x

Э.Билгүүдэй: Би өнгөрсөнд, ирээдүй рүү ч очиж чадна

МҮОНРТ-ын киноны дуу оруулагч, орчуулгын найруулагч Э.Билгүүдэйг  урьж ярилцлаа.

 

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Намайг Э.Билгүүдэй гэдэг. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын харьяат, 2003 онд СУИС-д элсэн орж кино драмын жүжигчний ангид суралцаж төгссөн. Түүнээс хойш МҮОНРТ-д 14 жил орчуулгын киноны жүжигчин, орчуулгын найруулагчаар ажиллаж байна.

-Та жүжигчин мэргэжлээр сурч, төгсчихөөд яагаад дуу оруулагчаар ажиллах болсон юм бэ?

-Кино бол миний сонирхол. Багаасаа кино үзэх дуртай хүүхэд байсан. Видео тоглуулагчийн киног 50 төгрөг өгөөд хичээлээ таслаад үздэг байлаа. СУИС-ийн кино драмын жүжигчний ангиа төгсөөд би МҮОНРТ рүү, харин Л.Сөрөлт жүжигчнээрээ ажиллахаар явж байлаа. Тэр үеэс л кинонд дуу оруулахаар шийдсэн. Ер нь кинонд дуу оруулах их онцлогтой, жүжигчинд нарийн мэдрэмж өгдөг. Би энэ мэргэжилдээ сонирхолтой, дурласан болохоор хийж явна даа.

-Та мэргэжлийн жүжигчин хүн. Тайзан дээр дүр бүтээж байв уу?

-Оюутан байхдаа тайзан дээр дүр бүтээж байсан. Түүнээс хойш телевизийн хүн болоод энэ салбартаа л байна. Харин кино зураг авалтад бол найруулагчаар явдаг. Ерөнхийдөө орчуулгын найруулагчаа хийж байна. Гэхдээ энэ албан тушаалыг аваад жил гаруй болж байгаа. Тиймээс заримдаа өөрөө кинондоо дуу оруулдаг. Миний ажил ихэвчлэн дүр хуваарилалт хийх, жүжигчидтэйгээ ажиллах юм.

-Дуу оруулагчаар ажиллаад 14 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд хэдэн кинонд дуу оруулав?

-14 жилийн хугацаанд олон ангит, нэг ангит бүгд нийлээд 12 мянга гаруй кинонд дуу оруулжээ. Энэ кинонуудаас хамгийн их сэтгэлд хоногшсон дүр, дуу оруулалт бол “Бурхан багш” киноны Буддагийн дүр байна. Мөн “Ухаарч амьдрах хорвоо” киноны гол дүр байна. Миний хоолой зөөлөн залуу хоолой. Тэгэхээр дандаа л залуучуудын дүрд дуу оруулдаг.

-“Бурхан багш” киноны гол дүрийг авахад сонгон шалгаруулалт хийв үү. Яаж шалгарсан бэ?

-Би өөрөө дүрээ хуваарилдаг хүн байхгүй юу. Хаан ааваас нь эхлээд бүх дүрээ хуваарилаад дууссан. Манай дуу оруулагчид бүгд туршлагатай, сайн мэргэжилтнүүд. Тэгээд гол дүрээ яах вэ гэж бодоод дуу оруулагчид болон редактортайгаа ярилцахад чиний л хийх ёстой ажил гэсэн. Тэгээд л дуу оруулахаар болсон.

-Бурхан багшийн дүрд дуу оруулахад танд ямар санагдаж байсан бэ?

-Их өөрчлөлт гарсан. Хүмүүс бурхан багштай зурагаа авахуулъя гэхээр санаа зовдог. Тэр олон хүний итгэлийг алдахгүйн тулд сайхан уран бүтээл хийгээд сайн дуу оруулах гэж их хичээсэн. Ер нь их хүнд дүр. Тэр хүний мэдэрч байгаа бүх зүйлийг өөрөө мэдэрч гаргана гэдэг хүнд даваа байсан. Би ч гэсэн бурхан шашинтай айлын хүүхэд. Өвөө эмээгийндээ очоод зулын гэрэлд унтах, арц хүж үнэртэх дуртай. Би багадаа их өрөвч хүүхэд байсан гэсэн. Гурван настай байхдаа хонь гаргахыг хараад эмээ дээрээ очоод “Гадаа хонины бөөр гаргачихлаа, хонь байхгүй болчихлоо, та зулаа өргөөрэй” гэж хэлдэг байсан гэсэн.

-Кинонд дуу оруулсны дараа танд өөрчлөлт гарсан болов уу?

