x

Ж.Бямбадорж: Г.Загдаагийн хашаанд боолын нийгэм үйлчилж байгаа

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, “Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаа нарын хооронд ярьсан утасны ярианы бичлэг олон нийтэд ил болж, багагүй шүүмжлэлд өртөөд буй. Энэ асуудлаар ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржтой ярилцлаа.

-“Зөв амьдрах ухаан” ТББ-ын үйл ажиллагаатай холбоотой нэлээд олон асуудал сүүлийн үед ил болсоор байна. Гол нь тэнд хүний эрх зөрчигдөж байгаа гэх асуудал. ХЭҮК энэ асуудал дээр ер нь хэр анхаарч ирэв?

-Юуны өмнө энэ мэдээллийг хийхдээ өөрийгөө хамгаалах гэсэнгүй. Хамгийн гол нь бодит мэдээллийг өгөхийг хүсэж байна. ХЭҮК бол өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Ямар ч үед ингэж ажилладаг.

“Зөв амьдрах ухаан" ТББ-тай холбоотой олон материал бидэнд байдаг. Г.Загдаа өөрөө над руу анх 2018 онд ярьж байсан. Иймэрхүү ажил эрхэлдэг гэж. Түүнийх нь дагуу газар дээр нь очиж танилцаж үзсэн. Яах вэ, Г.Загдаагийн явуулж байгаа үйл ажиллагаанд зөв зүйл бий.

Гэр оронгүй, тэнэмэл, архины хамааралтай хүмүүсийг байлгаж хооллож ундлаад зохих ёсны ажил хөдөлмөр эрхлүүлж байсан. Түүнд нь зөвлөгөө өгч байсан. Ерөнхий сайд ч очсон байдаг. Гэтэл түүний дараагаас тэндээс гомдол тасрахаа байсан.

Тиймээс манайх шалгалт явуулахаар удирдамж гарган Н.Ганбаяр гишүүнээр ахлуулсан шалгалтын хэсэг очсон. Шалгалтын үеэр Г.Загдаа өөрөө бичлэг хийсэн байсан. Ямархуу зан авир гаргаж байсныг та бүхэн харсан байх.

ХЭҮК ажиллах 20 жилийн хугацаандаа ямар ч байгууллага албан тушаалтантай уулзаж, шалгаж, мэдээлэл авдаг. Гэтэл Монголд тэгж ажиллаж чадахгүй газар гарсан. Тиймээс 2019 оны нэгдүгээр сард аргаа бараад шалгалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо гэж цагдаад хандсан. Цагдаагийн байгууллагаас чимээгүй байж байсны эцэст арванхоёрдугаар 26-нд Баянзүрх дүүргийн прокурор н.Батболд хариу өгсөн “Заналхийлэх гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэргийг хаалаа” гэж.

Ер нь тэндээс ирж байгаа гомдол, хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээллээс харахад үнэхээр XXI зуунд тэр хашаанд боолын нийгэм үйлчилж байна. Зодож байна, заналхийлж байна. Чөлөөтэй зорчих эрхийг нь хасаж байна. Өөр газар ингэсэн бол юу болсон бол.

Манайхаас маш олон зөвлөмж шаардлага холбогдох газруудад хүргүүлдэг. Тэнд гурван хүүхэд нь байдаг Сандагдорж гэдэг хүний асуудал удаан яригдаж байгаа. Хүүхдээ авахаар маш удаан хөөцөлдөж байгаа. Манайд гэхэд хоёр хоногийн өмнө гомдол өгсөн, хариуг нь өнөөдөр өгч байна.

Г.Загдаагийнх төрийн шийдвэрийг биелүүлэх гээд очиж байгаа хүмүүсийг оруулдаггүй газар. Нэг зүйлийг төрийн байгууллагууд шалгах хэрэгтэй. 2018 оны жилийн эцсийн байдлаар 800 гаруй сая төгрөгийн санхүүжилт авсан, энэ байгууллага. Гэтэл “Бид ерөөсөө мөнгө авдаггүй. Өөрсдөө энэ хүмүүсийг тэжээдэг” гэж яриад байдаг.

