x

П.Батчимэг: Дорнодод очихыг минь мэдээд нэг хүү зугтчих шиг боллоо

НИТХ-ын төлөөлөгч Пүрэвийн Батчимэгтэй ярилцлаа.

-Та Хан-Уул дүүргээс гурван ч удаа сонгогдож НИТХ-ын төлөөлөгч болсон. Товчхондоо энэ дүүрэгт нэр дэвшсэн бол танд илүү амар байх боломж байсан. Гэвч яагаад Дорнод аймагт нэр дэвшихээр болчихов?

-Сүүлийн 12 жилийн хугацаанд Хан-Уул дүүрэгт хийсэн ажил надад бий. Олон жил эндхийн хүмүүстэй ойр ажиллалаа. Тиймээс надад итгэдэг сонгогчид, гар нийлж ажиллаад сурчихсан хамт олон бий. Хэрэв Хан-Уул дүүргээс Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшсэн бол надад илүү боломж байсан гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ нэг жилийн өмнө би Дорнод аймагт очъё гэж хатуу шийдсэн. Очихыг маань мэдчихээд нэг хүү зугтчих шиг боллоо/инээв/.

-Өс, хонзон авахын тулд Дорнод аймагт нэр дэвшсэн гэсэн үг үү?

-Ахынхаа  үхлээр улс төр хийтлээ хүн чанараа алдчихаагүй байна. Бид үндэсний хэмжээний бизнес босгож, төрийн албанд ч нэр нүүртэй ажиллаж ирсэн хүмүүс. Хийж ирсэн ажил маань бидэнд нэг зүйлийг хатуу суулгасан. Энэ бол хариуцлага, ёс зүй. Надад, бидэнд хариуцлага нэхэх, шударга ёсыг сахиулах зайлшгүй шаардлага байна. Бид ахыгаа алдаад нэг жилийн хугацаа өнгөрчихлөө. Өнөөдрийг хүртэл хүлээцтэй байж, хуулийн байгууллагыг ажлыг хийлгэсээр ирсэн.

Харин биднийг яаж доромжилж, басамжилж байгааг Монголчууд бүгд харлаа. Гэтэл биднийг хуулийн байгууллагад нөлөөлж байгаа гэж улайм цайм гүтгэж байна. Миний энэ шийдвэрийг өс хонзон гэж ойлгохоос илүүтэй Монголын төрд байж болохгүй хүмүүсийг “зайлуулахад” хувь нэмрээ оруулахын тулд гэж ойлгох хэрэгтэй.

-Тэгэхээр та Дорнод аймгийг огт мэдэхгүй гэсэн үг үү?

-Сайн мэднэ. Энэ аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байлаа шүү дээ. Тиймээс энэ аймгийн тулгамдсан асуудал, шийдэх арга замуудыг аль эртнээс тооцоолсон. Эмэгтэй хүн чинь нарийн, жижиг асуудалд анхаарал хандуулдаг онцлогтой. Чамбайруулж дөнгөх олон асуудал надад харагдсан.

Үнэндээ Хан-Уул дүүргээс сонгогдсон ч төрийн түшээ, Дорнод аймгаас сонгогдсон ч төр, ард түмний өмнөөс ажиллана. Үндэсний хэмжээний компани босголцсон хүнд бол Монгол чинь аймаг аймгаараа биш бүхэлдээ цул болж харагддаг.

-Монголчууд их нутгархаг улс. Нутгийн хүү, охин гэхээр саналаа өгчих гээд байдаг талтай. Тэгэхээр та их эрсдэлтэй алхам хийж?

-Дорнодчууд айхтар нутгархаад байдаг хүмүүс биш. Харин шударга, зөв хүнийг дэмжиж чаддаг юм билээ. Жалга, довны үзэл багатай хүмүүс байдаг. Ер нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд нутгийн хүүхдүүд л  аймаг бүрээс улсын их хуралд сонгогдлоо. Жалга довны үзэл иргэдийн амьдралыг сайжруулдаг бол сайжруулахаар хугацаа болсон биз дээ/инээв/.

-Та хотоос очоод Дорнодчуудын амьдрал, асуудлыг ойлгоно гэдэг үнэмшил төрүүлэхгүй байгаа юм л даа?

