x

Э.Амартүвшин: Дуурийн тайзнаасаа буух үедээ Монголдоо ирж малчин болно

Италийн Наполи хотын Сан Карлогийн нэрэмжит их театр, ОХУ-ын Москва хотын Большой театр, БНХАУ-ын Бээжин хотын Сувдан театр зэрэг олон алдартай театрт дуулсан дэлхийн дуучин гэгдэж буй МУГЖ Э.Амартүвшинтэй уулзаж ярилцлаа.

-Эх орондоо хэзээ ирэв, хөдөө амраад ирэх шиг боллоо. Хаагуур амрав, ямар байв? 

-Би бараг жил шахуу яваад эх орондоо хоёрдугаар сарын нэгэнд ирсэн. Ер нь сүүлийн дөрвөн жил гадаадад ажиллаж амьдарч байгаа. Дунд нь эх орондоо нэг сар ирдэг. Монголдоо сар шинээ тэмдэглээд, одоо хөл хорио, хил хаасан гээд эндээ сайхан амраад л байж байна.

Би Сүхбаатар аймгийн Халзан сумынх. Нутагтаа аав, ээжийнхээ ах дүү нар дээрээ очиж амарлаа. Хөдөө мал төллөж байна, ямаа самнаж байна. Ямаа самналцлаа. Манай өвөө, эмээ малчин хүмүүс. Хөдөөд дуртай, хөдөөгийн амьдрал сайн мэднэ шүү.

-Нутагтаа очоод юу хийх дуртай вэ?

-Морь унаад нутаг орноороо явах, уул толгой дээр гарах, нутгийн ах дүү нартайгаа уулзах их сайхан байдаг даа.

-Одоо та аль театрт дуулж байгаа вэ?

-Одоо харьяалагдсан театр гэж байхгүй. Одоо агентлагийн менежерээр дамжуулан ажилладаг. Энэ менежер маань дэлхий даяар хаана тоглох вэ гэдгийг маань мэдэж зохицуулдаг гэсэн үг. Манай агентлаг Швейцарт төв нь байрладаг дэлхийд нэлээд томдоо тооцогддог. Олон улсын сонгодог урлагийн зах зээлд нэлээд хүчтэй ажилладаг агентлаг учраас би ч бас завгүй ажилладаг. Энэ нь олон улсын жишиг болсон байна л даа.

-Гэрээгээр улсаас улс руу явж ажиллах амьдрал нь таалагдаж байна уу?

-Таалагдахгүй гээд яах вэ. Миний сонгосон зам, би дуртай зүйлээ хийж байна. Хүүхэд байхдаа л энэ замаа сонгосон.

-Хүүхэд байхаасаа л дуулдаг байсан уу?

-Хар нялхаасаа гэж хэлж болно. Ээж аавын аманд орсон дууг дагаад аялна. Дандаа л дуулж явдаг. Заримдаа ч дандаа гингэнэж байх юм муу ёр гэж загнуулдаг хүүхэд байлаа.

-Өөрийгөө дуурь дуулах ёстой юм байна гэдгээ яаж олсон юм бэ?

-Би жаахан ичимхий талдаа хүүхэд байсан. Тэгээд хөдөө хээр их дуулна. Ингээд сургуульд хөөрхөн дуулдаг гээд мэдэгдсэн. Нагац эгч маань манай сургуульд багшилдаг байсан. Тэр эгч ятгасаар байгаад тайзан дээр гаргаж байлаа. Түүнээс хойш тайзнаас буухаа больсон шүү (инээв).

Тэгээд ахлах ангид орох үеэсээ энэ замыг сонгоё гэж шийдсэн. СУИС-д нийтийн дуучид хүчээ авч байх үед орсон. Эхлээд тийм дуучин болно л гэж бодож орсон л доо. Гавьяат н.Ерөө багш дээрээ дуурийн дуучны ангид хуваарилагдсан. Ингээд л дуурьт дуртай болсон. Өөртөө ийм зорилго тавьсан. Манай анги 50 гаруй хүүхэд төгссөнөөс гурав нь шууд Дуурийн театрт дуучнаар орсон.

-Дуурийн театрт дуулсан анхны дүр?

-Би театрт ороод хамгийн анх “Учиртай гурван толгой”-н Юндэнд дуулсан. Анх гараа ч хөдөлгөж чадахгүй чичирч айж л байлаа. Хоёр, гурав дахь жилээс том дүрүүд авдаг болсон доо. Тэндээсээ эхлээд олон улсын уралдаан тэмцээнд оролцож эхэлсэн.