Дээр нь бид олон нийтэд мэдээлдэггүй болохоос биш ирж байгаа гомдлууд манайд олон бий. Жишээ нь, тэр хүмүүсийн зарим нь тэтгэмж авдаг юм шиг байна лээ. Түүнийг нь хураагаад авдаг. Эсвэл байнга ажил хийлгэдэг, хөлсийг нь өгдөггүй.

Мэдээж хэрэг тэнд хоол унд идэж байгаа учраас тодорхой хэмжээний зардал гаргасан гэж ажил хөдөлмөр эрхлүүлэлгүй л яах вэ. Хамгийн гол нь тэнд шалгалт явуулах боломжгүй болчихсон. Хүүхдийн төлөө агентлаг нь ч, дүүргийнхэн ч орж чаддаггүй. Ийм л газар байгаа юм.

-Хамгийн сүүлд Д.Халиунаа гэх бүсгүй хүчирхийлэлд өртсөн талаар мэдэгдсэн. Ийм хүнд нөхцөл байдал үүссэн талаар ХЭҮК мэдээгүй хэрэг үү?

-Хэд хоногийн өмнө төрийн бус байгууллагууд Д.Халиунаа гэж хохирогч бүсгүйн гомдлоор мэдээлэл цацлаа. Үүний дагуу манайд шаардлага ирсэн. Хариуг нь бид өгнө. Зөв зүйтэй шаардлага ирсэн байсан. Бид хийсэн ажлынхаа талаар мэдээлэл өгнө.

Д.Халиунаатай холбоотой асуудлаар бид өмнө нь багагүй ажилласан. Энэ асуудлыг шалгаж өгөөч гэж цагдаагийн байгууллагад хандаж байсан. Гэвч цагдаагаас шалгаж байгаа гэж байснаа сүүлдээ хэргийг хаалаа гэсэн хариу ирсэн.

-Г.Загдаа та хоёрын утсаар ярьсан бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдаж багагүй шүүмжлэлд өртөж байна. Та үнэхээр тэгж хэлсэн хэрэг үү?

-Г.Загдаа тэр бичлэгээр намайг жил шахуу дарамталж байгаа юм. Г.Загдаа надтай “Ингээд байна, тэгээд байна” гэж байнга ярьдаг байсан. Би ч хэлдэг байсан. “Чи наад хүмүүстэйгээ зөв харьцаач. Чи хүмүүстэйгээ арслан бар шиг харьцах юм” гэж. Тэр хэсгийг хасаад хаячихсан.

Харин тэр гөлөг шиг гэдгийг ил гаргасан байсан. Ганц тэр үгэн дээр дөрөөлж бөөн юм болж байна. Тэр үгийг би хэлсэн. Түүний өмнө 40 гаруй минутын бичлэг байгаа. Уг нь хүн гөлөгтэй хамгийн энхрий харьцдаг шүү дээ. Түүний л адил хүмүүстэйгээ хүнлэг харьцахыг хүсдэг байсан.

Мэдээж тэнд байгаа хүмүүс архины хамааралтай, янз бүрийн ааш араншинтай учраас Г.Загдаагийн уурыг хүргэдэг байх. Тэд нартай хашхичин гуугачсан, зодсон харилцаатай л байдаг хүн.

Одоо бүр сүүлдээ явж явж “Загдаагийн энэ үйл ажиллагаанд Бямбадорж зөвлөгөө өгөөд байсан юм биш үү” гэдэг асуудал яригдаж байна. Үгүй. Хууль бус үйл ажиллагаагаа зогсоо гэж аргаа ядахдаа “Чи нэг иймэрхүү байгаач” гэсний төлөө Г.Загдаад олз болоод явж байна. Надад үүнд эмзэглээд байх юм алга. Тэртэй тэргүй Г.Загдаа хүмүүстэйгээ яаж харьцдаг, яаж ханддаг гэдэг нь тодорхой болчихсон.