-Яахав, хотын хүн хөдөөгийн амьдралыг мэдэхгүй гэх ойлголт байж болно. Ийм асуулт авсан хүн бүр л би хөдөө өссөн. Ядаж л зуны амралтаар мал малладаг байлаа гэж хариулдаг. Надад ч тийм хариулт байна. Гэхдээ энэ асуултын үндсэн утга бол ардын амьдрал мэдэх болов уу гэсэн эргэлзээнээс эхтэй. Биднийг гэнэт л ийм том компанитай болчихсон юм шиг ойлгодог хүмүүс олон.

Үнэндээ хөдөлмөрлөж чаддаг, ажилсаг хүмүүст ямагт боломж байдаг гэдгийг манай гэр бүл маш тод харуулсан гэж боддог. Биднийг яаж хөдөлмөрлөж, ямар зовж байж энэ компанийг хөл дээр нь босгосон гэдэг нь зарим “айлын хүүхдүүд”-ийн толгойд төсөөлөгдөхгүй.

-Улс төр эмэгтэй хүнд хатуу тоглоом гэж үздэг.

-Харин ч эмэгтэй удирдагчид тэвчээртэй, хавханд амархан ордоггүй хүмүүс байдаг. Бид нар харж байна шүү дээ. Мундаг мундаг эрэгтэй том дарга нар нэг архи уугаад л, эсвэл нэг эмэгтэй хүнтэй нэр холбогдоод л бүх ажлаа нураадаг. Ер нь бол эмэгтэй хүн, эрэгтэй хүн 2  ямар ч ялгаагүй. Бүгд л толгойтой, дөрвөн мөчтэй. Тиймээс эрэгтэй эсвэл эмэгтэй хүн гэхээрээ эсрэг хүйстнээсээ давуу эрх эдлэх ёстой гэж ойлгож болохгүй. Хэрвээ эмэгтэй улс төрчид боломж олдохгүй байгаа юм шиг санагдаад байвал тэр хүнд улс төр зохихгүй, чадахгүй байна гэж ойлгох хэрэгтэй. Бас дуугүй байна гэдэг нь сул дорой байна гэсэн үг биш.

-Та Монголын топ аж ахуйн нэгжийн нэгийг удирддаг хүн. Тэгэхээр танд улс төр рүү орох ямар шаардлага байгаа юм. Хувийн бизнесээ хамгаалж, дэмжихийн төлөө улс төр рүү орж байна уу гэх хардлага төрөөд байгаа юм.

-АПУ компани 96 жилийн түүхтэй, нийтдээ 6,000 орчим хувьцаа эзэмшигчтэй, олон нийтийн компани. Зах зээлийн шилжилтийн үед олон үйлдвэр дампуурч, үйл ажиллагаа нь доголдон, зогссон байхад АПУ компани өнөөдрийг хүртэл өсч, дэвжсээр л байгаа. Үүний шалтгаан нь компанийн засаглал маш сайн хөгжсөнтэй холбоотой.

Өөрөөр хэлбэл, төрөөс үл хамаараад үйлдвэрлэлээ явуулж, татвараа төлж, 2,800 орчим хүн цалинжуулж, цаашлаад олон мянган хүн АПУ компанийг түшиглэж тогтмол орлоготой амьдарч байна. Зөвхөн Монголын компани гэхээс илүүтэй дэлхийн хэмжээний компани болчихсон. Товчхондоо АПУ компанид улс төрийн хамгаалалт шаардлагатай гэж бодохгүй байна. Учир нь АПУ компанийн үйл ажиллагаанд доголдол үүсгэх нь Монгол Улсад ч ашиггүй.Улсад төлдөг татварыг нь сонирхоод үзвэл ойлгомжтой биз. Компанийн засаглалын суурь үзэл санааг орон нутгийн удирдлагад жаахан нэвтрүүлэхэд л нэг аймгийн асуудал уг нь хэцүү биш.

-Эсрэгээрээ та улс төрд орсноор танай компанийг чиглэсэн хардлага нэмэгдэж, үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлөх юм биш үү?

