x

Д.Бумдарь: Хөл хорио үргэлжлэх тусам иргэдийн таньж мэдэхгүй нэгнийг сонгох хүсэл нь буурна

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарьтай ярилцлаа.

-Бие даагч болон шинэ хүмүүсийг гаргах хөдөлгөөн юунаас эхтэй талаар ярилцлагаа эхэлье?

-Бие даагч гэх ойлголт өөрөө парламентын сонгууль явуулж эхэлсэн үеэс үүдэлтэй юм. Манай улсад 1992 оноос эхтэй гэсэн үг. Шалтгаан нь тухайн нам, бүлэгтэй үзэл баримтлалын хувьд үл нийцсэн, тухайн бүлгээс дэмжлэг авч, хамтарч чадахгүй тохиолдолд өөрийнхөө итгэл үнэмшлээр бие даан нэр дэвшдэг.

Нэг ёсондоо үзэл баримтлал нь аль ч нам, бусад бүлгүүдтэй нийлэхгүй байгаа учраас бие дааж байна гэсэн үг. Тухайн институт, групптээ үзэл баримтлалын хувьд ямар нэгэн байдлаар нэгдэж чадвал бие даах шаардлагагүй.

Нөгөө талаас ардчилсан, парламентын засаглалтай улс орны нийгэмд олон ургалч үзэл оршиж байдаг. Олон ургалч санааг илэрхийлэгч нь бие даагчид юм.

-Нийтлэг жишгийг хараад үзэхээр бие даагчдын хөдөлгөөн улс төрд хэр нөлөө үзүүлсэн байдаг юм бэ?

-Энэ нь сонгуулийн систем, тухайн нийгэмд олон ургалч санаа хэр хөгжсөн байна вэ гэдэгтэй шууд холбоотой байдаг.

Манай улсад л гэхэд сонгуулийн тогтолцоо нь мажоритар, сонгогчдын тоо нь хүн амаасаа шалтгаалж ямар ч тохиолдолд бага, сонгогчдын дийлэнх нь намуудын хатуу гишүүнчлэлд тогтоод үлдчихсэн.

Энэ тохиолдолд бие даагчдад боломж тун бага, эрсдэлтэй байдаг. Тиймдээ ч үе үеийн парламентад бие даагчид нэгээс хоёрхон л гарч иржээ. Энэ нь тун бага үзүүлэлт шүү дээ.

Мажоритар системийн үед бие даагчдад боломж тун бага байдаг. Мажоритар системтэй үед бие даагчид орон нутагтаа юм уу, эсвэл тухайн тойрогтоо маш сайн танигдсан тохиолдолд л гарч ирнэ, амжилтад хүрнэ.

Тэдэнд хамгийн ээлтэй нь холимог систем. Учир нь холимог системтэй үед нийгэм олон ургалч үзлийг алдуулахад төлөвшсөн байдаг. Сонгогчийн боловсрол нэмэгдсэн байдаг гэсэн үг.

-Энэ удаагийн сонгууль томсгосон тойргоор болох учраас олонд танигдсан хүмүүст ашигтай гэж хэлж байгаа. Харин нийгэмд шинэ залуу үе гарч ирнэ гэсэн хүлээлт байх шиг. Таныхаар үр дүн нь ямар байх бол?

-Манай улсад тун сонирхолтой сонгууль болохуйц нөхцөл байдалтай байна. Жишээ нь, судалгааны хүрээлэнгүүд судалгаа хийж, нам, нэр дэвшигчийн рейтингийг тогтоодог, тэр талаар бид сонгуулийн өмнө ярилцдаг байв.

Харин одоо өвчин, зовлонтой, хөл хориотой эрсдэлтэй өдрүүд үргэлжилж, нийгэм айдастай байна. Ийм үед нийгмийн сэтгэл зүй хамгаалалтын байдал руу орчихдог.

Энэ тохиолдолд иргэд улс төр, нийгэмд болж буй шуугиантай сэдвүүдэд төдийлөн анхаарахаа больчихдог.

Манай тойрогт аль нэр дэвшигч илүү рейтингтэй байна вэ гэдгийг төдийлөн сонирхохгүй, түүнд хариулт ч өгөхгүй. Харин ч таньж мэддэг өмнөх хүмүүсээ сонгох нь тэдэнд тайван байдлыг бий болгохуйц байдаг. Тиймдээ ч сонгуулийн үр дүн бараг тодорхой болчихсон.

-Тодорхой гэдэг нь?

-Аль нь илүү сайн ажиллаж, хэн илүү түшигтэй санагдана, тэр хүнийг л иргэд сонгоно гэсэн үг.

