x

Д.Оюунбилэг: Хичээнгүй амирлангуй гүнжийн анх алхсан зам бий

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Гүнжийн сүмийн түүхийн талаар Монголын түүхийн музейн ажилтан, судлаач Ж.Наранчимэгтэй ярилцлаа. Тэрээр 2017 онд Д.Оюунбилэгийн хамт “Гүнжийн сүм” хэмээх номыг эрхлэн гаргасан байна.

-“Гүнжийн сүм”-ийг ямар шалтгаанаар судлах болов? 

-Түүхэн дурсгалт газруудын нэг Гүнжийн сүмийг биднээс өмнө ч нэлээд хэдэн удаа судалсан байдаг. 1941 онд Гүнжийн сүм улсын зэрэглэлтэй сүм хийдэд орсон. Харин хамгийн анхны археологийн малтлагыг 1949 оноос эхлүүлсэн юм билээ. Сүм Төв аймгийн Эрдэнэ сум буюу Түшээт хан аймгийн нутаг дэвсгэрт оршдог. Гүнжийн сүмийг 1961 оноос хойш хууль эрхзүйн хүрээнд авч үзэн орон нутгийн тусгай хамгаалалтандаа авч хамгаалсаар ирсэн байдаг боловч олз ашиг хайсан хүмүүс болон тухай үеийн намын үзэл суртал “феодалын эд зүйлс” хэмээн үзэж эвдэж сүйтгэсэн зэргээр ховор нандин зүйлс нь нэлээдгүй үрэгдсэн байдаг.

Хуучин бол “Гүнжийн сүмийг харж хамгаалдаг байсан “Сүмчин отог” хэмээх айлууд байсан. Тэдний үр хойчтой уулзахад “Эвдэж сүйтгэхээс өмнө сүм рүү огт хүн очдоггүй. Зөвхөн хамгаалж байсан отог айлуудын хүмүүсээс очиж эргэдэг байсан. Сүм доторх байдал нь яг л хүн амьдарч байгаа мэт бүх л эд зүйлс нь иж бүрнээрээ байжээ. Түүгээр барахгүй зуны эхэн сард тахидаг байсан төдийгүй тухайн тахилгад эмэгтэй хүн очдоггүй байсан” тухай ярьж байлаа.

Харин эд зүйлсийг нь орон нутгийн музей болон үндэсний түүхийн музейд хадгалж байна. Бидний ажигласнаар мэргэжлийн хүмүүс энэхүү сүмийг хамгаалалтандаа авсан боловч нэлээдгүй бэрхшээлтэй байсан болов уу. Хэдийгээр байгалийн үзэсгэлэнт газар оршдог боловч урин цагт очиход намаг балчиг ихтэй. Мориор юм уу, морин тэргээр явах боломжтой.

-Хэдий эвдэж сүйдсэн ч гэсэн энэхүү сүмийн түүх дурсгалын зүйл нь үлдсэн гэж та хэллээ. Ямар эд зүйлсүүд нь байдаг юм бол? 

-“Бавгар” нэртэй алтан хээтэй авдрууд нь Үндэсний музейд хадгалагдаж байна. Ц.Дамдинсүрэнгийн номонд дурдагддаг хээ хуар сайтай сандлын хөл болгох гэж тайрч байсан зүйлс нь ч бий. Мөн тус номонд “Сувдан хантаазны тасархай” гэж бичигдсэн байдаг ч өдгөө тэр зүйлс хадгалагдан үлдэж чадаагүй. Харин Үндэсний түүхийн музейд гүнжийн алтан навчит өргөмжлөл нь бий.

Гүнжийн эд зүйлд холбоотой шүүгээ, луу сийлсэн алтан шармал нугас, хар чий будагтай хөвхөн дүн үрүй, алтан шармал хос мөнгөн бугуйвч, гүнжийн торгоны илүүр, гоо сайхны шүүгээ, хэрэглэж байсан аяга нь, мөн цайны сав хадгалагдаж байна.Харин Гүнжийн сүмийн хэлбэр хийц нь тухайн үеийнхээ Манж, Монголын хоорондох улс төр, ургийн холбоог илтгэх нэгэн чухал дурсгал юм.Барилгын хийцийн тухайд модон бүтээн, хөх тоосгон хана, хөх вааран дээвэртэй.

