x

Н.Мөнхзориг: Барилгын салбарт шинэ технологи, инноваци нэвтрүүлж, өртгийг бууруулж байна

Намхайдоржийн Мөнхзориг
1995 онд МУИС-ийг төгссөн. Физикч мэргэжилтэй.
“Сибирь Арматур” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал.

-Барилгын салбарт цоо шинэ технологи оруулж ирсэн, мөн нэлээд “хөөстэй” гэгддэг барилгын үнийг бууруулахад чухал үр нөлөөтэй гэдэг утгаараа танай компанийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн сонирхлыг их татаж байгаа бололтой. Компаниа хэзээ байгуулсан билээ?
-Компаниа 2014 оны хавар анх байгуулсан. Тоног төхөөрөмжөө суурилуулаад үйлдвэрлэлээ эхэлсэн нь 2015 он. Дэлхийд бий болсон шинэ технологи, инновацийг барилгын салбарт нэвтрүүлэх зорилгоор бүтээгдэхүүн сонгох, судалгааны ажил хийж байгаад мяндас полимер арматурыг эхний ээлжинд нэвтрүүлэх нь үр дүнтэй юм байна гэж үзээд компаниа байгуулж, хөрөнгө оруулагчаа татсан.

-Хөрөнгө оруулагч нь хаанаас вэ?

-Ер нь бол гадаадын хөрөнгө оруулалттай компани. ОХУ-аас дийлэнх хөрөнгө оруулалт татсан, Монгол талаас ч хөрөнгө оруулагч нар бий.

-Мяндас полимер арматурыг Монголд үйлдвэрлэж байна гэхээр салбарын бус хүмүүст ч гэсэн сонирхолтой байх. Энэ технологи хэдийнээс барилгын салбарт нэвтэрч эхэлсэн юм бэ?

-Анх энэ төрлийн материалыг үйлдвэрлэгдэж эхэлсэн нь 1870-аад оноос юм байна. 1936 онд Америкт Fiberglass буюу “шилэн мяндас” гэдэг нэрээр патентлагдсан. Яг арматурт хэрэглэсэн нь бол 1960-аад он юм байна. Гэхдээ тэр үед үйлдвэрлэлийн өртөг өндөр, түүхий эд нь үнэтэй байсан учраас зөвхөн тусгай зориулалтын зам, гүүр, барилгад ашиглаж байсан. Канад, Европод томоохон гүүрүүдийг барихад хэрэглэж байсан. Барилгын салбарт бол 2010 оноос хойш нийтлэг хэрэглэж эхэлж байна. Саяхнаас Орос, Хятадад хэрэглэгдэх болсон.

Нанотехнологийн төвийн барилга. Канад улс 2008 он.

2000-аад оны дундаас хойш нефть бүтээгдэхүүний түүхий эдийн үнэ буурсан учраас барилгын салбарт төмөр арматуртай өрсөлдөх хэмжээний өртөгтэй гарч ирж байна. Үүнээс өмнө бол түүхий эд нь үнэтэй байсан учраас барилгын салбарт нэвтрүүлж чадахгүй байсан. Зөвхөн арматур ч биш, сүүлийн үед нефтийн хоолойг үйлдвэрлэхэд ихээр хэрэглэх болсон. 

-Үйлдвэрийн хүчин чадал, технологи нь ямар вэ? Нефтийн гаралтай түүхий эд хэрэглэдэг гэхээр түүхий эдээ импортоор авна гэсэн үг үү?

-Тийм ээ. Мяндас полимер утас, давирхай, бэхжүүлэгч бодисыг импортоор авдаг. Хэдэн зуун мянган ширхэг шилэн мяндсан утсыг сүлжиж нийлүүлэн давирхайтай хольж бэхжүүлээд шарах камерт хийж, дулааны аргаар хатууруулан мяндас полимер арматурыг үйлдвэрлэж байгаа юм. Түүхий эдээ Орос, Хятадаас авдаг. Үйлдвэрийн технологи бүрэн автомат учраас нэг ээлжиндээ 3-5 хүн л ажилладаг.
Үйлдвэр маань хоёр шугамтай. Нэг шугам нь жилдээ буюу нэг сезонд 10000 км /10000 тонн/ арматур үйлдвэрлэх хүчин чадалтай.

-Үйлдвэрлэлээ явуулаад тав дахь жилдээ явж байгаа юм байна. Ижил
төрлийн үйлдвэрлэгч манайд бий болсон уу? Мяндас полимер арматур манай зах зээлд хэр өргөн хэрэглэгдэж байна вэ?

