x

С.Эрдэнэболд: Шуналын тулам болсон хулгайч сэтгэхүйтэй дайн зарлах ёстой

Ардчиллын 30 жилийн ойн хүрээнд залуу үеийн төлөөлөл болох Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболдтой ярилцлаа.

-Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой ирэх сард тохионо. Таныхаар өнгөрсөн 30 хийгээд ирээдүйн 30 жилийг харвал?

-2020 он. Мэдээж энэ бол сонгуулийн жил. Сонгуулийн жил гэдэг Монголын хөгжлийн бодлогын дөрвөн жилийн шинэ циклийг эхлүүлэх он. Нөгөө утгаараа 2020 он ардчилсан хувьсгалын ололт Монголын амьдралд ямар үр өгөөж авчирсныг дүгнэх, мөн алдаанаас суралцах ой санамжийн он. Бас нэгэн зүйл нь ирээдүйн 30 жилд Монгол Улс ямар замаар хөгжих вэ, бидний өмнө ямар сорилт, бэрхшээл тулгарах вэ, үүнд бид бэлэн үү гэсэн асуулт тавигдах жил. Ерөөс 2020 он аль ч утгаараа Монголын хөгжилд асар том үүрэгтэй түүхэн шийдвэр гаргах мөчлөг.

Өнгөрсөн 30 жилийн нээлттэй нийгмийн өсөлт, ололтын хамгийн том давуу тал нь хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх улс төрийн эрхээ олж авсан явдал. Мэдээж олон өсөлтүүд бий. Социализмын үед социалист лагеруудын цөөн хэдэн оронд суралцдаг байсан бол өнөө үед хүн хүсч, тэмүүлж, хичээх л юм бол дэлхийн өнцөг булан бүрт суралцаж, боловсорч чадахаар болсон.

Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шиг монгол иргэн дэлхийн хаана ч аж төрж, амжилт гаргах боломж нь нээлттэй. Өмчлөх, гадаадад чөлөөтэй зорчих гээд олон зүйлийг нэрлэж болох ч хамгийн чухал нь үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ олсон үйл хэрэг юм.

-Монголчууд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхээ 100 хувь эдэлж чадаж байна уу?

-Өнөөдөр дурын монгол хүн алдаа гаргаж буй даргыг шүүмжилж, дурын сонин хэвлэл хүнийг гүтгэн доромжлохгүйгээр тухайн шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчийн бодлогын болон бусад төрлийн алдааг шүүмжлэх эрхтэй байна шүү дээ. Дараагийн 30 жилийн гол шалгуур мөн л үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрх байна гэж харж байгаа. Энэ нь зөвхөн ярих, хөөрөх тухай асуудал биш. Цаана нь нийгмийн нээлттэй, эдийн засгийн олон тулгуурт байдал гээд олон зүйлийг илэрхийлнэ.

Тиймээс 2020 оны сонгуулийн үр дүнгээс бий болсон шинэ Засгийн газар, түүний авч хэрэгжүүлэх бодлого нь Монголын ойрх үеийн түүхийг өөрчлөх, шинэчлэх асар том хөшүүрэг байх болно.

Яагаад үүнийг тоть шиг давтан хэлээд байна вэ гэхээр, чөлөөт нийгмийн хамгийн том дайсан нь популизм байдаг. Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийн далбаа, сүүдэр дор үүнийг буруугаар ашиглаж, технологийн хөгжлийн нээлттэй байдлыг зэр зэвсэг болгон иргэд, олон нийтийг турхирах, ард түмний санаа бодлыг өөрчлөх, түүнд зохион байгуулалттай, мөнгө төлж, сөргөөр нөлөөлөх үйл явц бий болчих эрсдэл өндөр байна.

-Популизмын хор хөнөөл нь юу вэ. Үүнд хэн хамгийн ихээр өртөх вэ?

-Өнгөрсөн 30 жилийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний дараагийн 30, магадгүй 10 жилд илүү хурцаар тодрох аюул нь популизм юм. Тиймээс чөлөөт нийгмийн хамгийн том хорт хавдар, хогийн ургамал бол популизм. Хүн үг хэлэх эрхтэй хэдий ч бусдыг доромжилж, гүтгэж, онц хүнд гэмт хэрэгт буруутай мэт харагдуулах, нийгэмд нэр хүндийг нь унагах, шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад ялтан мэтээр бусдад ойлгуулж болохгүй.

