x

Шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 163 байгууллагад хяналт шалгалт хийжээ

Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын байцаагч Ч.Өсөхбаяраас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан гадаадын иргэдийн хяналт шалгалттай холбоотой асуудлаар тодруулга авлаа.

-Гадаадын иргэн, харьяатын газраас коронавирусийн эрсдлээс сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?

-Манай урд хөршийн Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол илэрснээс хойш Монгол Улсын төр засаг болон төрийн холбогдох байгууллагуудаас уг вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр шат шатандаа тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байна.

Манай байгууллагын хувьд Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн Газрын тогтоол, Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэр, Нийслэлийн Засаг даргын захирамж зэргийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Тухайлбал, хилийн боомтоор нэвтрэх гадаадын иргэдийн хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулах, хилийн хяналтын байгууллагуудтай нягт хамтран ажиллах, мөн шинэ коронавирусын халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан төв болон хилийн боомт, орон нутагт ажиллаж буй албан хаагчдыг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байгууллагын даргын 2 удаагийн албан даалгаврын хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

-Шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад хяналт шалгалт хийсэн байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Шинэ коронавирусийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, гадаадын иргэдийн хяналтыг эрчимжүүлэх зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга нарын хамтран баталсан удирдамжийн дагуу нийслэлийнн 6 дүүрэгт шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийд болон тэдгээрт хамрагдаж буй гадаадын иргэдийн бичиг баримтад хяналт шалгалт явууллаа. Тус шалгалт хоёрдугаар сарын 13-20-ны өдрийн хооронд явагдсан бөгөөд шалгалтад шашны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 163 байгууллагын зохих ангиллын оршин суух зөвшөөрөлтэй 11 улсын 36 иргэн, харьяалалгүй 2 хүн хамрагдсан.

Шалгалтаар гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн 1 уригч байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулсан, мөн Монгол Улсад суралцах зорилгоор ирсэн боловч шашны байгууллагад байрлаж байсан БНСУ-ын 1 иргэнд холбогдох асуудлыг шийдвэрлэхээр шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Ер нь хяналт шалгалт явуулсан шашны байгууллагуудад дотоод ажилтнуудаас өөр хүнгүй, үйл ажиллагаа нь зогссон байдалтай, дийлэнхи нь хаалттай байлаа. Шалгалтын үеэр цагдаагийн байгууллагаас болзошгүй вирусийн халдвараас урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар болон улс орон даяар үүсээд буй онцгой нөхцөл байдал, төрийн шат шатны байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар танилцуулж, олон нийтийг хамруулсан хурал, цуглаан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх талаар шаардлага хүргүүлсэн.

-Ер нь шашны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хаанаас олгодог юм бэ. Шашны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага болон гадаадын иргэдэд хэрхэн хяналт тавьдаг вэ?

-Манай улс төр, сүм хийдийн харилцааг зохицуулсан бие даасан хуультай. Уг хуулиар төр, сүм хийдийн харилцааны үндэс, сүм хийд, лам санваартны үйл ажиллагааны эрх зүйн үндэс, шашны байгууллага байгуулах, үйл ажиллагааг нь зогсоох гэх мэтчилэн гол гол асуудлуудыг тусгаж зохицуулсан байдаг. Тодруулбал, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Сүм, хийд байгуулах тухай иргэдээс гаргасан өргөдлийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хянан үзэж, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ. Олгосон зөвшөөрлийг үндэслэн сүм хийдийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэнэ” гэж заасан байдаг.

Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 74 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр шашны байгууллага байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-аар шүтэн бишрэх эрхийнхээ дагуу иргэд сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, зөвшөөрлийн хугацааг нь сунгах, хяналт тавих асуудлыг зохицуулсан байдаг.