-Их өөрчлөлт орсон. Дүрээ аваад уншиж танилцаад багтраад сүүлдээ уйлаад давчидсан сэтгэлээ нээсэн. Их олон зүйлийг сурч авсан. Дүрдээ дуу оруулж байхдаа эхэндээ энэрэл, нигүүлсэл гэж юу байдаг, амгалан тайван байх гэж юу байдгийг мэддэггүй байсан. Байнга нэг зүйлд түгшсэн байдалтай байдаг. Зарим нэг юмнаас айж, санаа зовж бэргэсэн байдалтай байсан. Харин киноны гол хэсэг рүү ороход “Бурхан багш” өөрөө гэгээрэлд хүрдэг тэр үед л дуу оруулж байгаа би өөрөө тайвширсан. Хүн юу тарина, түүнийгээ хураана гэдэг л их тод үлдсэн.

-Энэ киног яагаад гаргахаар болсон юм бэ?

-Энэтхэг, Монголын харилцааны 65 жилийн ойд зориулж УИХ-ын дарга, Сүсэгтний холбоо, Гандантэгчинлэн хийд, МҮОНРТ хамтран үзэгч түмэнд хүргэж байгаа. Энэ кино нь 2013 онд бүтсэн, дэлхийд дээгүүр байр эзэлж яваа кино гэдгээрээ онцлогтой. Энэ киноны дуу оруулалт нэгдүгээр сард эхлээд гуравдугаар сард дууссан. 55 ангитай кинонд 55 хоног дуу оруулсан даа. Сая цар тахлаас болоод киноны жүжигчид нь Монголд ирнэ гэж байсан ч больчихсон. Хэрэв гол дүрийг бүтээсэн бурхан багш ирвэл хамгийн түрүүнд уулзана гэж боддог. Хүмүүсээс талархлын үг их ирж байгаа. Энэ кинонд дуу оруулснаар манай ажлынхан ч гэсэн бүгд сэтгэл өндөр байгаа. Бид их зүйл ойлгож авсан. Сүсэгтний холбооны хамт олноос ч гэсэн урмын үг их ирж байгаа. Кинонд дуу оруулж байхад манай заалны уур амьсгал сайхан байсан. Будда гэгээрэлд хүрээд цаашлах тусам бид баярлаж жаргалтай болж байсан.  

-Мэргэжлээрээ ажиллана гэж боддог уу?

-Мэдээж бодолгүй яах вэ. Эсрэг дүр их гоё юм шиг санагддаг. Эсрэг дүрд нэг тогловол яадаг бол гэж бодож байсан. Үндэсний телевизийн хийсэн киноны зарим нэг дүрд тоглохоос гадна найруулагчаар ажиллаж байсан. Би жүжигчин мэргэжлээ биш орчуулгын киног яагаад сонгох болсон бэ гэхээр орчуулгын кинонд дуу оруулдаг хүн цөөхөн. Дээр нь кинонд дуу оруулж байгаа хүмүүс тэр киноныхоо дүртэй адилхан болж маш гайхалтай мэдрэмжүүдийг авч байдаг. Мөн хүний дотоод мэдрэмжүүд их хөгждөг. Би энэ кинонд дуу оруулснаар 2500 жилийн өмнөх “Бурхан багш“-ийн түүхээр аялж чадаж байна. Яг дотор нь орж мэдэрч байгаа бүх зүйлийг нь гаргаж чадаж байна. Би өөрийгөө 2500 жилийн настай гэж хэлэхэд гайхах зүйлгүй, энэ бол миний мэргэжлийн гайхамшиг. Би өнгөрсөнд болон ирээдүй рүү ч очиж чадна. Энэ бол миний бахархал. Кино бол хамтын уран бүтээл байдаг. Тиймээс хамт олондоо баярлалаа.

-Таны  цаашдын мөрөөдөл? 

-Би орчуулгын киноноосоо салж чадахгүй байх. Уран сайхны кино найруулахыг хүсдэг. Одоо туршлага, судалгаа хийж яваа хүн шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.12 БААСАН № 115 (6340)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 9 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 3 цаг 43 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 5 цаг 31 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 5 цаг 47 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 6 цаг 0 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 6 цаг 16 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 6 цаг 29 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 7 цаг 11 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 7 цаг 13 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 7 цаг 13 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 7 цаг 14 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 7 цаг 15 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 7 цаг 17 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 7 цаг 18 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 7 цаг 20 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 7 цаг 21 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 7 цаг 22 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 9 цаг 28 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 9 цаг 30 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 9 цаг 31 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top