-Дахиад хэлье АПУ компани маш сайн засаглалтай компани. Магадгүй жижиг компани байсан бол ЖДҮ-ийн зээл авах зэргээр бизнесээ дэмжинэ гэж хардаж болох байх. Гэхдээ ийм шаардлага байхгүй.АПУ компани төрөөс авдаг биш өгдөг компани. Одоо ардчилсан намаас АПУ компанитай холбоотой хэд хэдэн хүн нэр дэвшиж байгаа. Үүнийг АПУ мандат худалдаж авлаа гэж ярьж шуугиад л байна. Яг үнэндээ АПУ компани шилдэг боловсон хүчин бэлтгэдэг, хөгжүүлдэг гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Бидний бэлтгэсэн боловсон хүчин төрийн эрх барих хэмжээнд үнэлэгдэж байна гэж хардаг. Тэрнээс АПУ компани төрийг худалдаж авах гээд байгаа юм огтоосоо байхгүй. Хүмүүс чинь тэнэг биш шүү дээ.

-Тэгвэл УИХ-ын сонгуульд нэр дэвших шаардлага байхгүй юм биш үү. Бизнесээ хөгжүүлээд явж байсан нь илүү үр дүнтэй биз дээ?

-Компани ч бай төр ч бай бид нэг савтай. Түүнийг Монгол Улс гэдэг. Нийгэм эдийн засгийн хөгжлийг улс төр, компани гэж салгаж ойлгох боломжгүй. Монгол улс чөлөөт зах зээл рүү шилжээд 30 орчим жил болж байна. Гэтэл бид хангалттай хөгжиж чадаагүй гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Шалтгаан нь юу вэ гэдгийг бодох ёстой. Зөв менежмент, хариуцлагын тогтолцоо дутагдсан, салан задгай явж ирсний үр дүн. Одоо хөгжмөөр байна шүү дээ. Хөгжлийн философийг ойлгоод дэргэдээ үндэсний хэмжээний, бүр дэлхийн хэмжээний бизнес босгочихсон хүмүүст төрийн бодлогод заавал засвар хийх шаардлагатай гэдэг бодол заавал төрдөг. Засъя, урагшилъя. Том харъя. Ажил хийцгээе л дээ.

-Танай гэр бүлийг дагасан “том” шүүмжлэл бий. АПУ компани архи үйлдвэрлэдэг учраас Монголын нийгэмд архидалт нэмэгдэж, гэр бүл салалт бий болж байгаа гэж тайлбарлаад байгаа. Олон хүн, цөөнгүй айлын зовлонгоор бизнес хийдэг гэх шүүмжлэлийг юу гэж боддог вэ?

-Архийг яг АРХИ гэж нэрлэсэн цагаас нь хойш тоолбол архи 5,000 жилийн настай бүтээгдэхүүн.Хэзээд л байсан, байсаар ч байх л ундаа. Нэгэнт хүн төрөлхтөн архи хэрэглэх нь үнэн юм бол аюул хоргүй, маш чанартай байх ёстой. Монголын нийгэмд хор хөнөөл учруулсан гэхээс илүүтэй олон хүний амь насыг хамгаалсан гэдгийг баттай хэлэх байна.

Хэрэв АПУ компани баталгаатай, чанартай архи үйлдвэрлээгүй бол олон хүн амь насаараа хохирох байсныг үгүйсгэх аргагүй. Технологийн шинэчлэлд их хэмжээний хөрөнгө оруулалтыг зогсолтгүй хийснээр олон улсад чанараараа тэргүүлж байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Ганцхан Монголд биш дэлхийн бүх улсад архины үйлдвэрүүд байдаг. Ер нь хэтрүүлж хэрэглэвэл цай ч хортой.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (40)