Магадгүй тойрогтоо МАН, эсвэл АН-ын гишүүн сайн ажиллаж чадсан бол түүнд боломж бий. Энэ нь нийгмийн сэтгэл зүй, айдсыг давах хүчин зүйлтэй шууд холбоотой болчихож байгаа юм.

Хөл хорио хэдий чинээ урт үргэлжилнэ, төдий чинээ таньж мэдэхгүй нэгнийг сонгох хүсэл нь буурна.

Дээрээс нь хотын мандатаас дөрвийг нь орон нутагт шилжүүлсэн. Энэ хэрээрээ орон нутагт “хөл сайтай”, бүх зүйлээ цаг тухайд нь хийгээд явчихсан улстөрчид гарч ирж чадна.

Хотод шинэ нэр дэвшигч, шинэ дуу хоолой гэсэн олон янзын уриан дор л сонгууль явагдах байх.

Гэлээ ч нийгмийн сэтгэл зүйд сүүлийн гурван сарын үйл явдал хүчтэй нөлөөлдөг юм. 

Хөл хорио тавигдаж, халдвар авсан таван хүн эдгэн, дахин өвчин илрээгүй тохиолдолд сонгогчдын дийлэнх хувьд нь энэ Засгийн газар маш сайн ажиллалаа гэсэн мессеж өгнө.

Өмнө нь хийсэн ажлууд нь хэчнээн шүүмжлэл дагууллаа ч тэр нь нийгэмд хүчтэй нөлөөлж чадахгүй.

Хэдий иргэд өнгөн талдаа шүүмжлэлтэй хандлаа ч далд байх итгэл үнэмшил нь өөр байна. Ийм эрсдэлтэй үед нөхцөл байдлаас сайн аваад гарчихсан учраас найдвартай байж чадах юм байна гэх итгэлийг төрүүлчих нь гэсэн үг.

Засгийн газар сүүлийн зургаан сар сайн ажиллачихвал санал авч чаддаг зүй тогтол ч бий. Энэ нь шинжлэх ухаанаар хэдийнээ батлагдчихсан зүйл шүү дээ.

-Тэгэхээр бие даагчид болон бусад хөдөлгөөнүүдэд боломж хомс байх нь?

-Одоогийн нөхцөл байдлыг Засгийн газар давж чадах юм бол дахин эрх баригч болох өндөр магадлалтай. Мэдээж АН-ын нэр дэвшигчдээс ч гарч таарна. Иймээс бие даагчдад боломж тун бага.

Парламент гэдэг өөрөө олон ургалч санааны нэгдэл. Олон эрх ашгийг хангахын төлөө байдаг. Нөгөө талаараа парламентын засаглалд бүлгээрээ, олонхоороо шийдвэр гаргадаг.

Олонхыг намтай байж гэмээнэ бүрдүүлж чаддаг. Энэ тохиолдолд бие даагчид өөрийнхөө сонгогчдын эрх ашгийг хангаж, аливаа бүлэгт харьяалагдаж, санаачилсан хуулиа дэмжүүлж чаддаггүй сул талтай.

Тиймээс “Уухай” зэрэг залуучуудын хөдөлгөөнийхний хувьд танигдахын тулд л дэвших байх гэж бодож байна.

Улс төрийн шинжлэх ухааныг судалдаг, мэддэг хүмүүс тэнд байгаа бол их мөнгө зараад хэрэггүй гэдгээ мэдэж байгаа байх.

Яах вэ цөөн тооны нэр дэвшигчид гарч ирэхийг үгүйсгэхгүй ч гарч ирснийхээ дараа бүлэг болж, бодлогод нөлөөлж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Бид хүчтэй парламентын засаглалтай болохоор Үндсэн хуульдаа чамгүй өөрчлөлт оруулчихсан.

Хүчтэй Ерөнхий сайдтай болох нөхцөл ч хэдийнээ бүрдчихсэн.Тиймээс цаашид улам л намын институчлэгдсэн байдал чухал болоод ирнэ.

Энэ нь дээрх хөдөлгөөнүүдийн илүү намын, байгууллагын бүтэц рүү орохыг шаардана. Үзэл санаа, баримтлал, гарч ирээд хийх зүйлс нь, хөгжлийн бодлого нь ойлгомжтой, нэр дэвших гишүүд нь ч тодорхой байх ёстой юм.

Мэдээж өөрийн гэсэн “өнгө”-тэй бие даагчид байх юм бол намууд урихыг үгүйсгэхгүй.

