмчилгээний тасагт гурав хоног байлгана, давхар давхар шинжилгээнүүд авч байгаа гэх мэт мэдээллийг авч байсан.

Зарим хариу нь сайнгүй гараад л биеийн байдал дээрдэхгүй, дордохгүй байсан л даа.

-Эмнэлэгт хүргэхэд л ухаангүй байсан гэлээ. Яг ямар гэмтэл авсан байсан бэ?

-Эмч нар тархиндаа хүнд гэмтэл авч, үхэжсэн гэсэн. Ямар ч байсан хүлээн авахад гурав хоног эмчилгээ хийгээд эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн.

Архаг, суурь өвчингүй, 26 настай залуу хүн юм чинь ухаан орох байх, эмчилгээ хурдан авах байх гэж хэлсэн ч эмч нар амлалт өгөөгүй.

-Дүү нь гэр бүлтэй юү?

-Талийгаач эхээс гурвуулаа. Аав, ээж нь Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараад байдаг, хөдөөний хүмүүс.

Хүүгээ энэ жилдээ багтаад ирэх нь гээд аав, ээж нь догдлон хүлээж байлаа. Би хамаатны ах нь юм.

-Зодсон хүмүүсийн хоёр нь баригдсан гэсэн. Бусад нь яасан бол. Эмнэлэгт ар гэрээс нь байна гээд очиж уулзсан болов уу?

-Тухайн орой камерын бичлэг шалгаад тэр хүмүүсийг бараг автобусанд явж байхад нь тэнд явна, энд явна гэсээр байгаад хоёрыг нь барьсан гэсэн. Цаашаа бол би сайн мэдэхгүй байна аа.

Хоёр нь цагдаа дээр байгаа. Нэг нь “Би буруу юм хийсэн. Үнэнээ хэлэх ёстой” гээд цагдаа дээр очно гэж ярьж байсан гэсэн. Гэвч одоо холбогдоогүй л байна.

Тэр хүмүүсийг бидэнтэй холбогдоосой, өөрсдөө буруугаа хүлээгээсэй гэж хүсэж байна. Хүний нутагт монголчууд нэг нэгнээ зодож ийм байдалд хүргэсэнд үнэхээр харамсмаар. Бүгд учраа хэлээд, уучлал гуйгаад, эмчилгээний төлбөр дээр нь ч тус дэм хүргээсэй.

Учир нь хөдөө аав, ээж хоёр нь хүүгээ алдчихсан, сэтгэл санааны хямралд орчихсон. Дээрээс нь талийгаачийн эмчилгээний төлбөрийг ч төлж чадахгүй хүнд байдалд орчихоод байна.

-Хэчнээн төгрөгийн төлбөр гарсан юм бол?

-Хүлээн авахад гурав хоноход төлбөр нь 15 сая 900 вон буюу 40 сая орчим төгрөг болсон. Бид энэ төлбөрийн талыг нь олж явуулсан. Үлдсэн тооцоог хийгээгүй байгаа. Одоо эрчимтэд бас эмчлүүлсэн эмчилгээний төлбөр гээд нийтдээ 30 гаруй сая төгрөг төлөх ёстой.

Төлбөрийнхөө ядаж 60-70 хувийг төлж байж эмнэлгийн зүгээс дараагийн шаардлагатай арга хэмжээг авна гэсэн. Үүнийг энд хэлэхэд хэцүү байна. Бид яахаа мэдэхгүй мөнгө төгрөг хайгаад л явж байна.

Төрсөн ах А.Ганзориг гээд хүн дээр хандивын данс нээгдсэн байгаа. Тэр данс руу сайхан сэтгэлтэй хүмүүс хандив өргөж байгаа бололтой. Тиймээс сайхан сэтгэлт монголчууд та бүхнээсээ тусламжийн гараа сунгаж бидэнд туслаач гэж хэлмээр байна.

Талийгаачийн ахтай 95363035, 99357310 дугаараар холбогдоорой. Хандивын данс Алтанхундага Ганзориг (төрсөн ахынх нь данс Хаан банк 5039157441)

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 18 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 3 цаг 52 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 5 цаг 40 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 5 цаг 56 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 6 цаг 9 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 6 цаг 25 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 6 цаг 38 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 7 цаг 20 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 7 цаг 21 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 7 цаг 22 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 7 цаг 23 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 7 цаг 24 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 7 цаг 26 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 7 цаг 27 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 7 цаг 29 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 7 цаг 30 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 7 цаг 31 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 9 цаг 36 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 9 цаг 39 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 9 цаг 40 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top