-Анх гадны том тайз, агентад тоогдох алхмаа хэрхэн хийсэн бэ?

-2010 оноос гадагшаа уралдаанд явж эхэлсэн. Орост нэг уралдаанд очиж хасагдаад, Францад нэг уралдаанд очиж бас хасагдаад (инээв) ирсэн. Жилийн дараа уралдаанд оролцох дөрөө олоод 2011 онд Чайковскийн нэрэмжит уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн. Дараа жил нь Бээжинд очиж түрүүлсэн. 2015 онд Англид тусгай шагнал, 2016 онд Сөүлд очиж гуравдугаар байранд орсон. Ингээд явж байтал Герман улсын Киль гэдэг хотод Ж.Вердийн "Риголетто" дуурийг жилийн дотор 15 удаа дуулж өгөөч гэсэн саналыг театр нь тавьсан. Бодож бодож байгаад зөвшөөрсөн. Ажлаасаа ч гарсан. Германд очоод би дуучныхаа хувьд асар их өссөн гэж боддог. Хэцүү ч дүр байсан, залуу ч байсан нэлээд хүнд шийдвэр гаргасан байсан (инээв). 

-Тэгээд дараа нь?

-Италийн Наполи гэж том театр байдаг. Дэлхийн эртний 10 театрын нэг л дээ. Тэнд харин есдүгээр сард дуулна гээд тавдугаар сард зар гарчихсан байх юм. Би өөрөө ч мэдээгүй явж байсан чинь. Бүр гайхаад байж байтал нөгөө агент харилцаж эхэлсэн. Тэгээд удалгүй уулзаад хамтарч ажиллаж эхэлсэн дээ.

-Тэр агент чинь одоогийн хамтарч ажиллаж байгаа газар мөн үү?

-Мөн. Би шууд өөрөө ч мэдээгүй байж байгаад дэлхийн зах зээл рүү орсон нь амар байсан. Агент маань дэлхийн том театруудтай ажилладаг.

Монголд дуулж байхдаа дэлхийн тайзан дээр гарах хэмжээний хүн гэж бодож үзэж байсан уу?

-Дандаа тэгж боддог байсан. Ингээд ярихаар биеэ магтсан болох байлгүй дээ.

- Монголын хөдөө талаас дэлхийн тайзан дээр дуулах дуучид төрдөг. Энд өөр өгөгдөл гэж байна уу?

-Энэ өөрөө хоёр талтай л даа. Нэг талаасаа олон зууны турш биежээд өөрийн гэсэн школтой болсон урлаг. Нөгөө талаасаа хувь хүний өөрийнх нь маш олон жилийн хөдөлмөр буюу харьцуулалт, судалгаа үүнд хүргэнэ. Үргэлжийн дасгал сургуулилт хийнэ. Гэхдээ төрсөн орон газрын онцлог, байгаль, бидний соёл заншил, хоол унданд ч бас учир байгаа.

-Дуулах үедээ өөрийгөө яаж хөглөдөг вэ?

-Зарим ачаалалтай ядарсан үед бол яаж дуулна аа гэмээр үе байна. Гэхдээ энэ бол миний ажил гэж боддог. Би дуунд зүрх сэтгэлээ өгсөн хүн, тиймээс яг дуулаад ирэхээрээ ядарснаа мартчихдаг. Нэг өдөр ч дуу аялахгүй байж чаддаггүй, өөрийн мэдэлгүй л дуулж байдаг.

-Нэг удаа тайзан дээр гарахын тулд ард нь хэчнээн хугацаанд бэлтгэл хийдэг вэ?

-Монголдоо сард нэг удаа дуулах бол амралттай байж болно. Амралттай гэдэг чинь дасгал сургуулилт хийх цаг ихтэй гэсэн үг. Одоо миний ажиллаж байгаа нөхцөлд “чи бол ерөөсөө мөнхөд бэлэн байх ёстой” гэсэн л зарчимтай. Нэг театртай нэг сарын л гэрээ хийнэ. Эхний 20 хоногийг нь өдөр болгон сургуулилтад зарцуулна. Үлдсэн 10 хоногийн доод тал нь дөрвөн удаа дуулна. Дунд нь нэг өдөр ч юм уу амардаг. Илүү цаг гарвал жаахан амрахыг л чухалчилдаг.

-Хоолойгоо сайхан байлгахын тулд юу хийдэг вэ?

-Дуучин хүн ер нь идээд, унтаад байвал сайн (инээв).

-Тийм гэж үү?