Бие даагч хэвээр үлдэнэ гэвэл үнэнхүү тууштай, тойргийн иргэддээ маш сайн танигдсан, тэдгээрийн ихэнх хувь нь дэмжихээр гарын үсгээ зурсан тохиолдолд л орж ирэх хэрэгтэй.

-Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор УИХ-ын ээлжит сонгууль хойшлох болов уу. Хэрэв хойшлохоор болбол хэнд ашигтай вэ?

-Миний хувьд гадаадад байгаа иргэдээ тусгай үүргийн онгоцоор авчирч байгаа нь ч сонгогчдын тоогоо нэмж буй үйл явдал гэж харж байгаа.

Хэрэв халдвар авсан иргэдээ эмчлэх чадалтай гэдгээ баталчихвал сонгууль хугацаандаа л үргэлжилнэ байх.

Хил хаалттай, халдвартай ирсэн иргэдээ эмчилчихсэн учраас сонгуулийг хойшлуулах өөр ямар ч хүчин зүйл байхгүй. Сонгууль хойшлохгүй байх тусмаа МАН-д ашигтай.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Уулын өвгөн Батжаргал (66.181.161.18)
    Долоон буудлын Должин эмээгээс дор чааваас даа гэж ийм эрдэмтэн өмнөөс нь ичиж нүүр хийх газаргүй. Арын хаалгаар эрдмийн зэрэг цол мөнгөөр худалдаж авсан байлгүй. Улстөр судлаач гэхэд хайран сургуулийн нэр харамсалтай. Бүр нэг наад захын зүйл дээр мэдлэггүй нь танигдаадбайх юм даа чааваас
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (192.82.75.138)
    Гэхдээ л шинэ хүмүүсийг сонгоно Ард түмэн ямар хүн сонгохоо мэдэрдэг болсон Сонгосон дараа нь хугацаа харуулна
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • zochin (202.179.26.155)
    Asuudliig het bvv dewergeech odoo yun conguuli manatai Ervvl menddee anhaar Ajilaa hiij bui hvmvvsiig taiwan orhi
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (64.119.16.147)
    МАН- АН хоёрын гайгаар 30 жил ядуу амьдарлаа. Үхсэн ч МАНАНд санал өгөхгүй
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • зочин (59.153.115.81)
    Энэ доктор гэж охин 12р анги төгсөөд +дээд сургууль + магистр+доктрантурт сурч төгсөөд багшилж байгаа байхдаа зайлуул
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (211.36.139.112)
    Энэ махан толгой юугаа мэдхэв. Их элийр ч бна
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.101)
    Энэ хүүхэд чинь хэрнээсээ хэтэрсэн юм сэдээд явж байхдаа ичдэггүй нөхөр вэ зүгээр өвчин авчигүй шиг гэртээ хэвтэж бай чамшиг хүүхэд улс төржөдгүй юм
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (43.242.243.229)
    Өвчин зовлонг сонгуультай холбоод мэдрэлтэээд байдаг ийм ч эргүү багш гэж байх гэж
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Нохойн бааснууд кок авч санал авах гээд л өвчтэй хүн тээвэрлэж ирээд байгаа юм. МАНы сүгнүүдэд санал бүү өг (202.21.127.142)
    Энхээ
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.179.25.161)
    Хэрэв алдаа гаргаагүй юм бол хил давж казино буудал хэсэх офшоорт мөнгө нуух хэрэг байгаа гэжүү?
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (64.119.22.141)
    Ene uls tor sudlaliin doctor ni bas uls torjchih ymaa.
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
    • Нэргүй
      Толгой нь эргэсэн багшаар заалгасан хүмүүс хэн болох бол?
      2020 оны 03 сарын 20
  • Иргэн (202.179.25.76)
    Гадаадаас Монголчуудыг авчирлаа гээд хуцаад солиороод бгаа хүмүүс дэлхийгээс зайлаарай. Миний Монголын ард иргэд бүгд эрүүл энх бж л бвал та нар шиг хувиа хичээсэн арчаагүй юмнуудыг алах ч багадана шүү.
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
    • иргэн
      Яг үнэн. Бүсгүй эрдэмтэй хүнээс гарамгүй хар сэтгэл вэ. Солиорчихож
      2020 оны 03 сарын 20
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 4 цаг 29 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 8 цаг 4 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 9 цаг 51 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 10 цаг 8 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 10 цаг 21 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 10 цаг 37 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 10 цаг 50 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 11 цаг 32 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 11 цаг 33 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 11 цаг 34 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 11 цаг 35 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 11 цаг 36 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 11 цаг 38 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 11 цаг 39 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 11 цаг 40 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 11 цаг 42 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 11 цаг 43 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 13 цаг 48 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 13 цаг 51 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 13 цаг 51 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top