Харин манай байгууллага бол тухайн сүм хийд, шашны байгууллагад ажиллаж байгаа гадаадын иргэдийн баримт бичигт шалгалт хийж виз, бүртгэлийн талаар зөрчилтэй эсэх болон холбогдох хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавин ажилладаг. Мөн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид зааснаар шашны байгууллагад ажиллах гадаадын иргэний виз, визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрлийг олгохдоо тухайн шашны байгууллагын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, ХХҮЕГ-аас Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгосон албан бичиг зэргийг гол үндэслэл болгохын зэрэгцээ бусад баримт бичгийг бүрдлийг хангасан эсэхийг харгалзан үздэг.

Хэрэв иргэдийн зүгээс, шашны байгууллагад ажиллаж буй гадаадын иргэн Монгол Улсад зохих ангиллын визээр оршин сууж буй эсэхийг шалгуулах бол манай байгууллагад хандах боломжтой. Өөрөөр хэлбэл, тухайн гадаадын иргэний баримт бичигт үзлэг шалгалт хийх, зохих ангиллын виз, оршин суух зөвшөөрөлтэй эсэх асуудал манай байгууллагын чиг үүрэгт хамаарна гэсэн үг. Харин тухайн сүм хийд нь үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эсэх, зөвшөөрөл авсан сүм хийдийн цугларалтын үйл ажиллагаа болон бусад асуудлаарх санал, гомдол, хүсэлтээ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх шашин, сүм хийдийн асуудал хариуцсан ажлын албанд гаргах боломжтой.

-Иргэдийн дунд гадаадын иргэдийн хяналт сул байна гэх шүүмжлэл байдаг. Ер гадаадын иргэдэд хяналт шалгалтыг ямар үндэслэлээр явуулдаг вэ. Иргэдийн өгсөн мэдээллийн дагуу хяналт шалгалт хийгддэг үү?

-Манай байгууллага нь гадаадын иргэний талаархи хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүргийнхээ хүрээнд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулж, хууль хэрэгжүүлэх үйл ажиллагааг тогтмол явуулдаг. Бид он гарсаар хоёр удаагийн төлөвлөгөөт хяналт шалгалт, мөн хууль хяналтын байгууллагатай хамтарсан болон иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу төлөвлөгөөт бус шалгалтуудыг зохион байгуулаад байна.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хүлээн авдаг. Тэгэхээр хувь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнууд зөрчлийн талаарх гомдол, мэдээллээ амаар, бичгээр, эсвэл харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан гаргах боломжтой. Манай байгууллага ажлын өдрүүдэд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг Хяналт шалгалтын газрын 70133448 дугаарын утсаар тогтмол хүлээн авч байгаа.

-Өнөөдрийн байдлаар хичнээн улсын байцаагч гадаадын иргэдэд хяналт тавин ажиллаж байна вэ. Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн ажлын онцлог юу вэ?

-Гадаадын иргэн өөрийн улсын болон оршин суугаа улсын гэсэн 2 эрх зүйн дэглэмд захирагддаг өвөрмөц онцлогтой. Тэгэхээр, гадаадын иргэний хяналтын улсын байцаагч гадаадын иргэн Монгол Улсад орох, гарах, дамжин өнгөрөх, оршин суухтай холбогдсон тус улсын эрх зүйн тогтоосон дэглэмийг сахин мөрдүүлэхийн зэрэгцээ гадаадын иргэний паспорт, түүнийг орлох баримт бичигт үзлэг шалгалт хийж, Монгол Улсад ирсэн зорилго, виз, бүртгэлийн асуудлыг хянан шийдвэрлэх эрх, үүргийг хэрэгжүүлдэг нь уг албан тушаалын онцлог юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 60 гаруй гадаадын иргэний хяналтын улсын байцаагч хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэн, гадаадын иргэдэд хяналт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: ГИХГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 7 цаг 49 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 11 цаг 23 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 13 цаг 11 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 13 цаг 27 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 13 цаг 40 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 13 цаг 56 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 14 цаг 9 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 14 цаг 51 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 14 цаг 53 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 14 цаг 53 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 14 цаг 54 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 14 цаг 55 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 14 цаг 57 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 14 цаг 58 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 15 цаг 0 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 15 цаг 1 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 15 цаг 2 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 17 цаг 8 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 17 цаг 10 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 17 цаг 11 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top