x

“Намайг долоо хоног ч тэсэхгүй гэж эмч нар бодож байлаа”

"Шадар гурван цэрэг", "Фантомас" киноны од жүжигчин Милен Демонжо COVID-19 хатгааг давжээ. Жүжигчин эмэгтэй ганцаардмал байдалд дуртай, тэрээр Жарер Депардьегийн хамт тоглож байгаа инээдмийн киногоо дуусгах хүсэлтэйгээ хэлж, удахгүй болох өөрийн 85 насны ойгоор "Зад наргина" хэмээн инээмсэглэнэ. Түүний "Известия" сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна. 

“Фантомас” киноны кадраас, 1964 он

-Таныг үхлүүт байхад эмнэлэгт авчирсан гэдэг үнэн үү? 

-Тийм юм болсон. Би Парист Тома Жилугийн MDR киноны зураг авалттай байлаа. Нэр нь залуучуудын хэллэгээр “Үхтлээ инээх” гэсэн утгатай. Харин өндөр настнуудын “Ахмадын асрамжийн газар” гэдгийн товчлол гэх үү дээ. Хөл хорио тогтоонгуут Францын баруун хэсэгт байдаг  Шато-Гонтье коммунд байдаг өөрийн фермдээ очсон юм. Бүх бие бадайрч нэг л тааруухан байлаа. Эхлээд ханиад хүрлээ гэж бодоод эм ууж, халуунаа үзэхэд 36,6 гэсэн хэвийн хэмжээнд байв. Дараа нь улам хүнрээд ирэхээр нь өөр халууны шил аваад үзтэл 39,5 градус заалаа. Өөрийн зүрхний эмчид утасдав. “Битгий тэнэглээд бай. Шууд түргэн дууд! Гэлээ. Утсаар надад маш их асуулт тавиад түргэний машин ирүүлэн ойрын хот Лавалийн эмнэлэгт хүргэсэн.

энд таныг оношлогоогоор нам цохисон болох нээ? 

-"Бонжур, мадам!" гэж эмч дараагийн өглөө нь хэлээд намайг үзэн нэг том санаа алдсанаа “таны энэ тохиолдолд би онц ихээр өөдрөг бус хандана” гэж байна. Харин би “Үгүй шүү. Харж л байя. Миний цаг ирээгүй шүү!” гэсэн хариултыг эмч сонссон доо. Эмч нар намайг долоо хоног ч тэсэхгүй гэж бодож байлаа. Надад хиймэл амьсгал хийж, комонд оруулахаас тэд айж байжээ. Тэсэхгүй давахгүй гэж бодож байсан байх. Тэгээд тэд өвчтөнүүдийг хлорохиныг хэд хэдэн антибиотиктай хослуулан эмчилж байсан доктор Дидье Раулийн зөвлөмжийг ашиглахаар шийдсэн байсан. Тэр л намайг аварч дээ. 

“Фантомас” киноны кадраас, 1964 он

-Таны амьдралын төлөө бүх эмнэлэгийнхэн зүтгэж дээ?

-Эмнэлэгт би гурван долоо хоногийг өнгөрөөсөн. Эхлээд тэд намайг жүжигчин гэж мэдэхгүй тэнгэрт халих гэж байгаа 84-тэй хатагтай гэж бодож байсан болов уу. Миний бодлоор, хөдөө Парисаас илүү сайн эмчилсэн гэж бодож байгаа. Миний төлөө эмнэлгийн асрагчид гайхалтай зүтгэсэн. Тэд гурван өдөр, гурван шөнө намайг тасралтгүй асарсан. Тэдний цалин хөлс бага гэдгийг мэдээд би ёстой гайхсан. Хамгийн ичгүүртэй хэрэг! Ерөнхийлөгч Макроныг эмнэлэгт очиход нь нэгэн сувилагч ажлын хүнд нөхцөл, бага цалин хөлстэйгээ яриад дургүйцлээ гаргасны дараа л ард түмний дургүйцлийг засаг мэдсэн юм. Макрон байдлыг засна гэж амласан нь одоо хоосон үг болж таарав шив дээ. Хүлээж л байя. Эмнэлэгийн ажилтнуудад бидний татвараас төлдөг гэхээр энэ нь бид бүгдийн хэрэг юм.

арин та байгалиас заяатай өөдрөг сэтгэлтэн, тэмцэгч үү? Санаа сэтгэлээр унадаггүй юу ер нь?

-Энэ бол миний орос чанар (жүжигчний эх  Клавдия Трубникова нь Харьковын уугуул байжээ). Би эцсээ хүртэл тэмцэж, хэзээ ч бууж өгдөггүй байж дасчээ. Энүүхэндээ гэхэд миний янз бүрийн асуудлууд хэдэн жилийн өмнө эхэлсэн. Эхлээд би зальтан банкирын хохирогч боллоо. Намайг тоносон доо. Түүнээс болон стресст орсон би хорт хавдарт нэрвэгдлээ. Театрт нэртэй жүжгийн зохиолч Альберт Гурнейн “Хайрын захидлууд” жүжигт тоглосоор байлаа. Өвчнөөс салж чадсан юм. Дараа нь хорт хавдрын огт өөр төрөл надаас илэрч химийн эмчилгээнд оров. Бие муудаад байсан учир түүнийг болиулахаар шийдсэн. “Бурхан гурвалд дуртай” гэж яриад байдаг нь үнэний хувьтай бололтой. Ингээд коронавирус авч гурвал боллоо шүү дээ.

