x

Д.ОНОН: Төв нутгийнхан олон жил “Загасчны морь усгүй” гэдэг шиг явж ирлээ

Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононтой ярилцлаа.

-Сайхан зусч байна уу, Та? УИХ-ын сонгуулийн санал хураах өдөр ойртож байна. Энэ удаагийн сонгуулийн явц, байдлын талаар та ямархуу бодолтой байна вэ?

-Өө, сонгогчид бид чинь УИХ-ын сонгууль болохоор л их л олон сайхан үг сонсож, Монгол Улсын хөгжиж дэвжих тухай сайхан сайхан мөрөөдөл сонсох юм. Энэ удаад ч гэсэн бүгд л засья, цэгцлэе, хөгжүүлье гээд байгаа дуулдана лаа. Ийм үгийг ч наснаасаа л олон сонслоо доо. Одоо уг нь ажил хиймээр л байх юм даа. Даанч яг сонгууль дуусахаар хийдэг хүн нь байхгүй болчихдог нь бас их сонин шүү.

-Тэр дундаа Төв аймгийн уугуул иргэний хувьд хөгжлөөс улам бүр хоцрогдож байгаад таны санаа зовж л явдаг байх даа?

-Ах нь одоогоор Дорнод аймагт морь малаа уяад байж байна. Манай Төв аймаг бол үндсэндээ хэцүү шүү дээ. Уг нь газар тариалан, тариан талбай гээд улс орны эдийн засгийн түшиц болохуйц их өргөн уудам сайхан нутаг. Ойн зурвасаа зүй зохистой хамгаалаад, малтай хүн ардынхаа эрх ашгийг эрхэмлээд явах юм бол болохгүй юм байхгүй. Тэгэхэд үнэндээ одоо мал маллахад ч хэцүү болсон. Малчид бидэнд яг үнэндээ бэлчээрийн газар ч их ховор олдож байна. Үлдсэн жаахан газар нь шороо бургиад хэцүү. Үнэнийг хэлэхэд шороо идэх үү, орхиод явах уу гэдэг дээрээ л байна.

Уг нь малчид бид чинь хэдэн малынхаа хүчинд л амьдардаг хүмүүс. Гэтэл энэ дарга нар “Алсын хараа 2050” ч гэнэ үү их л алс холын хийсгэлэн том том юм яриад байх юм.

-Тэр их холын зорилго танд итгэл үнэмшилгүй санагдаад байна гэж үү?

-Тийм ээ. Социалимзын үед төр засаг ард түмэнтэйгээ хамтраад таван жилийн төлөвлөгөө гаргачихдаг. Тэр төлөвлөгөө нь таван жилдээ яг таг хэрэгждэг байлаа. Тэгэхэд одоо цементэн дээр цэцэг ургуулах гэж байгаа юм шиг л хөөрсөн, хөөрсөн зорилт яриад байх юм. Өнөө маргаашийнхаа амьдрал ахуйг яаая гэж байгаа хүмүүст хаа байсан 2050 оны зорилт яриад яах вэ дээ. Дөрвөн жилийнхээ улс төрийн амлалтаа биелүүлдэггүй хүмүүс хаа байсан 2050 хүртэл Монголыг номон дээр бичсэн шигээ хөгжүүлж чадах уу.

Анхаараад сонсоод үзэхээр их л хөөрүү сэтгэлээр бичсэн төлөвлөгөө зорилт юм болов уу гэж бодсон. Сайн сонсоорой, сонин сонин зорилт байна лээ шүү, тэр дунд нь.

-Харамсалтай нь, Төв аймаг сүүлийн 30 жилд олигтой хөгжсөнгүй. Тэгсэн атлаа танай нутгаас МАН-ын том дарга нар тасралтгүй УИХ-д сонгогдсон байх юм билээ. Сонин шүү?

-Би хааяа боддог юм аа. Ёстой загасчны морь усгүй гэдэг л энэ байх гэж. Хамаг олигтой, боломжтой амьдрал ахуйтай нь хот нүүчихсэн. Аймаг орон нутагтаа төрийн албан хаагч, сургууль соёлд үр хүүхэд нь сурдаг хүмүүс л амьдарч байгаа. Хөгжлийн тухайд бол ярих ч юм биш. Хөгжих битгий хэл л болсон аймаг. Тэгсэн хэрнээ их сонин, хотынхоо иргэдийг тэжээгээд байдаг. Ногоо, үр тариа, мах сүү гээд бүгдийг л хангадаг. Харамсалтай нь, Төв аймгийн маань иргэдийн амьдралд нөлөөлж байгаа юм алга.

