x

З.Нарантуяа: Засгийн газар 5.9 их наяд төгрөгийн эх үүсвэрээ тайлбарлах ёстой

УИХ-ын гишүүн З.Нарантуяагаас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-УИХ-ын хаврын чуулган хаагдах гэж байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн эдийн засгийн бодлого хэр хөрсөндөө буусан гэж үзэж байна вэ?

-Хаврын чуулганаар улс орны эдийн засаг, цаашлаад хөгжлийн томоохон шийдэлтэй холбоотой шийдвэрүүдийг хангалттай бус байсан гэж мэргэжлийн хүний хувьд дүгнэж байгаа. Оны өмнө улсын төсөв баталж байхад макро эдийн засаг, гадаад худалдааны эргэлт сайн байсны дээр экспортын гол бараа, бүтээгдэхүүний түүхий эдийн үнэ өндөр байсан учраас боломжийн хэмжээнд төсвийн орлого бүрдэнэ гэж тооцоолоод алдагдалтай төсөв баталсан. Харамсалтай нь, коронавирусээс шалтгаалж нөхцөл байдал өөрчлөгдсөн.

Нэн тэргүүнд, коронавирусээс болж эдийн засагт ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ гэдгийг тооцоолж, оновчтой арга хэмжээнүүд авсан бол илүү байх байлаа. Уг нь төсвөө тодотгох хэрэгтэй байсан, төсөв бол Монгол Улсын хууль ба үүнийг тодотгодог хуулийн заалт бий. Тодотгохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсчихээд байхад зөвхөн сонгуулиа бодож, өмнөх үр ашиггүй хөрөнгө оруулалт, зардлаа УИХ-аар авч хэлэлцэхгүйгээр нэг удаагийн чанартай хуулиар зарим яамдын сайдын багцаас хэмнэсэн хөрөнгийг өөр зориулалтаар зарцуулж байгаа нь тун хариуцлагагүй үйлдэл юм. Олон нийтийг хамарсан арга хэмжээнд маш их мөнгийг үр ашиггүй зарж байна. Үүний оронд ажлын байрыг бий болгож буй ААН-үүдийг дэмжих замаар нэг ч хүн ажилгүй, орлогогүй болохгүй чиглэлд бодлогоо чиглүүлэх байсан.

-Сөрөг хүчний хувиар шүүмжлэлтэй хандаж болох байсан шүү дээ?

-Бид чадлынхаа хэрээр Төсвийн тухай хуулийн төсөл санаачилж, Засгийн газарт хүргүүлсэн. Зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгасан таван хавсралт бүхий тогтоолын төслийг өргөн барьсан. Харамсалтай нь, энэ бүхнийг УИХ хүлээн авч, хэлэлцсэнгүй. Нэг намын олонхын давамгайлал, түрэмгийлэл дор энэ удаагийн парламент ихэнх шийдвэрүүдийг дангаар гаргалаа. Уг нь парламент олон намын оролцоог хангасан сонгодог утгаараа ажиллах ёстой.

-Намрын эдийн засгийн төлөв байдал ямар байх бол?

-Коронавирусийн нөхцөл байдал хэр зэрэг удаан үргэлжлэхээс ихэнх зүйл хамаарна. Дэлхийн бүх л улс орон II дайнаас хойших хамгийн хүнд нөхцөлтэй эдийн засгийн хямрал руу ороод буй. Энэ хямрал аль хэзээний Монгол Улсад мэдрэгдээд эхэлсэн, олон ААН-ийн үйл ажиллагаа доголдож хаалгаа барихад хүрээд байна. Ажилгүйдлийн тэтгэмж авч буй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Энэ байдлаас гарахын тулд ойрын эрх ашиг буюу сонгуулийн үйл ажиллагааг орхиж, төсөв, санхүүгийн бодлого, бүх зүйлээ эрсдэлээс сэргийлж, үүнээс дордвол яах вэ гэдэг дээр нөөц төлөвлөгөө гаргаж ажилласан бол арай бага хохирол амсах байсан. Тиймээс үлдэж буй цөөн хоногт Засгийн газар энэ тал дээр анхаарал хандуулж ажиллаасай гэж хүсч байна.

-Төсвийн орлого их хэмжээгээр тасарна гэж эдийн засагчид үзэж байна. Таны бодлоор хэр их байх вэ?

-2020 оны эхний улирлын төсвийн орлого, зарлагын гүйцэтгэлийн дүн гарсан. Төсвийн орлого 100 гаруй тэрбум төгрөгөөр тасарсан, зэс, нүүрсний экспорт төлөвлөж байсан хэмжээнээс багассан. Үнэ ханшийн хувьд хоёр улсын хооронд энэ чиглэлээр зохицуулалт хийгээд явлаа гэхэд цаад талдаа буюу манайхаас худалдан авагч Хятад улсын нөхцөл байдал ямар байх вэ гэдэг нь эргэлзээтэй байна.

