x

Ё.Баатарбилэг: Сургалтын сангийн зээлийг ЖДҮ-тэй харьцуулж, ойлгож болохгүй

Сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмын талаар БСШУС-ын сайд Б.Баатарбилэгийн байр суурийг хүргэж байна.

-Сургалтын зээл тэглэх, чөлөөлөх асуудлыг олон нийт янз бүрээр хүлээн авч байна.    Хуулийн төсөл өргөн барьсан сайдын хувьд  бодит мэдээлэл өгөхгүй юу?

-Боловсролын зээлийн сан Сургалтын төрийн сан нэртэйгээр анх 1993 онд байгуулагдсан байдаг.  2016 оноос хойш Оюутны хөгжлийн зээл гэсэн нэртэйгээр явж байгаа. Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, өнчин, эцэг эх нь тэтгэвэрт байдаг, өрх толгойлсон, амьдралын бололцоо муутай айл өрхийн хүүхдийн төлбөрийг төрөөс зээлээр олгож төгсгөх зорилготой ийм байгууллага. 

Энэ ажил хэрэгжээд 27 жил өнгөрсөн байна.  2004, 2008 онд зээлээр суралцаж төгссөн залууст дипломыг нь өгөх асуудлыг журмаар шийдсэн байдаг.  Тухайн үед 26 мянган дипломыг өөрсдөд нь олгосон.  Түүнээс биш  зээлээр суралцсан болгоныг төлбөрөөс чөлөөлөхгүй. Зээл авахдаа сургалтын зээлийн сантай гэрээ байгуулдаг. Тухайн үеийнхээ журмаар бол төгсөөд таван жил эх орондоо мэргэжлээрээ ажилласан, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн зэрэг олон төрлийн үүрэг хүлээдэг.

Одоогоор 2008-2016 оны хооронд дотоодын их, дээд сургуульд суралцаж төгсөөд, хүлээсэн үүргээ биелүүлчихсэн олон мянган оюутны диплом Боловсролын зээлийн санд хадгалагдаж байна.

-Тэгэхээр одоо яригдаж асуудал нь цаг хугацааны хувьд хийгдэх ёстой ажил гэсэн үг үү?

-Тийм ээ.  Гэрээгээр хүлээх үүрэг, хариуцлага зэргийг цогцоор нь өөрчилж байна.   Харин үүнийг  олон нийт ЖДҮ-гийн зээл шиг ойлгож болохгүй.  Ялангуяа сонгууль дөхөж байгаатай холбоотойгоор буруугаар мушгин гуйвуулж байна. Боловсролын зээлийн сангаас зээл авч сургуулиа төгсөөд ажиллаж, хөдөлмөрлөөд явж байгаа олон мянган залуус бий. Тэдний л асуудал.  Тэдэнд төр хуулиараа дипломыг нь олгох ёстой.

Харин гэрээний үүргээ биелүүлээгүй оюутнуудын зээлийг төлүүлэх асуудлыг ярина. Тухайлбал, мэргэжлээрээ ажиллалаагүй, сургуулиа төгсөөд нийгмийн даатгал төлөөгүй хүмүүс бол буцааж төлнө. Үүнийг улстөржүүлж болохгүй. Монголын төр иргэдийнхээ сурч боловсрох эрхийг нь дээдэлж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх  бодлогын хүрээнд 27 жил явж ирсэн ажил юм. Бүх судалгаа нь ном журмынхаа дагуу явагдсан.  Одоо тогтоол батлагдах ёстой.  Үүний дараа төлүүлээд, хөнгөлөөд, чөлөөлөөд явна.

-Сургалтын зээл аваагүй хүмүүсийн эрх зөрчигдөж буй асуудал бий юу?