-Барилгын салбарынхан бол нэлээд сайн мэддэг болсон. Манай үйлдвэрийг орж ирэхээс өмнө бол мэддэггүй байсан. Ижил төрлийн үйлдвэрлэгч байхгүй. Импортоор оруулж ирж байгаа нэг, хоёр компани бол бий. Манайх үйлдвэрлээд, стандарт тохирлыг нь хийлгээд явсны дараа дуурайгаад оруулж ирдэг, зардаг болсон. Зах зээлд шинэ бүтээгдэхүүн гарах болгонд тэгдэг шүү дээ. Манай компанийн хувьд полимер арматурыг хэрэглэж байгаа хэрэглэгчдээ бүрэн хангах чадвартай гэж ойлгож болно. Импортынхон ч шахагдаж эхэлж байгаа.

-Төмөр арматуртай харьцуулахад зах зээл, хэрэглэгчийн тал дээр ямар байдаг юм бол?

-Төмөр арматурыг Дарханы арматурын үйлдвэр хаягдал төмрөөр үйлдвэрлэж байгаа. Зах зээлийн маш бага хувийг хангадаг, үлдсэн нь Хятад, Оросоос орж ирдэг. Полимер арматур барилгын хийцэд орж ирснээр төмөр арматурыг барилгын тодорхой хийцээс шахаж эхэлж байна. Тэр хэмжээгээр барилгын үнэ буурч, эдийн засгийн хувьд нэмнэлт гарч байна. Ялангуяа хаус хороололд маш их тохирч байх шиг байна.

Мөн зам, гүүр, далан, цэвэрлэх байгууламжид ашиглахад маш сайн тохирдог. Суналт нь төмрөөс илүү, бат бөх, зэврэхгүй. Шүлттэй ус, бороо, цасны ус, байгалийн хүчин зүйлийн нөлөөлөлд орж зэвэрч, эвдэрдэггүй учраас үерийн далан, гүүрний байгууламж, авто замд маш сайн тохирдог. Үнэ хямд, хөнгөн учраас зам, гүүрийн өртгийг бууруулна, жинг бууруулна.

Гүүрийн барилга. Канад улс 2009 он

Гүүрийг битүү арматурдаад цутгадаг учраас полимер арматур хэрэглэснээр гүүрийн жин багасч, доош суух даралт буурдаг. Устай харьцаж байгаа хэсгүүд нь зэвэрч муудахгүй. Мөн цахилгаан дамжуулахгүй, радио долгионыг чөлөөтэй нэвтрүүлдэг. Газар хөдлөлтөд тэсвэртэй, төмөр шиг нурахгүй, тасрахгүй. Тийм давуу талууд байна. Төмөр арматур болохоор амархан зэвэрч, үүнээсээ болж тасардаг.

-Эрэлт, борлуулалт хэр их байна?

-Өнгөрсөн жил сайн байсан. Энэ жилийн хувьд коронагаас болоод барилгын үйлдвэрлэл жаахан зогсонгүй байна. Өнгөрсөн нэгдүгээр сард манай компани БХБЯ-аар мяндас полимерт арматурыг барилгад ашиглах норм нормативыг батлуулсан. Энэ норм дүрэмд заасны дагуу барилгын бүтцэд ашиглаж болно гэдгийг албан ёсоор баталгаажуулсан гэсэн үг. Энэ жил болон ирэх жилүүдэд маш олон далангийн ажил хийхээр төсөв, төлөвлөгөө батлаад явж байгаа юм билээ. Түүнд бас ихээр хэрэглэгдэх байх. Далангийн өөрийн өртгийг бууруулна.

Дээр нь энэ арматурын бас нэг давуу тал нь барилга дээр ажиллаж, арматур угсарч байгаа хүмүүстээ их амар байна. Нийт арматур угсарч байгаа хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг юм байна. Төмөр арматурыг хоёр, гурвуулаа өргөөд явдаг бол полимер арматур хөнгөн учраас нэг хүн хэдийг ч өргөөд гүйчихэж байна. Тэдэнд их амар байна гэж ярьж байна лээ.

Хөнгөн учраас тээврийн зардал хэмнэнэ. Таван тонн төмөр арматур ачихад багадаа л 3-4 сая төгрөгийн тээврийн зардал гардаг. Манай арматур төмөр арматуртай харьцуулахад 6-9 дахин хөнгөн учраас хүнд даацын машинд ачих шаардлагагүй. Хөдөө орон нутаг руу тээвэрлэхэд тээврийн зардалд маш их хэмнэлттэй. Бараг приусны ард хуйлаад аччихна. Бага голчтой арматурыг дугуйлж ороогоод суудлын тэрэгний ард хийчих жишээтэй. Тээвэр, ложистикийн зардал маш сайн хэмнэнэ.