  • zochin (202.179.21.225)
    DORNODIIHON yag l ene avgaig songoj haragdna daa
    2020 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин. (59.153.112.228)
    Их хурлын гишүүн болох гэж Батхүү хүмүүсийг ажилгүй болгож ажил амьдралаас нь салгаж байсныг нь чи мэдэх үү? Юм ээлжтэй байдаг бололтой
    2020 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (59.153.112.228)
    Үндэсний хэмжээний үйлдвэрлэл нь архи уу. Яршиг байна. Олон олон гэр бүлд хар мөр дагуулан ард түмнийг архиар хордуулж үндэсний хэмжээнд хорлож байгаа нь үндэсний хэмжээний үйлдвэрлэл үү. Сонгууль болохоор л дорнодыг санадаг нь ямар учиртай юм. Батхүүгийн балаг их л байгаа байх шүү. Өчнөөн хүнийг ажил төрөлгүй болгож байсан нь ч байна.
    2020 оны 06 сарын 03 | Хариулах
  • Архи үйлдвэрлэгчдын эсрэг тэмцэгч (202.179.27.63)
    Архи гэдэг гашуун ундааг дэндүү бохир аргаар түмэн олноо хордуулж байгааг бурхан гэсгээж байгаа байхаа. Үүнйиг танай гэр бүл ойлгохгүй л байна даа. Зөв замаар зөв үйлдэл хийж зөв явааарай. Хятад спиртээр архиа үйлдвэрлэж Монголыг сөнөөх бодлого явуулж, айл гэрт хагацал, гашуудал үхэл хагацалыг танай удам үзүүлж байгааг ойлгохгүй байна аа. Ядаж зүүн хараагийн цэвэр спиртээр хийсэн бол. Талийгаач ах чинт архи зооглчихоод шараа Зүүн хараагийн архиг хүртдэг байсан гэсэн. Үнэн бол тан анр мөнгөний төлөө хйиж байгаагаа ойлгох байх
    2020 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.195.48)
    яасан тарган муур вэ биеэ засаач ийм тарган хүн залхуу дүүнгэдүү бдгшд хүн гүтгэж ажилгүй болгоо биздээ бичлэг чинь хуурамч бсн
    2020 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.195.48)
    архинаас болж баахан хүмүүс эрүүл мэнд амь насаараа хохирсон шүү яг үнэндээ номтыг чадах гээд өөр хүн юу яасанч бж магад чадалтай бөөд очоод үзүүлээч хардаж сэрдэж явахаар
    2020 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.161.38)
    Ах тань Их хурлын гишүүн байхдаа яг юу хийсэн бэ ?
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.161.38)
    Чи Их хуралд гарвал яг юм хийж чадах уу?
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • сайханаа (202.55.188.34)
    зөв л ярьж ингэж л байж бид хөгжинө хөлсний бичээч нар нь муулаад эхэлчисэн байна доо тэднээс айх хэрэггүй яаж ч чадахгүй
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • зочин (202.179.21.204)
    зугтлаа гэв үү.харин ч өөрөө зугтсан юм бишүү. бие даагч нар түрүүлээд хаана гэдгийгээ зарласан. ер нь бол биеээ засаад гэрээ зас бас төрөө зас.тарган хүн төр засах уу. биеээ засаагүй хүн.арай л байна даа
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
    • zochin
      unen shdee ehleed uuriiguu zas ertnees l dornodiin ardchilsan namiig hutgaad l guigeed bfa surag bsn shuu ahinhaa uhleer shou hiichiheed garlaa yu chi bitgii nutag samraad bai
      2020 оны 05 сарын 22
  • Иргэн (66.181.161.35)
    Хатуухан хэлэхэд Номтойбаярыг буруутгаж шахаанд оруулсан хүмүүс нь бол талийгаачын үрлээр далимдуулж унагаж авсан шүү!!!!!хүнд хүн чанар байх л хэрэгтэй дээ!!!Дорнотоос яагаад ч гарахгүй энэ бол баталгаатай!!!!
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
    • ууганаа
      хэн нэг хүний үхлээр далимдуулж ийм хүний үнэргүй зан гаргах нь бас байж болохгүй заваан юм ийм хүнийг дэмжиж байгаа хүмүүс ч бас
      2020 оны 05 сарын 22
  • туул (202.131.238.74)
    бичсэн соммент устгаад шудрага байж сураач өсиөн дөйсан бэлдэж яадаг байнаа, эвтэй байл дөаа
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • Миний хөгшин болио Батчимэг (66.181.161.67)
    өрөвдүүлээд дээшээ дэвждэг бол сайхан л байна
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.131.238.74)
    залуучууд бид ийм улс орноо мөхөөсөн лонхны шилээр хуурсан хүн хэрггүй ээ.Тэгснээ түрүүний оруулсан мэдээлээлээ сэтгэгдэлүүдийн харчаад устгаад . Чи өөрөө зугтаад айгаад байгаан бишүү
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • uuganaa (202.131.238.74)
    bichsen comment ustgahaa boliy
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • zochin (202.131.238.74)
    өөртөө итгэлтэй байнаа гэхдээ бөөрөнхийлмөөргүй байна
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • tur (202.131.238.74)
    turd orj yg yu hiih gj bna we gheer buurunhiiluud ym
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.131.238.74)
    зүгээр боль өөр хэлэх юм алга
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • amuya (202.131.238.74)
    taliigaachiinhaa ysiig bitgii undulzvvleldee show hiigeed bh ymaa
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.21.104.2)
    Энэ авгай болиосой
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.131.238.74)