Суурин хэсэг нь боржин чулуун шат, булан бүхэндээ босоо боржин чулуутай, дээвэр нь дорно дахины уран барилга, ялангуяа Хятадын уран барилгын хувьд маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Мөн Чингисийн үеийн барилгын өнгө будаг, хээ угалзыг дүрсэлсэн байдаг. Гүнжид зориулсан гэрэлт хөшөө, тахилын сүм, бунханы хаалга зэрэг хэсгүүдээс бүрдсэн байдаг. Тухайн үеийн бунханы газар доорх байгууламж буюу авс байрлах булшны танхимд орох хаалгыг чулуугаар маш уран хийдэг байсан байна.

Гүнжийн бунхан байрлах хэсэг нь энгэр газар байдаг. Энэхүү оршуулсан газрыг Бага Алтан- Өлгий ч гэдэг байж. Учир нь Түшээт хан аймгийн өвөг дээдсээ тэнд оршуулдаг байснаас ийнхүү нэрлэжээ. Үүнээс гадна Өвөрмонголын Хөх хотод гүнжийн амьдарч байсантай ижил ордон байдаг бөгөөд түүнийг арван жилийн хугацаанд сэлбэн засаж тохижуулсан байдаг.

-Манжийн Энх-Амгалан хааны олон гүнж манай улсын ноёдтой гэрлэсэн байдаг. Гэтэл Хичээнгүй Амирлангуй гүнж Монголын түүхэнд үлдэж хоцорсны учир юу вэ?

-Хүннү гүрний үеэс зэргэлдээ хөрш улстайгаа “Энх ургийн холбоо” хэмээн хүү болон охидоо ураг барилдуулдаг байжээ. Үүний учир нь зэргэлдээ улс орнуудтайгаа дайн байлдаан хийхгүй гэсэн утгатай юм. Түүнтэй нэгэн адил энэхүү гүнж манай улсад ирсэн байдаг.

Түүхэнд түүнийг Хичээнгүй амирлангуй, дөлгөөн, “Гүнжийн сүм”-ийн Гэрэлт хөшөө болон Алтан навчит өргөмжлөлд “Гингүн Элхэ” хэмээн бичигдсэн нь бий. Манжийн хаан төрийн дөрвөн хатантай байсан ба тэднээс гарсан гүнжүүд зэрэг дэв өөр байдаг ба гэрлэсэн тус ноёд нь ч өөр байна. Харин гүнжийн тухайд зургадугаар гүнж гэж бичигдсэн ба ордны авхайгаас төрсөн.

Тиймээс Дондовдорж ноёнд “Эфү” хэмээх цол олгосон байдаг. Энэ талаар илүү дэлгэрүүлбэл, түүний нөхөр Эфү ноён Дондовдорж нь Монголын анхны алтан ургийн удам буюу анхдугаар богд Занабазарын шууд удмын хүн байсантай холбоотой.

Тодруулбал, Өндөр гэгээн Занабазарын ах Чахундоржийн хүү байж. Дондовдорж ноёны гүнжтэй ураг барилдсан жил Түшээт хан аймгийн ноёноор томилогдох нь тодорхой болчихсон байсан гэдэг. Дондовдорж ноён гүнж хоёрын ураг барилдсан он нь 1697. Хүмүүсийн дундах зарим яриагаар Хичээнгүй амирлангуй гүнжийг Галдан бошигт хаантай энх ургийн холбоо байгуулах гэж байсан гэх нь байдаг. Тухайн үеийн хамгийн хүчирхэг хүн байсан учраас тэгж шийдэх байсан байж ч болзошгүй.

