x

Шилмүүст модны эфирийн тос нь хорт хавдрыг дарангуйлах "хүчтэй"

Монгол Улсын ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Н.Жавзмаа Нобелийн шагналтнуудтай хийх 70 дахь удаагийн уулзалтад оролцохоор сонгогдоод байна. 

Энэ оны 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 3-нд ХБНГУ-ын Линдау хотод болох тус уулзалтад 35 хүртэлх насны дэлхийн 650 шилдэг залуу судлаач оролцох юм. 

1951 оноос эхлэлтэй тус уулзалтад 2015 оноос хойш манай улсаас зургаан судлаач оролцсон бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс сонгогдсон залуу судлаачид санал бодлоо идэвхтэй солилцохоос гадна үндэстэн хоорондын "хил хязгааргүй уулзалт" болдгоороо онцлогтой.

Судлаач Н.Жавзмаатай хийсэн ярилцлагийг хүргэж байна.  

-Нобелийн шагналтнуудтай хийх тус уулзалтад 2015 оноос хойш оролцсон манай улсын долоо дахь судлаач та болох нь ээ. Шалгаруулалтад хэрхэн сонгогдов?

-Энэ уулзалтад оролцох залуу судлаачдын материал саналыг манай хүрээлэнгээс ШУА-д хүргүүлсэн юм.  Aкадемиас ярилцлага авч сонгон шалгаруулсны дүнд нэг залуу судлаачийг тус уулзалтад явуулахаар тодорхойлох захидал илгээснээр судлаач онлайн өргөдөл бөглөх эрхтэй болдог. Онлайн өргөдлийг судлаач бөглөж илгээснээр уулзалт зохион байгуулах комисс сонгон шалгаруулж оролцогчдыг сонгодог. Өргөдөлд боловсрол, судалгааны ажил, судалгааны бүтээл, амжилт, бусад ур чадвар, олон нийтийн ажилд хэрхэн оролцдог талаарх мэдээллийг бөглөсөн. Эдгээр мэдээллийг тусгахын зэрэгцээ үйлдвэрлэлтэй холбож судалгаа хийдэг гэдгээ тодотгон бичсэн.

Анх тус уулзалтын веб хуудас руу орж танилцуулга болон өмнөх жилүүдэд оролцсон залуу судлаачдын сэтгэгдэлтэй танилцаад нэлээд эмээсэн. Их мундаг залуучууд өндөр шалгуураар оролцсон байсан. Тиймээс сонгогдох эсэхдээ эргэлзсэн л дээ. Шалгаруулалтад тэнцсэн тухай захиа ирэхэд маш их баярласан ч Монгол Улсын ШУА гэсэн том байгууллагын химийн салбарыг төлөөлнө гэхэд маш их хариуцлага оногдож байгааг ойлгоод бас эмээж л байна. Тиймээс бэлтгэл сайн хийж, өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай байгаа.  

Энэ ташрамд надад итгэл найдвар хүлээлгэн уулзалтад явуулахаар сонгосон Хими, химийн технологийн хүрээлэнгийн удирдлагууд болон ШУА-ийн тэргүүлэгчдэд талархсанаа илэрхийлье.

-Энэ удаагийн уулзалтад өмнөх жилүүдээс харьцангуй олон буюу Нобелийн шагналт 70 эрдэмтэн оролцоно. Уулзалтаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Танилцуулгаас харахад уулзалтад оролцох судлаачдыг бүлэг болгон хуваагаад, судлаачид судалгааны ажлаа танилцуулдаг юм билээ. Энэхүү уулзалтад оролцсоноороо бусад олон орны судлаачидтай харилцаа холбоо тогтоох боломжтой. Мөн Нобелийн шагналтнуудын лекцийг сонссоноор залуу судлаачийн хувьд, судалгаа хийх эрч хүч нэмэгдэхийн хажуугаар олон улсын судалгааны чиг хандлагыг ойлгож, түүнийгээ цаашдын судалгаандаа ашиглах бололцоо бүрдэнэ гэж найдаж байна.

-Өөрийн судалгааны ажлын талаар танилцуулна уу?

-Сүүлийн жилүүдэд шилмүүст модны эфирийн тосны химийн бүрэлдэхүүн биологийн идэвхийг тодорхойлох судалгааг хийж байна. Эфирийн тосны үйлдвэрлэлийг Монголд бий болгохын тулд эхний ээлжинд мод бэлтгэлийн хаягдал шилмүүсний эфирийн тосны үйлдвэрлэлийг бий болгох нь хамгийн оновчтой гэж үзэж байгаа. Учир нь Монгол орны шилмүүст модны эфирийн тос нь бактер мөөгөнцөр устгах, хорт хавдрыг дарангуйлахад идэвхтэй үйлчлэлтэй болох нь эхний шатны судалгаагаар тодорхойлогдоод байгаа юм.

Мөн шилмүүсний эфирийн тосны зонхилох нэгдлүүдийг изомержүүлэн олон өөр төрлийн дэгдэмхий нэгдлийн хольцуудыг гарган авах өргөн боломжтой. Ингэснээр Монголд эфирийн тос, түүнээс үүдэлтэй байгалийн гаралтай үнэрийн үнэт түүхий эдийг дотооддоо үйлдвэрлэх боломж нээгдэнэ. Тиймээс цаашид энэ төрлийн судалгааг илүү нарийвчлан, өргөн цар хүрээтэй  хийснээр экспортыг дэмжих дотоодын үйлдвэрлэл бий болоход чухал нөлөө үзүүлнэ.

Миний хувьд, ШУА-иас зохион байгуулсан Энтрепренер судлаач (ЭС-21) хөтөлбөрт хамрагдсанаар судалгаагаа үйлдвэрлэлтэй холбох боломж нээгдсэн. Одоогоор шилмүүст модны цэвэр эфирийн тосыг бага хэмжээгээр зах зээлд нэвтрүүлээд байна. Мөн  инновацлаг судлаачдын судалгааны ажлын дүн, түүхий эдийн боловсруулалтын технологи Монголын жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд маш их хэрэгтэй байгаа өнөө үед залуу сулаачид бид дор бүрнээ судалгааныхаа ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар анхаарч ажиллах нь зүйтэй юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 4 цаг 9 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 7 цаг 44 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 9 цаг 31 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 9 цаг 48 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 10 цаг 0 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 10 цаг 17 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 10 цаг 30 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 11 цаг 12 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 11 цаг 13 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 11 цаг 14 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 11 цаг 14 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 11 цаг 15 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 11 цаг 17 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 11 цаг 18 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 11 цаг 20 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 11 цаг 22 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 11 цаг 22 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 13 цаг 28 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 13 цаг 30 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 13 цаг 31 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top