Учир нь Хятадын эдийн засгийн өсөлт буураад байгаа шүү дээ. Тиймээс сайн байна гэж хэлэх ямар ч нөхцөл байхгүй, хамгийн муу нөхцөлд орвол яах вэ гэдэг чиглэлд бодлого, төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй.

-Саарал жагсаалтаас гарахын тулд нэн түрүүнд ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлэх ёстой вэ?

-Саарал жагсаалт бол шинэ мэдээлэл биш. Аль нэг жилийн өмнөөс л гурван зүйл заалтаа засах хэрэгтэй гэсэн анхааруулгыг ФАТФ-аас өгсөн. Засгийн газар, Монголбанк, СЗХ энэ гурвыг яаралтай засчих хэрэгтэй юм. Гурван зүйл заалт засагдаагүй учраас л Европын холбоо дүрэм журмаа өөрчлөхдөө эрсдэлтэй орнуудын тоонд манайхыг оруулчихлаа шүү дээ.

Нэгдүгээрт, хянагдахгүй байгаа, авлигын эх үүсвэр болоод буй, сул чөлөөтэй эргэлдэж байгаа мөнгөө хянах хэрэгтэй. Энэ мөнгө үнэт эдлэлийн бизнес эрхэлдэг газар, ТББ-ын нэрийн дор сул чөлөөтэй эргэлдэж байгааг яаралтай бүртгэлжүүлж, хянах ёстой юм. Ерөөс шалтгаанаа арилгахгүй бол энэ жагсаалтад байгаад л байна гэсэн үг.

Тиймээс Ерөнхий сайд, Монголбанкны ерөнхийлөгч гарч ирээд саарал жагсаалтаас гарахын тулд яг юу хийсэн, яагаад гарч чадахгүй байна вэ гэдгээ тайлбарлах нь чухал. Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд, дорвитой арга хэмжээ авч чадаагүй учраас энэ жагсаалтад байгаад байна гэж дүгнэж байгаа.

-Сонгуулийн жил учраас Засгийн газар хэт халамжийн шинжтэй бодлого баримталж байна. Илүү ААН-үүдэд чиглэсэн, ажлын байр хадгалах бодлого хэрэгжүүлэх боломж, эх үүсвэр байсан уу, таны бодлоор?

-Төсвөө тодотгохгүйгээр дотроо зохицуулалт хийнэ гэж ярьж байгаа нь нэг талаас төсөвт боломж байгаа мэтээр ойлголт өгч буй. Гэвч Ерөнхий сайдын амласан 5.9 их наяд төгрөгийн өртөг бүхий санхүүгийн дэмжлэгийг нийгэм рүү гаргаж байгааг дүйцүүлбэл төсөв тодотгохгүйгээр хийх ямар ч боломжгүй юм. Хэрэв төсөвт тодотгол хийсэн бол ойролцоогоор нэг их наяд орчим төгрөг хэмнэх байлаа. Тэр мөнгөөрөө ажилгүй болж буй хүмүүсийнхээ тэтгэмжийг зузаатгаж, ажлын байран дээрх хүндрэл, үйл ажиллагааны дутагдаад буй зардалд нь өгөх, МҮХАҮТ-аас тавьсан саналын дагуу түрээсийн орлогыг нь тодорхой хэмжээнд хөнгөлөх, дээр нь цалингаа тавьж чадахгүй компаниудын цалингийн фонд дээр нэмэлт дэмжлэг үзүүлэх гэх мэт олон арга хэмжээг авч болох байсан.

Тойргийнхоо 24 сумаар яваад ирлээ. Засгийн газрын авч хэрэгжүүлж буй долоон арга хэмжээний зарим нь биелж, зарим нь биелэхгүй байна. Тухайлбал, хүүхдийн мөнгийг аравдугаар сар хүртэл 100 мянган төгрөг болгосныг сайшааж байна. Гэхдээ энэ мөнгийг тасалдахгүйгээр хаанаас гаргах вэ гэдгийг тооцох ёстой. Нөгөө талдаа, малчид зах зээлийнхээ жамаар жил бүр ноолуураа багадаа нэг кг-ийг нь 50-60 мянган төгрөгөөр өгдөг байсан бол энэ жил улсаас ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна гэсэн байдлаас болж малчид ченжүүдэд өгөх үү, байх уу гэсэн хүлээлттэй байна лээ. Хамгийн гол нь, Засгийн газар энэ бүх мөнгөний эх үүсвэрээ тайлагнаж, тайлбарлах ёстой болоод байна.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 3 цаг 58 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 7 цаг 32 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 9 цаг 19 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 9 цаг 36 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 9 цаг 49 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 10 цаг 5 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 10 цаг 18 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 11 цаг 0 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 11 цаг 1 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 11 цаг 2 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 11 цаг 3 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 11 цаг 4 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 11 цаг 6 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 11 цаг 7 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 11 цаг 9 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 11 цаг 10 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 11 цаг 11 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 13 цаг 16 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 13 цаг 19 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 13 цаг 20 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top