Таван давхар барилгын арматурын үнэ 100 сая байлаа гэхэд манайхаас 30-40 саяыг нь авдаг, үлдсэнийг нь төмрөөр хийдэг. Үндсэн даацын хануудаа төмөр арматураар хийгээд үлдсэнийг нь мяндас полимерээр хийдэг. Хүмүүсийн сайн мэддэгээс Emart-ийн шалыг хийсэн. Одоо баригдаж байгаа Мөсөн өргөөний шалыг бас хийж байна.

-Үнийн хувьд хэр хэмнэлт гардаг юм бэ? Төмөр арматуртай харьцуулахад бат бөх байдлын хувьд хэр ялгаатай вэ? Үнэ өртгийн хувьд хэмнэлт гарах уу?

-Төмөр арматуртай харьцуулахад 3 дахин бат бөх. Ус, чийгэнд тэсвэртэй, зэвэрдэггүй учраас чийг ихтэй барилгын хийцэд ихээр ашигладаг. Манай үйлдвэрлэсэн 8-ын голчтой арматур бат бөх байдал, даацын хувьд төмөр арматурын 12-тай тэнцэж байна. Төмөр арматуртай харьцуулахад 30-40 хувь хямд үнэтэй. Барилгын норм нормативд заасан стандартын дагуу барилгын бүх хийцэд ордог. Хаусанд бол бараг бүтнээрээ орж байгаа. Цэвэрлэх байгууламжид хамгийн сайн тохирдог. Лаг шавар дунд байдаг, янз бүрийн химийн бодис хэрэглэдэг учраас төмөр арматур урвалд орохдоо амархан, зэвэрч мууддаг. Мяндас полимер арматур бол урвалд орж, зэвэрч мууддаггүй. Илүү бат бөх.

-Төмөр арматурыг бүрэн орлуулж болно гэсэн үг үү?

-Мэдээж төмөр арматур хэрэглээнээс бүрэн гарахгүй. Их даацын барилгуудад заавал төмөр арматур ашигладаг. Барилга байнгын хөдөлгөөнд байдаг гэж үздэг шүү дээ. Нааш цааш савах, дээш доош хөдлөх гэх мэт. Тэр хөдөлгөөнийг тэнцвэртэй барихын тулд төмөр арматураар бокс зангидаад, даац авахгүй хануудаа полимер арматураар хийдэг. Ингэж хольж хэрэглэх юм бол барилгын үнэ буудаг. Дээр нь тээвэрлэлтийн зардал маш ихээр хэмнэдэг.

Зам дээр гэхэд байнгын нам, жижиг даралтууд ирдэг. Энэ даралтыг барихдаа төмөр арматур муу, сунаж гулзайдаг бол полимер арматур нь даралтыг хүлээж аваад, буцааж шингээдэг. Халалт, хөрөлтөд бетонтой ижил суналт, агшилт үзүүлдэг. Мяндас полимерийг бүтээсэн улсууд нь өөрсдөө “жижиг, нам даралтыг маш сайн хүлээж авдаг” гэж бичсэн байна лээ. Дэлхийн маш олон оронд стандартууд нь батлагдаад, хэрэглээд явж байгаа. Манай орны хувьд “Сибирь Арматур” компани сая албан ёсоор барилгын дүрэм, норм нормативыг нь батлуулсан. Шинэ технологи дээр суурилсан инновацийн бүтээгдэхүүнийг эх орондоо нутагшуулах, барилгын салбарт өртөг, зардлыг бууруулахаар ажиллаж байна. 

-Танд амжилт хүсье.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.10.21.50)
    Яаж гагнаж холбодог юм бол? Гагнуур шиг бат бөх болох уу?
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
    • гагнаж матаж болохгүй дан шулуунд хэрэглэдэг
      2020 оны 05 сарын 01
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 4 цаг 45 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 8 цаг 19 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 10 цаг 7 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 10 цаг 23 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 10 цаг 36 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 10 цаг 52 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 11 цаг 5 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 11 цаг 47 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 11 цаг 48 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 11 цаг 49 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 11 цаг 50 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 11 цаг 51 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 11 цаг 53 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 11 цаг 54 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 11 цаг 56 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 11 цаг 57 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 11 цаг 58 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 14 цаг 4 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 14 цаг 6 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 14 цаг 7 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top