“Хайрн захидал” жүжиг, 2017 он

-Энэ цагаар таныг эмчилсэн доктор Рауль, түүний эмчилгээний аргын талаар маргаан өрнөсөөр байна. Нэг хэсэг нь түүнийг суутан, нөгөө хэсэг нь зальтан гэх. Гэлээ ч тэр л таныг аварч дээ?

-Одоо түүнийг бохироор булж байна. Гэтэл түүний эмийн схем нь намайг аварсан. Эмч эрдэмтэд байнга маргалдаад байхад би гайхдаг юм. Нэг хэсэг нь хлорохин  сайн эм гэнэ. Нөгөө нь түүнийг хортой муу гэх. Минийхээр бол хлорохинин үйлдвэрлэх нь хямд эмийн үйлдвэрүүд түүнийг гаргах сонирхолгүй. Тэдэнд вакцин гаргах нь илүү ашигтай. Би хувьдаа вакцинд дургүй, дандаа л тэдний эсрэг байдаг хүн.

-Эмнэлэгт байх нь аймшгийн байгаагүй юу?

-Хэзээ ч үгүй. “Эндээс заавал амьд гарна” гэж би өөртөө хэлээд муу бодлыг хаяж байлаа. Одоо халдвар надад аюулгүй болсон. Миний амьд гарсан нь мэдээж, гайхамшиг. Одоо сэргэн тэнхэрч байна. Одоо амархан ядарч явахад хүнд байна. Таяг тус болдог. Ямарч байсан амьдрал сайхан. Зүрх минь аажмаар мөхөж байгаа ч толгойн ажиллагаа хэвийн 16-тай биш юм аа гэхэд гучтай л юм шиг байна.

-Одоо цагаа хэрхэн өнгөрөөж байна даа?

-Надтай хамт фермд есөн муур, морь, зэргийн амьтад байгаа. Нэг үгээр хэрэгтэй амьтад. Тусгаарлалт гээд шаналаад байдаггүй. Харин ч зүгээр юм шиг байна. Надтай хамт миний ном, кино, цомог байгаа. Уншинэ, үзнэ, сонсоно. Гэр орноо янзалж сууна.

-Хадам эцэг Жорж Симонений номыг уншдаг уу?

-Одоогоор үгүй. Гэхдээ саяхан түүний романыг номын тавиураасаа оллоо. Заавал уншина.

-Ганцаардлаас шаналахгүй байна уу?

-Хэзээ ч үгүй. Тэр нь минийх биш. Заримдаа уйдаад байвал олон найз нартаа гаа утасдаж ярьдаг.

-MDR киноны зураг авалтдаа хэзээ эргэн орох вэ?

-Хэд хоногийн өмнө зураг авалтаа зургаадугаар сарын 4-нд эхлүүлэх бодолтой гэж найруулагч Тома Жиру хэлсэн. Миний хувьд арай эрт гэсэн,хүлээзнэхээс. Зураг авалтын тал нь дууссан. Маш инээдэмтэй, сэтгэл хөндсөн инээдмийн кино. Гурван сар шоронд суух эсвэл нийгмийн тустай хөдөлмөр эрхлэх шийтгэлтэй хүний түүх. Тэр нийгмийн тустай хөдөлмөр эрхлэх замыг сонгон ахмадын асрамжийн газар ажиллах үеэрээ Жерар Депардье бид хоёрын тоглож байгаа хөгшчүүдтэй танилцдаг.

-Депардьетэй цуг тоглох ямар санагдав?

-Тэр гайхамшигтай жүжигчин. Их хүмүүс шиг сайхан хүн. Талийгаач Мишель Пикколи тийм л байлаа. Тэдэнтэй цуг тоглох нь мөрөөдөл юм даа.

-Есдүгээр сарын 29-нд таны ой. Хэрхэн тэмдэглэх гэж байна?

-Томоохон наргилт дэлхийг донсголсон найр хийнэ дээ!

Жүжишчин Милен Демонжо Ницце хотноо төржээ. Парист нэртэй төгөлдөрч хуурч Маргерит Лонгоор хичээл заалгаж байсан тэрээр Пьер Кардены урланд загвар өмсөгчөөр ажиллаж байжээ. “Фантомас” киноны гурвал, “Шадар гурван цэрэг” киноны дараа дэлхийд нэртэй болсон ба нийтдээ Брижит Бардо, Марина Влади, Дирк Богард, Луи де Фюнес, Жан Марэ, Ив Монтан, Ален Делон, Жан-Поль Бельмондо, Пьер Ришар зэргийн алдартнуудын хамт зуугаад кино тогложээ. Арав гаруй ном тэдний тоонд эхийнхээ тухай “Харьковын галт борын цэцэг” намтрыг бичжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ganaa (217.225.48.88)
    Орчуулга гэж там болжээ!
    2020 оны 05 сарын 31 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 4 цаг 3 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 7 цаг 38 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 9 цаг 25 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 9 цаг 42 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 9 цаг 55 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 10 цаг 11 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 10 цаг 24 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 11 цаг 6 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 11 цаг 7 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 11 цаг 8 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 11 цаг 9 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 11 цаг 10 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 11 цаг 12 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 11 цаг 13 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 11 цаг 14 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 11 цаг 16 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 11 цаг 17 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 13 цаг 22 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 13 цаг 25 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 13 цаг 25 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top