x

М.Золбаяр: Хичээлдээ дургүй, өөртөө итгэлгүй болсон сурагчид код бичсэнээр урам зоригтай болдог

Codercub кодинг сургалтын төвийн үүсгэн байгуулагч М.Золбаяртай ярилцлаа. Тэрээр Энэтхэгийн Пүнэгийн их сургуулийн мэдээллийн технологийн инженер бакалавр, АНУ-ын Миссуригийн их сургуулийн компьютерийн шинжлэх ухааны магистр цолтой юм.


-Дэлхийн улс орнууд хүүхдүүдээ багаас нь код бичүүлдэг болоод байна?

-"Хүүхэд компьютер программчилж сурах уу" гэж эцэг эхчүүд асуудаг. Компьютерийн шинжлэх ухаан, программ хангамж гэдгийг зөвхөн их сургуульд л заадаг, сурахад хүнд сэдэв, насанд хүрсэн хүн л сурах боломжтой гэх хоцрогдсон ойлголт манай нийгэмд байдаг. Тэгвэл дэлхий нийтийн боловсролын чиг хандлага хүүхдийг аль болох багаас нь технологийг хэрэглэгч биш, бүтээгч өнцгөөс харж сурахад түлхүү анхаарах болсон байна.

Австрали улсын Шинэ Өмнөд Уэйлс муж бага ангид, бүр цаашилбал цэцэрлэгийн хүүхдүүдэд компьютерийн шинжлэх ухааны үндсэн ухагдахуунуудыг заах шинэ шинжлэх ухаан, технологийн хөтөлбөрийг заавал үзэх хэлбэрээр хоёр жилийн өмнө тусгаж өгсөн байна. Тэндхийн хөтөлбөрийг сонирхож үзлээ л дээ. Цэцэрлэгээс хоёрдугаар анги хүртэл Scratch хэл ашиглан дарааллын тухай ойлгох, өгөгдлийг зураг диаграммаар дүрслэх, гурав, дөрөвдүгээр ангид өгөгдлийг төрөлжүүлэн ангилж сурах, тав, зургадугаар ангид тоон системүүд өөр хоорондоо хэрхэн уялдаж ажилладгийг ойлгох, жижиг видео тоглоом хийх, долдугаар ангиас эхлээд ерөнхий программчлалын хэлийг заавал үздэг хөтөлбөртэй юм билээ. Ерөнхийдөө 1–6 дугаар ангид дүрс эвлүүлэх замаар программ зохиодог блок суурьт программчлалын хэл, долдугаар ангиас дээш код бичих замаар программ зохиодог ерөнхий программчлалын хэл үзнэ гэсэн үг л дээ.

Гэтэл манайд энэ тал дээрх шинэчлэл туйлын хангалтгүй байгаа бөгөөд Ерөнхий боловсролын хөтөлбөрт технологийн бичиг үсгийн тайлагдлыг тусгасан байдал нь долдугаар ангийн хүүхдүүд дөнгөж компьютер асаах, шивэх, хэрэглээний программуудыг нээж ажиллуулах төдий байгааг теле хичээлүүдээс харж болно.

Технологийн сургалтаар монгол хүүхэд дэлхийтэй хөл нийлүүлэх боломжийг өнөөдөр хувийн ганц хоёр сургууль, цөөн хэдэн кодинг сургалтууд л олгож байгаа нь энэ орон зайг нөхөж чадахгүй байгаа. Өндөр хөгжилтэй улс орнууд хүүхдэд код заахыг хэрхэн чухалчилж байгааг дээрх жишээ харуулж байна.

-Код бичих, код сурахын ач холбогдол юу вэ. Технологийн бичиг үсгийн тайлагдал чухал гэж үзэх болсон?

-Өнөө цагийн хүүхэд хүссэн хүсээгүй тоон технологитой багаасаа харьцаж өсч байна. Ухаалаг утас, видео тоглоом, интернэт, бүр роботууд ч тэдний амьдралын нэг хэсэг болсон байж магадгүй. Технологи хэрэглэж сурах нэг хэрэг, харин цаад шинжлэх ухааных нь талаар ойлголттой болсноор технологийн бичиг үсэгт тайлагдана. Дээр дурдсан технологиудын хөдөлгөгч хүч нь ид шид биш ердөө л программ хангамж, өөрөөр хэлбэл хэн нэгний бичсэн код юм. Хүүхдүүд ч гэсэн код сураад зөвхөн технологи хэрэглэх биш, өөрсдөө технологи бүтээгчид болж болохыг тэдэнд мэдрүүлэх нь чухал ач тустай.

-Код бичдэг хүүхдүүд асуудалд шийд, гарц олохдоо үеийнхээсээ илүү, тооцоолох чадвар өндөртэй гэдэг?