    bi ingesen bi tegsen geed yriltslaga ogohdoo yasan huvia hicheegch ve
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • мааяаа (202.131.238.74)
    han uuld ner dewshsen bsn ygd dornod bolchiw
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • сайн сайхан (202.131.238.74)
    нээрээ би бодож байна арай л хоцрогджээ энэ хүн
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • наран (202.131.238.74)
    өрөвдүүлэх хоббитой юм уу хаашаам бэ
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • Mongol ulsiin irgen (202.131.238.74)
    jinhene arhinii biznesiig tsetsegluuleh bh bi lav songohgui huviin biznestee tohirson songolt hiih bailgui dee
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (89.238.178.198)
    ахынхаа үхлээр шоу хийхээ болиоч
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • мөөнөө (202.131.238.74)
    одоо үеийн залуусаа арай л дутуу үнэлээд байх шиг байна даа
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • зочин (202.131.238.74)
    хоцрогдёон аргаар үзэх юмаа
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • Спиртчин аниаг Дорнодчууд сонгоод тэгээд гэмгүй хүнийг гүтгээд хоол болно гэж бодож суугаа Батчимэг гуай та андуурлаа (202.131.238.74)
    Цаг хугацаа
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (89.238.178.198)
    өвөрхангайн хүн дорнодод юу хийж байгаан. Ахынхаа үхлээр өрөвдүүлэх тактик уу
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • Бэхи (202.131.238.74)
    Гэхдээ анай таныг дорнодод нэр дэвшихээ зарлахаас өмнө тэр зугтсан гээд байгаа хүү чинь Хан-Уулд нэр дэвших нь батлагдсан санагдах юм? Худлаа өөриййгөө төвийлгөж ирээд л яах гээд ч байдаг юмбэдээ?
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • Заа ёстой уучлаарай Ахынхаа үхлээр шоу хийгчээ Дорнод нутгаас минь зайлж үз (202.131.238.74)
    Зочин
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • ligro (202.131.238.74)
    Uriiiguu deeshluulehiin tuld busdiiig dooshoo hiihee bolimoor ym
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • Dornodiin irgen (64.119.21.67)
    Dornodiihon arhi ih uudag, tiimees bi dornodod ner devshij bgaa gecheech. Bi l tedniig chanartai arhiar hangaj amiig ni avarna gej unshigdaad bna da
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • Zochin (202.126.89.130)
    ta zugeer l ter uildveree benzinee zaraad ubj bcn deer bid umar ue damjcan haant turiin conguuli huudg humuuc bish dor dooroo ajillaa cain xiitsgee uluu ymand bitgii durla hu
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • Zochin (202.126.89.130)
    bat huu gua zamin hudulguuni huulig canaachilj batalcan hun ter huuli n mash uh torguuli mungunii huuli bolcn terneec bolj mashin baridg hun bur udur bolgon hohirol amcj bn da
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • Иргэн (49.164.76.210)
    Батчимэг хэрэггүй.архи зарж ард түмнийг шаналгаж зовоодог бизнестэй хүн ямар нүүрээрээ төрд гарч ард түмний төлөө ажиллах юм.архинаас болж ямар олон хүн үхэж гэр бүл сүйрдэг билээ
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (172.58.140.57)
    Biznes hiideg ni uls turd orj turiig gajuuduulj ba shuu naranhuu jenko su batbold choijilsuren delgwrsaihan geed ih hural iig gutaasan humuus
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 3 цаг 46 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 7 цаг 21 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 9 цаг 8 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 9 цаг 25 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 9 цаг 38 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 9 цаг 54 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 10 цаг 7 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 10 цаг 49 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 10 цаг 50 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 10 цаг 51 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 10 цаг 52 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 10 цаг 53 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 10 цаг 55 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 10 цаг 56 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 10 цаг 57 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 10 цаг 59 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 11 цаг 0 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 13 цаг 5 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 13 цаг 8 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 13 цаг 8 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top