-Уг нь их хөдөлмөрч хүмүүс биз?

-Өө хөдөлмөрчтэй ярих юм биш. Хөдөлмөрлөөд л байдаг. Даанч наалддаггүй. Хотынхон ирээд хамаг олигтой үр дүнг нь хамаад авчихдаг шиг байна лээ. Уг нь ядаж л ганц сайхан их сургуулийн цогцолборыг Төв аймгийн нутагт байгуулчих юм бол Төв аймаг маань сэвхийгээд хөгжинө дөө гэж боддог юм. Гэтэл намайг хаа залуу байхад л шинэ хот байгуулна, их сургуулийн цогцолбор байгуулна гэж ярьсан. Хаа байна, тэр шинэ бүтээн байгуулалт нь. Дагуул хот болгоно л гэдэг. Болгосон юм ч алга.

-Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Төв аймагт нэр дэвшиж байгаа хүмүүсээс та хэнийг дэмжиж байгаа вэ?

-Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Тэмүүжинд саналаа өгнө. Энэ удаад зоригтой, өөрийн гэсэн дуу хоолойтой залуу хүмүүсийг сонгоод үзэх цаг болсон гэж бодогдоод байна. Аль болгон хууччуулдаа итгэж алдах вэ дээ. Дандаа л МАН-ыг сонголоо. Ганц гийгүүлсэн юм алга. Иймд энэ удаадаа заавал нэг солиод үзмээр байна. Солихгүй бол дахиад л бахь байдгаараа үлдэж, дахин дөрвөн жил хүлээх болно шүү дээ.

-Х.Тэмүүжин бол улстөрчийн хувьд хэдийн танигдсан туршлагатай улстөрч, сайн хуульч хүн. Гэхдээ та хувь хүнийх нь талаас хэр сайн мэдэх вэ. Танай нутгийн унаган хүүхэд гэх юм билээ?

-Харин ч бүр жаахнаас нь, хүүхэд байхаас нь мэдэх хүн бол би. Манай дүү нартай хар багаасаа нэг тохойд найзалж нөхөрлөж өссөн хүүхэд шүү дээ. Өвөө нь С.Адьяа гэж их мундаг хүн байсан юм. Манай хоёр чинь айл саахалт ч явлаа. Манай С.Адьяа ах адуу малаа над дээр тавьдаг байсан юм. 1971 оных байх шүү, энэ Х.Тэмүүжин чинь.

Ерөнхий хүнийг нь мэддэг болоод ч тэрүү их л зөв яриад байх шиг санагддаг юм. Ялангуяа хуулийн тал руугаа маш сайн боловсорсон хүн дээ. Нэг их амбицлаад бусдын өмнүүр ороод хоосон дэвээд байдаггүй, ярьж хэлэх гэснээ маш тодорхой хэлж яриад яваа харагддаг. Миний дэмжээд байгаа өөр нэг шалтгаан нь удам судар, гэр бүлийнхнийг нь сайн мэддэг болоод тэр. Их шударга, хэлэхээ хэлдэг, санаа бодлоо нуугаад байдаггүй зөв гэж бодсон зорьсондоо хүрдэг дайчин хөдөлмөрч хүмүүс байдаг юм.

Х.Тэмүүжингийн нагац ах нь болох хурдан морь судлаач, түүхийн ухааны доктор А.Баярмагнай байна. Түс тас хэлэхээ шууд хэлээд тавьчихдаг их сайхан зоримог, бас их хөдөлмөрч хүн бий. Ер нь тэгээд, ахмад настай хүний нөмөр нөөлөгт өссөн хүүхэд амьдралын зөв, бурууг ялгаж салгахдаа их сайн байдаг шиг санагддаг. Манай Х.Тэмүүжин чинь тийм л өвөөгийн хүү шүү дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.73.121)
    bitii shaa muu avilgach uyach
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 5 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 3 цаг 39 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 5 цаг 27 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 5 цаг 43 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 5 цаг 56 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 6 цаг 12 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 6 цаг 25 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 7 цаг 7 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 7 цаг 8 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 7 цаг 9 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 7 цаг 10 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 7 цаг 11 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 7 цаг 13 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 7 цаг 14 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 7 цаг 16 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 7 цаг 17 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 7 цаг 18 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 9 цаг 24 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 9 цаг 26 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 9 цаг 27 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top