x

Франк Юнг: Бид энд тайван алхаж байгаа бол Германд ч гэлтгүй Европууд айдас, түгшүүртэй байна

Манай улс гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ ээлж дараалан татаж авсаар байгаа. Харин манай улсаас нутаг буцах хүсэлтэй гадаадын иргэд бага байна. Энэ бол манай улсад итгэж найдаж байгаагийн нэг тод жишээ юм. Ингээд бид Монголд амьдарч буй гадаадын иргэд ямар бодол, сэтгэгдэлтэй явдаг талаар Герман улсын иргэн Франк Юнгтай ярилцсанаа хүргэж байна.

-Юуны өмнө танд уншигчдынхаа өмнөөс энэ өдрийн мэндийг хүргэе.

-Баярлалаа. Надад бас таатай байна. Монголын өдөр тутмын сонинд зочноор уригдана гэдэг нэр төрийн хэрэг гэж би талархлаа илэрхийлэх нь зүйтэй болов уу.

-Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би герман хүн. Намайг Франк Юунк гэдэг. Би монгол эхнэртэй. Одоо гэр бүлийн хамт амьдарч байна.

-Монголд хэчнээн жил амьдарч байна вэ?

-Би Монголд амьдраад есөн жил болсон байна. Анх Монголд ирж байснаас хойш цаг хугацаа маш хурдан өнгөрсөн байна шүү.

-Та ямар ажил эрхэлдэг хүн бэ?

-Барилгын инженер мэргэжилтэй. Одоо бол тэтгэвэрт гарсан байна.

-Энэ олон жил Монголд амьдрахад юу таны сэтгэлийг хөдөлгөж, эх орноос тань дутахааргүй элгэмсэг, ойр дотно байлгаж чаддаг вэ?

-Байгаль их сайхантай. Үзэсгэлэнтэй. Өөрийнхөө дураар эрх чөлөөтэй, амгалан тайван амьдрах боломжийг Монгол л надад мэдрүүлдэг. Есөн жил намайг Монголд байхад надаас Та хэдэн настай вэ? гэж хэн ч асууж байгаагүй.

Харин Та юу хийж чаддаг вэ? гэж асуудаг. Энэ нь надад маш таатай санагддаг. Учир нь Европын орнуудад нас их чухалд тооцогддог. 55 наснаас дээш бол ажилд ороход бэрхшээлтэй. Бараг боломжгүй.

Гэтэл Монголын хэв маяг, ёс заншил их өөр. Харин ч нас нэмэх тусам эргэн тойрны хүмүүсийн хүндлэл нэмэгддэг нь анзаарагдсан. Настай хүмүүст их хүндлэлтэй харьцдаг нь их дулаан мэдрэмж төрүүлдэг. Европт зарим залуу үеийн бодлоор бол тэдэнд ямар нэг байдлаар хөгшин хүмүүс садаа болж байгаа юм шиг санагдах үе байна.

-Коронавирусийн халдвар дэлхийг бүхэлдээ бүрхээд буй энэ цаг үед хэн бүхэн л айдастай байна. Танд энэ үед нутаг руугаа буцах тухай бодол төрөв үү?

-Германд би ганцаараа. Хамаатан садан гээд байх хүн бараг байхгүй болсон. Харин Монголд бол миний эхнэр, хүүхэд, ач гуч гээд хамгийн том гэр бүл минь байгаа учраас хаана амьдрах вэ? гэсэн асуудал шууд шийдэгдчихэж байгаа юм. Тиймээс нутаг буцах юмсан гэсэн хүсэл нэг их төрөөд байдаггүй.

Монголд энэ өвчний талаар аль эрт ярьж, иргэдэд амны хаалт зүүхийг зөвлөж ирсэн. Тиймээс их тайван хүлээж авсан, Би нэгдүгээр сард төрсөн нутагтаа очиж найз нөхөдтэйгөө уулзаад ирсэн. Тухайн үед найзууд манай Монголд гудамжаар явж буй хүмүүс бүгд амны хаалттай явдаг.

Улс даяар тэмдэглэдэг Цагаан сарын баярыг хийхийг цуцалж, орон нутгийн замын хөдөлгөөнийг хориглосон гэж ярихад итгэдэггүй, тоглоом хийдэг байсан.

-Тухайн үед Европын орнуудад халдвар тархаагүй нь тэгж хүлээж авахад нөлөөлсөн байх. Тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Бүр итгэхгүй. Ямар сонин юм, арай сүртэй байна уу, асуудалд арай л сүртэй хандаж байна гэж хүлээж авдаг байлаа.

-Одоо Герман дахь найзуудын тань бодол, хандлага өөрчлөгдсөн байж таарах нь ээ?

-Байдал яг эсрэгээрээ болсон. Бид энд тайван алхаж байгаа бол Германд ч гэлтгүй Европууд айдас, түгшүүртэй, амны хаалттай явахыг зөвлөж байна. Мөн олон хүнтэй газраар явахыг хориглож байна шүү дээ. Найзууд маань “Танай Монголд ямар сайхан амар амгалан юм бэ. Болдогсон бол очих юмсан” гэж ярьж байна.

-Европын орнуудад халдвартай холбоотойгоор ази хүмүүсийг гадуурхах байдал газар авсан. Одоо бүр даамжраад аль ч улсад гадаад хүнийг гадуурхах тал ажиглагдах боллоо. Танд энэ байдал мэдрэгдэж байна уу?

-Гадаадын сувгуудаар энэ тухай мэдээ их гарч байхыг би үзсэн. Би өнөөдрийг хүртэл Монголд ямар нэг байдлаар гадуурхагдсан, над руу хүмүүс онцгүй харсан зүйл болоогүй. Хүүхдүүдтэйгээ дэлгүүр ороод гарахад хэн ч намайг гадаад хүн гэсэн нүдээр харж байхыг би хараагүй шүү.

Манай зарим гадаад найзууд ч энэ тухай ярьдаг. Тэд маш тайван байгаа. Монголчуудын энэ дотно, элгэмсэг байдал нь надад таалагддаг. Тэд хэнийг ч ялгадаггүй. Сүүлийн үед харин нэг зүйл ажиглагдах боллоо.

-Таны ажигласан зүйл юу болохыг мэдэж болох уу?

-Амны хаалтгүй хүмүүс их болсон байна. Хэдэн сарын турш амны хаалттай явсан иргэд халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж байхад илүү хайнга болоод байх шиг санагдсан. Гадуур маш олон хүүхэд тоглож байна. Монгол Улс халдвартай маш сайн тэмцэж байгаа. Гэтэл ийм ялихгүй асуудлаас үүдэж хяналтаа битгий алдаасай л гэж бодож байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 4 цаг 1 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 7 цаг 35 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 9 цаг 22 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 9 цаг 39 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 9 цаг 52 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 10 цаг 8 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 10 цаг 21 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 11 цаг 3 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 11 цаг 4 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 11 цаг 5 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 11 цаг 6 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 11 цаг 7 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 11 цаг 9 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 11 цаг 10 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 11 цаг 12 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 11 цаг 13 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 11 цаг 14 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 13 цаг 19 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 13 цаг 22 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 13 цаг 23 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top