Энэ нь эргээд сэтгэл санаа, эд хөрөнгө, хувь хүнд очих дарамтаас гадна, нийгэмд үзэн ядалтыг дэвэргэх аймшигт үйлдэл болдог. Тиймээс өмнөх 30 жилийн өсөлтийг олон тоон утгаар илэрхийлж болох ч гэлээ нийгэм, технологи хөгжиж буй учраас энэ бүхэн энерцээрээ явж байна.

Гэхдээ одоог хүртэл үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөгөө олоогүй, даргыг, эрх баригчдыг шүүмжилж болдоггүй, хувь хүний улс төрийн эрх чөлөө нь хаагдмал улс орнууд байсаар байгаа. Энэ бол бидэнд бэлэн олдсон, байж л байсан зүйл биш, сайн муу хэлүүлээд байгаа ардчилсан хувьсгалын тэмцлээр олдсон үнэт зүйл гэдгийг ямагт санах ёстой.

-Популизмыг хэрхэн таньж, ялгаж салгах вэ?

-Популизмыг танихад тун энгийн. Нэгдүгээрт, ямар ч судалгаагүй зүйлийг сэтгэлийн хөдөлгөөнөөр хэлэхийг, хоёрдугаарт, ард түмний юу хүсч байгааг чангаар хашхирахыг хэлнэ. Гэхдээ ард түмэн бодит хөгжил дэвшлийг хүсдэг бөгөөд нэг том аргачлал нь ард түмэнд дайсныг нь зааж өгөөд, асуудлыг тогтолцооноос биш хэн нэг хувь хүн, бүлэг хүчин, аль нэг нам эвсэл рүү чихэх явдал юм.

Өнөөдрийн дайсан маргаашийн нөхөр, маргаашийн нөхөр нөгөөдрийн дайсан болох нь цаг хугацааны асуудал. Улс орны эрх ашиг ямагт тэргүүнд байх ёстой. Гэтэл популизмыг залагч, удирдагч нарт гурван том ашиг сонирхол байна. Энэ нь улс төрийн, мөнгөний, албан тушаалынх.

Гурав­дугаарт, популизмд хариуцлага тооцох механизм байдаггүй. Учир нь нийгмийн сэтгэл зүйг худал мэдээллээр дэвэргэж, тэр мэдээллээс болж хүмүүс ихээр хохирдог. Энэ зөвхөн Монголд биш барууны орнуудад ч түгээмэл гарч буй үзэгдэл.

-Популизмтай хэрхэн тэмцэх вэ?

-Ашиг сонирхлын зөрчил бүхий шуналын тулам болсон хулгайч сэтгэхүйтэй дайн зарлах ёстой. Популизмыг хариуцлагатай, мэдлэгтэй, бие даасан бодолтой иргэн харж чаддаг.

Хэн нэгнийг “А” гэхэд адилхан харах биш “Б” хувилбарыг дэвшүүлдэг улс төрийн боловсролтой иргэн үүнийг ялгаж, салгаж чаддаг. Мөн улс төрийн бодлогоор популизмыг ялна. Монгол Улсын хөгжлийг тодорхой хугацаанд буюу тухайлбал, 2020 онд улс төрийн намууд Үндэсний хөгжлийн 2030 он хүртэлх хөтөл­бөрт зориулж мөрийн хөтөлбөрөө боловсруулж буй. Бодлого гэдэг тэр чигтээ статистик, тооцоо, судалгаа, таамаглал юм.

Өнөөдөр Монголын эдийн засаг ийм нэгж­тэй, импорт, экспорт, ажиллах хүчин, ажлын байр, эрүүл мэнд, боловролын чанарын хүртээмж индексийн тоон үзүүлэлт өмнөх 30 жилд ямар гарсан, цаашдын өсөлтийг нь хэмжээд бодлого гаргах нь популизмыг дарах үйл хэрэг болно. Эцэст нь, улс төрийн хүчнүүдийн улс төрийн манлайлал энэ үзэгдлийн эсрэг хэрхэн тэмцэхээс шалтгаална.

Нэг нэгнээ харлуулахгүй, гүтгэхгүй, явцуу эрх ашгийнхаа төлөө улс орноо хохиролд оруулахгүй, авлигадахгүй, ЖДҮ-дэхгүй, хулгай хийхгүй байх аваас дарж чадна. Ахиад хэлэхэд, 2020 он бол өнгөрсөн 30 жилийн дүг­нэлт ба ирээдүйн 30 жилийн бодлогыг тодорхойлох түүхэн жил юм.

