x

Н.Номтойбаяр: Надаас өөр хүн бол өдийд боогоод үхчихсэн байх

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа Н.Номтойбаяртай ярилцлаа.

-Олон нийтийн анхаарлын төвд байгаа 13 секундийн гэгдэх бичлэгийн талаар таны байр суурийг сонсмоор байна. Цагдаагийн байгууллага сая мэдээлэл хийж, энэ бичлэг хуурамч гэдгийг зарлалаа. Нөхцөл байдал бүр эргэчихлээ?

-Энд хоёр зүйлийг эхэлж тодруулах ёстой. Хамгийн түрүүнд, АПУ компани яагаад УИХ-ын чуулганы өмнө хэвлэлийн бага хурал зарлав. АПУ-гийн өмгөөлөгч ноцтой хууль зөрчсөн.

Өмгөөлөгч хүн бол хууль эрх зүйн гол төлөөлөгч хүн. Тийм хүн полиграфын хариуг олон нийтэд буруу тайлбарлаж, шүүхийн шинжилгээний дүгнэлтийг гуйвуулж мэдээлсэн. Бүр зураг үзүүлж дайрсан. Ер нь зорилго нь юу байв. УИХ-ын шийдвэрт нөлөөлөх оролдлого байсан нь одоо харагдаж байгаа биз дээ. Намайг гүтгэх замаар тэд санасандаа хүрлээ.

Хоёрдугаарт, цагдаа нар яагаад хэзээ хойно мэдээлэл хийв. Яах вэ, энэ хэрэг залилангийн хэрэг байсан, 13 секундийн бичлэг хуурамч гэдгийг зарлаж байгаа нь сайн хэрэг. Уг нь зүй ёсоор бол АПУ-гийнхан хэвлэлийн хурал хийсний дараа энэ мэдээллээ олон нийтэд өгч төөрөгдлийг арилгах боломжтой байсан.

Цагдаа нар тэгэхийг хүссэн үү, хүсээгүй юү. Мэдээж цагдаагийн байгууллага олон нийтэд мэдээлэл хийх эрхийг прокурор өгдөг. Тэгвэл энэ хэргийн тухайд прокурор тэр эрхийг өгөөгүй. Яагаад гэдэг нь ойлгомжтой биз дээ.

-Ерөнхий прокурор таны асуудлыг УИХ-д нууцын зэрэглэлтэй оруулж ирсэн?

-Тэр л байхгүй юу. Би өөрөө Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр “Санал шүүмж хэрэггүй, дэмжээд өгөөч” гэсэн. Гэтэл ийм нөхцөлд л хүргэлээ. Намайг хамгаалах хэн ч байгаагүй. Цагдаа, прокурор хэн ч намайг хамгаалахгүй.

Харин хамгаалах хүмүүс бол УИХ-ын гишүүд байсан. Ц.Нямдорж ч “А” гэж дуугараагүй. Миний талд үнэнийг дуугарах хэн ч байгаагүй. Тиймдээ би хурлыг нээлттэй явуулъя гэж гуйсан. Хүлээж аваагүй. Ямартаа ч тэд зорилгодоо хүрлээ. 

Уг нь бас 13 секундийн бичлэг хуурамч гэдгийг цагдаа нар аль 2019 оны тавдугаар сарын 29-нд тогтоочихсон байсан. Өнгөрсөн хугацаанд олон нийтэд мэдээлэх хангалттай боломж байсан.

АПУ өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд хэвлэлийн бага хурал хийсэн. УИХ-ын чуулган хуралдах хүртэл 10 хоногийн хугацаанд цагдаа яагаад энэ тухай дуугарч болсонгүй вэ.

-Таны хилээр гарах эрхийг нэгдүгээр сарын 31-ний өдрөөс хориглосон гэв үү?

-Үгүй. Нэгдүгээр сарын 30-нд прокуророос шүүхэд санал ирсэн байдаг. Гэтэл тэр үед УИХ шийдээ гаргаагүй байсан. Тэгэхээр ямар шийд гарахыг прокурор мэдэж байсан гэж ойлгож байгаа. Би бол ямар ч мэдүүлгээс зугтаагүй. Хоёр удаа АТГ дээр очсон.

Эхний удаа очиход “Материалтайгаа танилцаагүй учир одоохондоо танаас асуух зүйл алга" гээд буцаасан. Дараагийн удаа нэгдүгээр сарын 27-нд очиход мөрдөн байцаагч нь “Ар гэрт ажил гарлаа, дараа дуудъя” гээд явуулсан. Одоо ингээд харахаар АТГ-т хүртэл цаанаа ямар нэгэн санаа зорилготой байв уу гэж эргэлзэж байна. Гэхдээ арай үгүй болов уу.

-УИХ-ын чуулганаар таны УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг нууц санал хураахад дэмжсэн хэр нь нээлттэй хураах болоход дэмжээгүй. УИХ-ын гишүүдийн энэ үйлдэл олон нийтэд их муухай харагдлаа?