Манай хяналт шалгалт очсоны дараа Г.Загдаа “Танай дарга надад ингэсэн. Бичлэг нь байгаа. Ил гаргана  шүү” гэсэн байсан. Би ч “Тэг” гэсэн. Би тэр үгийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Би түүнээс айгаад Загдаагаас гуйгаад явахгүй.

-“Зав амьдрах ухаан” ТББ 800 сая төгрөгийн санхүүжилт авсан гэж байна. Чухам ямар чиглэлээр ийм их мөнгө авсан хэрэг вэ?

-Голдуу хөдөлмөр нийгмийн хамгаалал, асран хамгааллын чиглэлээр төрийн байгууллагуудаас авсан хөрөнгө.

2013 онд 265 сая, 2014 онд 171 сая, 2015 онд 81 сая, 2016 онд 30 сая, 2017 онд 24 сая гээд 2018 оны эцэс гэхэд нийт авсан санхүүжилт нь 800 сая төгрөг гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээлэл өгсөн.

Ер нь Монгол Улс, төр иргэдийнхээ асуудлыг анхааръя гэж байгаа бол хүчний байгууллага, холбогдох газрууд арга хэмжээ авах цаг болсон. Бидэнд хүний эрх зөрчигдсөн маш олон баримт ирдэг. Тэр бүхнийг ил гаргаж болдоггүй. Ил гаргачихвал хохирогчийн ар амьдралд маш том дарамт ирдэг.

Д.Халиунаа гэх тэр бүсгүй нийгэмдээ амьдрахаа бодвол тийм асуудлыг дэлгэхгүй. Дагаад л хэцүү байдалд орно. Гэтэл түүнээс илүү хүнд байдалд байгаа учраас аргагүй эрхэнд олон нийтэд хандаж байгаа хэрэг.

Хүчирхийлэл, тэр дундаа бага насны хүүхдийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл маш эмзэг сэдэв. Хэнтийд гэхэд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд нутагтаа амьдарч чадахгүйд хүрч нийслэлд ирж сэтгэл заслын эмчилгээнд хамрагдаж байх жишээтэй.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (64.119.22.250)
    Энэ хүнийг соль. Бас хажууд нь нарийн бичгийн хүн гэл үү аманд нь атаманы үг орсон авгай гээд худлаа хүмүүсийг эхнээс нь бүх ажил яам сургууль шүүх гээд чөлөөлж эхэлж бна.
    2020 оны 04 сарын 16 | Хариулах
  • зочин (192.82.69.173)
    тийшдээ тэр муу луйварчинг энэ хүнтэй харьцуулаад байх юм байхгүй. түрийний бөөс толгойд гэж тэр нахалный шорон яриатай тэнэг өвгөний хүн хүмүүжүүлнэ гэж юу байсын.
    2020 оны 04 сарын 15 | Хариулах
  • bayar (202.126.88.47)
    bi bol byamdorjin tald bn ene hun mongol turiin tuluu buh nacaa zoryulcn aldaa onoo bg baih za ter ch yahav ter muu zagdaa metin ymarch bolivcorol baihgui huntei ene huniig xaritsuulij bolohgui ter zagdaag gulug gj xelehed yadgin bid ng negenee ter baitgyui l haraaj l baidag harin ter zagdaag hatyy shiitge hunii erhiin horoo shaadrlagaa tavicn ter huleej avaagui iim hachin bool bolgj huniig zarj bgaag meded helcn deer n hunii halamjin mungu tetgeverig shuud uurtei zartsuuldg yadcn huniig ulam ydraaj bn ng hool ugcun nertei honuulcn nertei huuli shideed ugnu bzd harj l bay d
    2020 оны 04 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 4 цаг 33 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 8 цаг 7 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 9 цаг 55 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 10 цаг 11 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 10 цаг 24 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 10 цаг 40 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 10 цаг 53 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 11 цаг 35 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 11 цаг 36 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 11 цаг 37 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 11 цаг 38 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 11 цаг 39 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 11 цаг 41 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 11 цаг 42 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 11 цаг 44 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 11 цаг 45 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 11 цаг 46 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 13 цаг 52 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 13 цаг 54 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 13 цаг 55 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top