-Нэг улс төрийн нам үнэгүй орон сууц өгнө гэхэд манай иргэд бөөнөөрөө очоод л бүртгүүлж байна шүү дээ. Тэгэхээр иргэдийн ийм мэдээлэлгүй байдлыг хэрхэн соён гэгээрүүлэх ёстой вэ?

-Популизм бол тооцоо судалгаагүй, хурдан хугацаанд ялалт байгуулж, сонгогдохын төлөө улсын ирээдүйн том эрх ашгийг аймшигтай хохиролд оруулж буй үйл явц шүү дээ. Тэнд очиж буй иргэдийг буруутгахын аргагүй. Яагаад гэвэл ард түмнийг мэдээлэлгүй, үнэн юм шиг сурталчлах нь улс төрийн хувьд тухайн намдаа ашигтай байж болох ч Монгол Улсад маш том амиа хорлолт юм.

Тэд хэзээ ч эх орноо боддоггүй, гэхдээ эх орон гэдэг үгийг хамгийн чангаар хашхирч, шударга ёс гэдэг үгийг шүдээ зуугаад орилдог тийм л хүмүүс. Эрх чөлөө, шударга ёсоор түрээ бариад бархираад яваа нөхдийг өөрсдийг нь, явсан замналыг нь эхлээд харах хэрэгтэй.

-Ардчилсан нам баруун төвийн үзэл баримтлалтай нам байна гэдгээ шинэчлэн баталсан?

-Хоёр жилийн өмнө үзэл баримтлалаа шинэчлэн баталж, Дээд шүүхэд бүртгүүлэхэд нь би Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байлаа. Үзэл баримтлал гэдэг тухайн намын улс төрийн хүчний хэзээ ч хазайхгүй явах ёстой замын зураг. Манай намаас ч гэсэн популистууд төрж, тусгаарлагдсан.

Тэд бол тодорхой үзэл баримтлалгүй, албан тушаал, улс төрийн ашиг сонирхлын төлөө явж байсан учраас ингээд ялгараад явах нь явж, хөөгдөх нь хөөгдсөн байгаа юм. Үнэхээр үзэл баримтлалтай байсан бол анхнаасаа л салах ёстой байсан. Өөрийнх нь эрх ашиг хөндөгдөхөөр бусдыг хүчтэй шүүмжилж, өөрийгөө уйлагнан өмгөөлдөг хүмүүсийг популистууд гэж хэлнэ.

Хэрэв шүүмжлэх гэж байгаа бол анхнаасаа тодорхой тоо баримттай, зарчмын байр сууриа дагаад явах ёстой. Ардчилсан үзэл санаа гэдэг хогийн сав биш. Аль нэг намаас үл шалтгаалан ард түмний хүсэл эрмэлзлэлээр олж, Үндсэн хуулиар бэхжүүлсэн бидний хамгийн эрхэм тогтолцоо шүү дээ. Ардчилсан намыг муухай харагдуулах гээд ардчилсан тогтолцоо руу нулимж, хараан зүхэж, ард иргэдээ үзэн ядтал нь популизм хийвэл нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохтой адил үйл болж, эрх чөлөөг нь боомилох цалмыг бэлдэнэ гэсэн үг.

-Ардчилсан нам нэр дэвшигч­дээсээ 100 саяын дэнчин авлаа гэж шүүмжилж байна. Таны бодлоор энэ зөв үү?

-Эрх баригчдын хийж байгаа нэг аймшигтай зүйл нь бүхнийг мөнгөөр үнэлэх. МАН-ын ЕНБД Д.Амарбаясгаланг 60 тэрбумаар нь 2017 оны зургадугаар сард мэтгэлцээнд дуудаж байлаа. Гэтэл Ардчилсан намыг нэр дэвшигчдэд 100 саяын дэнчин тавилаа гээд бөөн юм боллоо. Улс төрийн нам компаниудаас авлига авах юм уу? Хэн хэн нэр дэвших гэж байна, бүгд эрх тэгш байдлаар дундын хуримтлалаар мөнгөө босгоод нээлттэй улс төрийн ажлаа хийгээд явах ил тод зарчим баримталсан.

Хэрэв санаж байгаа бол 2016 онд МАН сонгуульд ялсны дараа бөөн тэрбумтнууд 4-5-аараа сайд болохоор орж ирээд унаж байсан шүү дээ. Тэд хэдэн тэрбумаар нь төлсөн учраас илүү мөнгө өгсөн нь илүү өндөр албан тушаал хашна гэдэг зарчмаар эрх баригчид явж байна.

