x

"Хотол төгс" хэмээх "Төмөр хулгана" жилийн үхэр хөтөлсөн хүн

Та бүхэндээ сар шинийн мэнд хүргэе! Дэлхий даяар Chinese new year хэмээгдэх азиудын шинэ жилийг монголчууд бид мөн ч бахтай өөрийнхөө тооллоор тэмдэглэдэг билээ. Маргааш битүүний орой. Цагаан сарын шинийн нэгний өмнө дэлхий тэр аяараа цэмцийх шиг болно. Гэвч энэ жил аюулт өвчний заналхийлэл дор хотлоороо гэр гэртээ шинэлж, хамаатан садантайгаа онлайнаар золгоорой. Тоглоом наргианы завсар шүүмжлэл зэмлэл хавчуулан үхэр хөтөлсөн хүнээ хэрхэн шинжсэнийг харцгаая. (Яг яаж шинжсэнийг нь уншиж чадаагүй ч зургийг нь олсон тул энэ хавиараа шинжчихлээ)

Юуны түрүүнд тэр гутал нүдэнд туслаа. Би одоо хэд хэдэн үхэр шинжихэд дандаа өрөөсөн гутлаа сугандаа гавчуулж гүйсэн хүн байсийм даа. Энэ жилийн “хэмээх” нь арай Гутал төгс гэж байсныг нь андуурсым биш байгаа, нэг эргээд харчихад гэмгүй л юм. Мөн тэр өвдөгний хамгаалалттай байгаа нь анхаарал татав. Сонгуулийн жил гээд дарга нар нь хоёр өвдгөөрөө хорвоог туулахыг бэлгэдсэн байж болох юм. Ногоон дээлтэй байгаа нь одоо нойлын ногоон тэг гэдгийг ёгтлон харуулсан болов уу, бурхан. Цагаан бүстэй байгаа нь бүсээ близнагаар угаасныг тод илэрхийлжээ. Гартаа шилбүүр барьсан нь мань эр хөлөөрөө барьж чаддаггүйг нотолсон байна. Үс нь одоо яах гээд ч байгаан. Зүгээр үсчин орку удцымуу, зориуд каакраад байгаамуу. К-поп шиг л харагджийнэ. Нээх зохисон нтр гэхээргүй л юм.

Харин тэр үхрийн царай эвгүүмаа. Ам нь инээгээд байгаа хэрнээ нүд нь аймар юм. Эсвэл тэр хүнийг шархдуулж хаячаад зугтаж чадахгүйг нь мэдээд хараад зогсоод ч байгаамуу. Хүн нь ч бас эвгүй нугараад базаахгүй л харагджийнэ. За тэр үхрийн бие цэнкэр байгаа нь жийнстэй хамт угаалгын машинд угаагдсанаас болж. Харин тэр эвэр сүүл чих гурав нь ягаан юм. Хамар нь ч бас ягаан. Дэрчийтлээ даарчаад байгаам болуу. Гэдэс хөл нь шар байгаа нь жинхэнэдээ шар үхэр байсныг илтгэжээ. Тэр боожгойтой хэрнээ төмсөггүй байгааг л хар (би хоёр шар хольчих шиг боллоо).

Энэ бүхнээс харвал энэ жил хулгана жил гарах нь тун тодорхой байна. Зургийн улаан жааз дажгүй.

Харин одоо миний зурсан үхрийг сонжицгооё

/зураг дээр даран томруулж үзнэ үү/

Шууд харахад энэ зургийн зураач нь гараар зурдаг байснаа больж поверпоинт оролддог болсон нь илт. Гүүглээс баахан зураг цуглуулжээ. 

Зураг дээр яагаад ч юм хоёр хүн байна. Энэ жилийн гол дуулиан болох сонгуультай л холбоотой болов уу, сайн мэдсэнгүй. Нэг нь цэнхэр, нөгөө нь улаан зангиатай бөгөөд мөн өнгөтэй самбарууд барьжээ. Улаан самбартай нь нэлээн далайлгасан шинжтэй харагдана. Харин цэнхэр самбартай нь ер нь юм бодож байнуу гэмээр царайлжээ. 

Самбар дээрээ амлалтууд бичиж. Цаана нь тэнгэр дээр одоо попын хааны сүнс үзэгджээ. Тэрээр ёстой л үгээ хэлж байх шиг. Харин наагуур нь цаасан онгоцнууд хэрэн ниссэн нь аналын... бишээ саналын хуудас юм шиг байгаан. Мөн тэнгэрт нь долоон нар манджээ ☹. Байгалийн давагдашгүй хүчин зүйл юмсанж. 

Тэр цаана нь бас гартаа самбар барьсан зомбинууд салгалаад явж байна. Н.Энхбаяр, Ж.Батзандан, Но.Алтанхуяг гурав болуу хэмээн таалаа. Сайн харвал самбар дээрээ бас л амлалтууд бичсэн харагдана. 

Одоо үхэр лүүгээ оры. Үхэр нь үнээ байх бөгөөд нээх хүнд хөтлөгдөж барисан зүйл алга. Мөн шууд харахад л хулхин дээр нь цэцэг ургасан үхэр байх нь илт мэдэгдэж байна. Нэг нь цэнхэр дэлбээт, нөгөө нь улаан дэлбээт аж. (Энэ хоёр ямар ядаргаатай өнгөнүүд вэ!) Царай нь мансуурч, манарсан байх бөгөөд гартаа хадаг барин цагаан сардахаар улайрсан байгааг анзаарлаа. Корона вирус тэнгэр эзэлчээд байхад гол зэвсэг болох сум, элдүүр нтрээ хөсөр хаяжээ. Үхэр нь хэдийгээр маасаг зүүсэн авч хамраа сартайлган ил гаргасан нь түүнийг юу ч үл зогсоохыг илэрхийлэх аж. Туурайнуудыг нь сайн харвал хадаас хадсан байх бөгөөд Төр засгаас хөл хорьсон тул байрнаасаа хөдөлж эс чадахыг харуулжээ. Үхрийн хар цагаан зүс нь амьдралын хар цагааныг илэрхийлсэн байж магадгүй. Эсвэл хар цагаан дуугүй суугаад байдаг үхэр ч байж болно. Ер нь юугаа бодож хар цагаан үхэр тавьдаг байнаа. 

Дэргэд нь хулгана жил ирцэн “хувьтай хүн л үзнэ” гэж хөөрөөд ТТ хувьцаа тэврээд зогсож байна. Ишш тэр царайг нь хараад байгаарай.

Самбарт бичсэн “Уулыг нураана” гэсэн бичигнээс болж Уул тийм байгаам байна. Хүн нь сүх кармаалжээ. Мөн самбарт бичсэн усыг эргүүлнэ гэсэн бичигнээс болж Ус юу гэснийг хар. Тэгсэн хүн нь нэг блэндэр хармаалсан юм уу даа. Эргүүлбэл эргүүлчих л болтой юм. 

Артаньян /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Онцгой төгөл"-д анхны модыг тарилаа саяхан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийнэ 6 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 10 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 13 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан 16 мин Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 11 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 11 цаг 58 мин Долгион бид хоёр 12 цаг 5 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 12 цаг 26 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 13 цаг 37 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 15 цаг 40 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 15 цаг 42 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 15 цаг 43 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 15 цаг 43 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 15 цаг 45 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 15 цаг 45 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 15 цаг 46 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 15 цаг 47 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 15 цаг 48 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 15 цаг 49 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top