Манж бусад эзэлсэн улс орныхоо эд баялгийг хангалттай авч байсан ч манай улсыг 200-аад жил эзлэхдээ өөрсдийнх нь тогтоосон тусгай хууль дүрэм, хуучин ёс заншлаар нь амьдруулж байсан. Тиймээс гадаад явдлын төрийг засах явдлын яам гэж байгуулан тусгай хуулийг бий болгосон байдаг. Үүний цаад санаа нь хойд хилээ найдвартай хамгаалуулахад төрийн бодлог нь оршиж байсан. Тиймээс Манжийн хаан гүнж нараа таван жил нутагтаа ирэхийг хориглодог байсан бөгөөд хоол хүнсийг нь ордноос олгож байхаар зарлигдсан байдаг.

Хэдийгээр харь нутгийн хааны удмын хүн байсан ч гэлээ энэхүү гүнжийн хувьд Монгол гэсэн сэтгэлтэй байсан ба түүний үр хүүхдүүд нь үе удмаараа төрд дээд алба хашсан байдаг. Түүхэн үйл явдлуудын гэрч болж цаг төрийн үймээнтэй үед ч улс эх орныхоо төлөө халуун амиа хүртэл өргөж байжээ. Тиймээс Хичээнгүй амирлингуй гүнжийг хошуу нутгийнхан нь ихэд хүндэлдэг байж. Тухайн хошууны ургаа хоёр чулууны дундуур гүнжийг анх явсан хэмээн ярьдаг ба тэр замаар хүмүүсийг явуулдаггүй урдуур нь тойрч гардаг байсан гэдэг.

-Гүнжийн сүмийг үр удам нь ихэд нандигнан шүтэж байжээ. Энэ сүмд гүнжийн шарил нь биш чандар нь байх магадлалтай гэдэг. Энэ хэр бодитой бол? 

-Хичээнгүй Амир­лангуй гүнжийг “Намайг монгол газар оршуулаарай” хэмээн захисан учир түүнийг Монгол нутагт оршуулсан гэдэг. Гүнж нарыг зэрэг дэвээс нь хамааран өөр хэлбэрээр оршуулдаг байжээ. Эгэл бус хааны удам учраас нас барсан ч чандар нь болон түүний бие нөхөрт бус эзэнт улс буюу түүний гэр бүлд хамаарагддаг учир чандар нь байх ч талтай. Гүнжийн бунханаас хүний шарил гэхээс илүүтэй чандар байх магадлалтай бужигнасан үнс гэхээр зүйлс олдсон байдаг.

Тиймээс энэ сүмийг нас барсаных нь дараа хятад болон монгол дархчуул барьсан. Харин  шарилын тухайд “сүмчин отог”-ийн удмын хүмүүстэй уулзахад энэ талаар нотлох зүйлс нэлээдгүй ярьж байсан. Мөн Ц.Дамдинсүрэн гуайн бичсэн товхимолд “авсыг давирхай ба есөн давхар торгоор доторлосон байлаа. Авсыг аятайхан цэвэрлээд нээж үзтэл, дотор нь юу ч байсангүй. Гүнжийн хүүр ч байсангүй, харин авсан дотор нь гал түлж шатаасан жаахан нүүрс байлаа” хэмээн бичиж үлдээжээ.

Эдгээрээс үзэхэд чандар нь байх илүү магадлалтай байдаг. Малтлага судалгааны явцад ч хүний яс гэхээр зүйлс олдоогүй. Тэгэхээр урд оршуулаад чандар нь ирсэн байх магадлал их. Сүмийн доторх байдал нь яг л хүн амьдарч байгаа мэт гүнжийн эдлэж хэрэглэж байсан эд зүйлстэй нь хамт орхисон байсан тухай ч ярьдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 4 цаг 21 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 7 цаг 55 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 9 цаг 43 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 9 цаг 59 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 10 цаг 12 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 10 цаг 28 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 10 цаг 41 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 11 цаг 23 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 11 цаг 24 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 11 цаг 25 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 11 цаг 26 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 11 цаг 27 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 11 цаг 29 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 11 цаг 30 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 11 цаг 32 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 11 цаг 33 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 11 цаг 34 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 13 цаг 40 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 13 цаг 42 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 13 цаг 43 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top