Энэ тогтолцоог Ардчилсан нам тас цохиж, хүн бүр тэгш эрхтэй, ингэхдээ бүх зүйл нээлттэй байх зарчмыг барьж байна. Хэн хэдэн төгрөгийг, ямар эх сурвалжаар, хэрхэн босгосон нь ил тод байх ёстой гээд нээлттэй кампанит ажил өрнүүлэхээр бодлогоо гаргаж. Аливаа юм ил тод байх нь шударга өрсөлдөөний зарчмыг хангадаг.

-2020 он ирээдүйн 30 жилийг тодорхойлно гэлээ. Залуу хүний хувьд хөгжлийн шийдлийг ямар өнцгөөс харж байна вэ?

-Монгол Улс цаашдын 30 жилд хөгжих, эсэх нь цэвэр биднээс шалтгаална. Хүн бодлого гаргаж, хэрэгжүүлж, үр шимийг нь түгээж, нийгэмд баялаг бүтээдэг. 2020 оныг онцолж буйн шалтгаан нь шинэ үеийн залуучууд орж ирж байгаатай холбоотой. Өнөөдөр Ардчилсан намаас нэр дэвшиж буй дөрвөн хүний гурав нь шинэ хүн байгаа. Өөрөөр хэлбэл, 76 хүний 60 гаруй нь шинэ үеийнхэн байна.

Тэгэхээр шинэ үеийн залуучууд шинэ үеийн бодлогоор л ажиллана шүү дээ. Өнгөрсөн 30 жилийн алдаа, онооны сургамжийг зөв аваад, урагш харж явах ёстой. Монголчууд эхлээд хүнээ хөгжүүлсэн бодлого барих хэрэгтэй. Үүний тулд эрүүл мэнд, боловролын салбарт анхаараад, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, технологийн салбарт боловсон хүчнээ дэмжиж, эдийн засгаа тэлэх шаардлагатай байна.

Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийн илүү оюун санааны үр шим хүртсэн, инновацлаг, технологийн мэдлэг шингэсэн салбар луу тэлэх хэрэгтэй. Хийсвэр сонсогдож болох ч дэлхийд энэ талбар маш хурдацтай хөгжиж байна. Өнөөдөр манай улсад шинжлэх ухааны хөгжил байна уу? Байхгүйтэй ялгаагүй. Шинжлэх ухаан хөгжихгүй газар инновац хөгжихгүй, инновацгүй бол эдийн засгийн бүтээмжгүй, ийм байвал эдийн засгийн тэлэлт явагдахгүй.

-Засаглалын системийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Парламентын засаглалтай байх ёстой. Хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдэл бие биедээ харилцан хяналттай, төр ариун, төрийн албан хаагч шударга байх ёстой. Иргэд шүүхдээ итгэдэг, хууль нь иргэдэд алагчилгүй хүрдэг байх засаглалын тогтолцоотой байх ёстой. Нэг агентлагийн нэрийг 20 жилийн хугацаанд 14 удаа сольдог байх ёсгүй л гэсэн санаа.

Энэ бүхэн зөв голдиролдоо орвол аяндаа хөгжөөд явна. Одоогийн байгаа потенциалаараа ирээдүйг сайхан болгоно гэж ярьж болохгүй. Хамгийн чухал нь боловсролын салбарыг дэмжвэл ирээдүйд олон залуус шинэ бизнесийн санаагаар эх орноо хөгжүүлж, дэлхийд өрсөлдөнө, эрүүл мэндийг нь дэмжвэл дундаж наслалт нэмэгдэж, өвчлөл багасаад хүмүүсийн ажил амьдралын бүтээмж нэмэгдэх болно гэхчилэн хамтын хүчээр зүтгэх ёстой гэсэн санаа.

Газрын доорх баялгаар дэлхийд нэгдүгээрт ордог атлаа яагаад бид ядуу зүдүү байна вэ? Энэ асуултад бид хариулах ёстой. Ардчилсан нам 2020 онд ялалт байгуулах түүхэн шаардлагатай. Ардчилсан үзэл санаа ялж, 2020 онд монголчууд хөгжлийн шинэ эргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 4 цаг 3 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 7 цаг 38 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 9 цаг 25 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 9 цаг 42 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 9 цаг 55 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 10 цаг 11 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 10 цаг 24 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 11 цаг 6 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 11 цаг 7 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 11 цаг 8 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 11 цаг 9 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 11 цаг 10 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 11 цаг 12 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 11 цаг 13 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 11 цаг 14 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 11 цаг 16 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 11 цаг 17 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 13 цаг 22 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 13 цаг 25 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 13 цаг 25 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top