-Сайхан хоол идэх хэрэгтэй. Сайн унтах хэрэгтэй.

-Дуулж байх агшиндаа юунд анхаарлаа хандуулдаг вэ?

-Үзэгчид чамайг үзэх гээд мөнгө төлөөд ирчихсэн байхад мэдээж хамгийн түрүүнд гоё дуулах ёстой. Хүний чихийг ядраахгүй таашаал авах мастерийг үзүүлэх ёстой. Гадны үзэгчид айхтар шүү дээ. Тэд өмнөх дээд хэмжээг тогтоосон дуучинтай харьцуулж, судалж үзэж сонсдог. Тэр тайзан дээр тэгэхээр муу хүн байх ямар ч эрхгүй. Төдөн онд тэр тэгж дуулсан гээд нэвтэрхий үзэгчид байдаг.

-Өмнөх мундгуудын хязгаарыг давахын тулд асар их хичээх хэрэгтэй болох байх даа?

-Аливаа юманд тулгачихсан стандарт гэж байдаг. Тэр нэвтэрхий үзэгчид бүү, бүү буюу чи зайлаа гэж хашхирах тохиолдлууд байдаг юм билээ. Дуучин хүн тэгэхээр аймаар эрсдэлийг тайзан дээр үүрч, давж туулдаг байх нь.

-Тэгэхээр өөрийн гэсэн онцлогтой дуучин байх ёстой болох нь. Таны онцлог юу вэ?

-Өөртөө “Би дэлхийд номер 1 байх ёстой” гэсэн шаардлагыг тавьдаг. Энэ нь өөрийнхөө баретон төрөлд гэсэн үг. Миний хоолойны онцлог гэх юм бол хүчтэй гэхдээ баялаг юм болов уу л гэж бодож байна. Мэргэжилтнүүд тэгж дүгнэдэг учраас л би ингэж хэлж байна л даа.

-Ямар тохиолдолд та өөрийгөө “Номер 1” боллоо гэж үзэх вэ?

-Оюун ухаантай хүн байна даа, өөрийнхөө хүчин чадал, чадвар, хөдөлмөр хөлсөө тооцоолно шүү дээ. “Номер 1” болсон цагтаа л тэгж хэлнэ. (инээв) Одоо бол өөрийгөө хөгжүүлээд л явж байна.

-Таныг хүмүүс их даруухан гэх юм билээ?

-Зарим хүмүүс бүр тэгж загнадаг гээч. Би өөртөө зарчимтай. Би чаддаг юмаа, чаддаг юм шиг л хийгээд явж байя л гэдэг. Хийхээсээ илүү “би хийж байна” гэж ярих нь миний зарчим биш л дээ. Хүн хүлээн зөвшөөрөгдөх талбартаа л хүлээн зөвшөөрөгдөхөөр хичээсэн нь дээр байх.

-Дэлхийн тайзнаас Монголынхоо тайзыг эргээд харахад юу хэлмээр байна?

-Би Монголын дуурийн ягаан театрт хүн болсон. Дэлхийн хамгийн том дууриудыг Монголынхоо тайзан дээр дуулсан. Одоо миний Европт дуулж байгаа дуунуудын ихэнх нь тэр дууриуд.

-Та ер нь хэчнээн улсын хэчнээн том тайзан дээр дуулчхав?

-Дөрвөн жил зүтгэсний маань эхний үр дүнгүүд. Италийн бүх том театруудад дуулсан. Миланы Ла Скала, Ромын театр хоёр үлдчихсэн байсан. Гэхдээ 2021 оны дөрөв, тавдугаар сард Миланы Ла Скала, Нью-Йоркийн "Метрополитен" театрт, Австрид бас дуулна.

-Та мөрөөдөлдөө их хурдан хүрээд байх шиг. Шувууд нисч нисч буудаг гэдэг шиг. Хэзээ нэг цагт дэлхийн том тайзнаасаа буугаад юу хийх вэ?

-Монголдоо ирээд малчин болох байх (инээв). 

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 4 цаг 42 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 8 цаг 16 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 10 цаг 4 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 10 цаг 20 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 10 цаг 33 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 10 цаг 49 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 11 цаг 2 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 11 цаг 44 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 11 цаг 45 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 11 цаг 46 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 11 цаг 47 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 11 цаг 48 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 11 цаг 50 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 11 цаг 51 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 11 цаг 53 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 11 цаг 54 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 11 цаг 55 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 14 цаг 1 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 14 цаг 3 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 14 цаг 4 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top