-Том асуудлыг жижиг хэсгүүдэд хувааж үе шаттайгаар шийдвэрлэх нь ямар ч салбарт хэрэглэдэг аргачлал. Аливаа даалгаврыг бүтцийнх нь түвшинд харж хэсэг тус бүрээр нь шийдвэрлэх нь уг даалгаврыг цогцоор нь шийдэх гарц юм. Программ зохиоход эхлээд шаардлагатай алхмуудын жагсаалтыг толгойдоо бодож гаргах нь нэг ёсондоо алгоритм зохиох үйл явц юм. Энэ нь шийдлийн суурь болж өгдөг. Мөн жижиг асуудлыг шийдвэрлэх логик, зүй тогтлыг таньснаар тэдгээрийг илүү ээдрээтэй асуудлуудад дахин ашиглаж сурна. Эдгээрийг тооцоолох сэтгэхүй буюу com­putational thinking гэдэг.

-Таны шавь нар хэр сурч байна вэ?

-Бага гэлтгүй өөрөө сэдэж бүтээсэн жижигхэн аппликэйшн тухайн хүүхдийн оюуны бүтээл, сэтгэлгээний илэрхийлэл байдаг. Би сурагчдынхаа зарим шийдэл, анимейшнийг хараад гайхаж бахархах сэтгэл төрдөг. Компьютерийн шинжлэх ухаанд нэг асуудлыг шийдэх хэдэн ч арга байх боломжтой ба тухайн хүүхдийн өөрийн ур ухаан, мэдрэмжийг нь кодоороо илэрхийлж санаанд оромгүй шийдлүүдийг гаргаж ирсэн байхыг харах үнэхээр урамтай. Тиймээс код бичих нь сурагчдад хамгийн хөгжилтэй хэлбэрээр суралцах боломж олгоно.

-Код сурахад эхэн үедээ хэцүү юү. Код бичиж сурснаар хүүхдэд ямар эерэг өөрчлөлтүүд гардаг вэ?

-Анх код бичээд л тэр нь шууд ажиллачихна гэж хэзээ ч байдаггүй, алдаа заавал гарна. Тэр болгонд кодон дээрээ дүн шинжилгээ хийж алдааг засах хэрэг гарна. Код бичиж эхэлж буй хүүхдийн хувьд үр дүнгээ заавал харах эрмэлзэл төрдөг ба энэ нь эргээд тэдэнд боломж эрэлхийлэх, няцашгүй оролдлого хийх сэдэл төрүүлдэг. Мөн бусадтай хамтарч багаар ажиллах, харилцааны чадварт суралцах нь ямар ч ажлын байрны гол үзүүлэлт мөн.

Манайх мөн хүүхдийг багаар бичил кодинг төслүүд дээр хамтарч ажиллах дадалд сургадаг бөгөөд энэ нь ганцаараа ажилласнаас илүү үр дүнтэй нь ажиглагддаг. Тухайлбал, чөлөөт сэдэвт төслийн хүрээнд хамтарч асуудлыг шийдвэрлэдэг, хамтдаа суралцдаг учир багаар ажиллаж буй хүүхдээс илүү сонирхолтой бүтээлч санаа гардаг. Код бичиж өөр өнцгөөс тархиа ажиллуулах нь хичээлдээ дургүй болсон, эсвэл өөртөө итгэлгүй болсон сурагчдад урам зориг өгдөг нь судалгаагаар батлагдсан.

Мөн байгалийн ухааны хичээлүүдэд дур сонирхолгүй хүүхдэд шинжлэх ухааныг шинэ арга замаар таниулахад тустай. Код сурсан хүүхэд математик зэрэг хичээлүүдээ ойлгож дур сонирхолтой болох нь элбэг байна. Код бичих нь дан ганц компьютерийн инженер, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдээр хязгаарлагдахгүй цаг үе улам бүр ойртсоор байна. Мэдээллийн эрин зуунд өгөгдөлд бие даан дүн шинжилгээ хийх чадвар бүх салбарт давуу талыг авчрах болсон. Ямар ч сургууль, ажилд орох өргөдөл өгөхөд компьютерийн хэлээр ярьдаг бол таны үнэлэмж эрс дээшилнэ гэсэн үг юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 11 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 3 цаг 45 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 5 цаг 33 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 5 цаг 49 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 6 цаг 2 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 6 цаг 18 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 6 цаг 31 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 7 цаг 13 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 7 цаг 14 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 7 цаг 15 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 7 цаг 16 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 7 цаг 17 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 7 цаг 19 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 7 цаг 20 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 7 цаг 22 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 7 цаг 23 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 7 цаг 24 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 9 цаг 30 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 9 цаг 32 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 9 цаг 33 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top