-2008 онд сургуулиа төгссөн хүн 12 жил болсон байна.  Дипломныхоо барааг хараагүй, Төрийн санд үлдээгээд явж байна. Журмаараа таван жил эх орондоо нийгмийн даатгалаа төлсөн тохиолдолд зээлийг нь тэглэж дипломыг нь олгох гэрээтэй.  Зарим хүн би өөрөө төлбөрөө төлчихсөн шүү дээ. Одоо яах юм гэж байна.  Заавал бүх хүн төртэй гэрээ байгуулаад төлбөрөө төлүүлэх албагүй шүү дээ. Тийм боломж ч төрд байхгүй.

2016 оноос хойш Оюутны хөгжлийн зээл гаргаад оюутнуудаас заавал барьцаа авдаг, зээлд хүү тооцдог байсныг нь болиулсан. Барьцаагүй, хүүгүй болгосон. Оюутан өргөдлөө өгөөд шаардлагыг нь хангаж байвал зээлд хамрагдах боломжтой. Зээлд хамрагдах хамгийн гол шалгуур бол сургалтын голч оноо юм. Түүнээс тааруухан, хариуцлагагүй сурч байгаа бол зээл өгөхгүй ийм л дүрэмтэй.

-Нийт хэдэн төгрөгийн зээлийг чөлөөлөхөөр тусгасан бэ?

-2004, 2008 онд 26 мянган иргэний 11.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлж, дипломыг нь буцааж олгосон байдаг. Одоо 14 мянган иргэний диплом байна. Энэ нь 16 орчим тэрбум төгрөгийн авлага үүсч байна гэсэн үг.

-Боловсролын сангийн зээлээс улстөрчид болоод тэдний хүүхдүүд зээлээр сурчихаад төлөөгүй байна гэсэн шүүмжлэл яваад байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Өндөр хөгжилтэй орнуудад Төрийн сангийн зээлээр суралцдаг асуудал 1990-ээд оноос эхэлсэн.  Өнгөрсөн хугацаанд 1800 орчим хүн зээлийн санд хамрагдаж тэргүүлэх чиглэлээр суралцаж төгссөн байна. Яг л үүнтэй адил гэрээтэй. Төгсөөд эх орондоо ажиллах ёстой.  Тэгж байж гэрээний өр биелэгдсэнд тооцогдоно. Одоогоор улсын хэмжээнд 160-170  хүний л асуудал байна.  Зээлээ эргэн төлөөгүй буюу хаяг нь тодорхойгүй, гэрээний үүрэг биелүүлээгүй асуудал яригдсан. Яамнаас чиглэл өгсний дагуу Боловсролын зээлийн сан хамт батлан даасан хүмүүстэй нь холбогдож зээлийг эргэн төлүүлэх процесс явагдаж байгаа.

-Одоо өргөн барьсан журмаар чөлөөлөх жагсаалтад гадаадад өндөр хөгжилтэй оронд суралцсан хүмүүсийн зээл багтаж байгаа юу?

-Гадаадынх тусдаа явдаг. Одоо яриад байгаа журам бол дотоодын их, дээд сургуулийг төгсөгчид гэрээний үүргээ биелүүлсэн бол дипломыг нь өгөх асуудал юм. Сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, төлүүлэх журмыг цогцоор нь шинэчилж байгаа үйл явц. Хууль нь 2012 онд гарчихаад журам нь батлагдаагүй явсаар байгаад найман жил болчихсон байна. Энэ хугацаанд хуримтлагдсан олон мянган залуусын гэрээг дүгнэхээс өөр арга байхгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 7 цаг 50 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 11 цаг 25 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 13 цаг 12 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 13 цаг 29 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 13 цаг 41 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 13 цаг 58 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 14 цаг 11 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 14 цаг 53 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 14 цаг 54 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 14 цаг 55 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 14 цаг 56 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 14 цаг 57 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 14 цаг 59 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 15 цаг 0 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 15 цаг 1 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 15 цаг 3 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 15 цаг 4 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 17 цаг 9 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 17 цаг 12 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 17 цаг 12 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top