-Нууцаар явуулсан санал хураалтаа хуулийн дагуу ил санал хураалт болгоход 65 хувийн саналаар дэмжигдээгүй. УИХ-ын дарга энэ асуудал дэмжигдсэнгүй гээд алхаа цохиод баталсан. Гэтэл намайг өргөдөл өгөнгүүт асуудал бишидлээ гээд А.Сүхбатаараа горимын санал гаргуулаад унасан тогтоолоо буцааж хүчингүй болгоод дахиад санал хураасан.

Энэ бол УИХ-ын чуулганы дэг зөрчиж байгаа том асуудал. Үндсэн хуулийг ч зөрчсөн явдал болсон.

-УИХ-аар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналын нэг үндэслэл талийгаач Г.Батхүү агсны хэрэгтэй холбоотой гэж олон нийт ойлгож байгаа. Гэтэл энэ хэрэгт холбоотой гэгдэх 13 секундийн бичлэг нь хуурамч болох нь ил болчихлоо... 

-Тэр бичлэг анхнаасаа худлаа байсан. Байх ч үндэсгүй. Талийгаач амиа алдсан газар бол Төрийн ордны нэг давхрын баруун жигүүр. Тэр үед би гурван давхарт зүүн жигүүрт байсныг хүмүүс гэрчлээд бүх юм тодорхой болчихсон байдаг. Үүнийг талийгаачийн ар гэрийнхэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Үнэхээр тэд гомдолтой гэж үзэж байгаа бол шүүх шинжилгээний дүгнэлтийг эсэргүүцэх боломжтой байсан. Дээр нь прокурорт эсэргүүцэл бичих ёстой. Гэвч тэд тийм алхам хийгээгүй. Энэ бол зориуд хийж байгаа улс төр. Эцсийн эцэст энэ ажиллагаанд ямар их мөнгө зарцуулагдав аа. Үүний ард хэн хожих нь ойлгомжтой.

-Хэн гэж?

-2020 оны сонгуульд Дорнодод АН-аас талийгаачийн дүү П.Батчимэг өрсөлдөхөөр яваад байгаа юм билээ. АПУ гэж аймаар компани юм байна. Төрийг хөдөлгөж чадлаа. Намаас хөөлгөж чадлаа. Би тулдаа тэсэж байна. Үнэхээр миний оронд өөр хүн байсан бол аль эрт боогоод үхчихсэн байсан байх.

-Үнэхээр таныг УИХ-ын гишүүнээс буулгах том ажиллагаа явагдлаа гэж олон нийт хэлж эхлээд байна?

-Яагаад, яагаад гэсэн олон асуулт л байна. АПУ хэвлэлийн бага хурал зарлаж хуурамч мэдээлэл тараасан, араас нь гишүүд рүү ил захидал илгээлээ. Бас гишүүд рүү 200 орчим мессеж ирүүллээ. УИХ нь дэгээ зөрчлөө.

Аргагүй байдалд оруулж намайг өргөдөл өгөхөд хүргэлээ. Өрөөнөөс гаргалаа. Хилийн хориг тавилаа. Үнэхээр намайг хүчиндлээ. Өчигдөр гэхэд (уржигдар) манай туслах ордны коридороор явж байхад нь Тамгын газрын комисс ирээд “Өрөөгөө суллаж өг” гэсэн байгаа юм. Уг нь энэ асуудал чинь түдгэлзчихсэн байгаа.

Ийм үед болж байгаа юм уу гэхэд “Авна аа” гээд өрөөний гадна байдаг нэрийг нь авчихсан байсан. Миний өрөөнд өөр гишүүн суух санал өгсөн бололтой. Миний өрөө ер нь гоё өрөө шүү, туслах тусдаа өрөөтэй.

-Ингэхэд бас та намаасаа гарчихлаа?

-Үнэхээр тийм юм бол МАН хүчин хийсэн Д.Гантулгаа хөө, зодоон хийсэн нөхрөө хөө. Бааранд зодоон хийснээс Төрийн ордонд хийсэн зодоон хоёрын аль нь илүү ноцтой байна.

ЖДҮ-чдээ намаасаа гарга. Мэдээж УИХ нь аваад үлдчихнэ. Намаас хөөх эрх нь бол байгаа. Адилхан л зарчим үйлчлэх ёстой. 2020 онд МАН-аас нэр дэвшүүлэхээргүй болголоо. УИХ нь 2020 онд нэр дэвшүүлэхгүй гэж хичээж байна.

-Гэхдээ шүүхийн шийдвэр гараагүй учраас та бие дааж нэр дэвших эрх нээлттэй биз дээ?

-Би түр зуур улс төрөөс завсарлага авъя гэж бодсон. Түр зуур шүү.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (157.131.75.0)
    Davar
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (203.91.115.40)
    Авахаа л хүртэж дээ хөөрхий.
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • nomiko (103.57.94.236)
    ug unendee nomtoi tuldaa tesch bgaa bh minii bodol
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
  • Од (192.82.71.243)
    Тийм л бх л даа, яа6аад ингэсэн юм бол?
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 8 цаг 36 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 12 цаг 10 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 13 цаг 58 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 14 цаг 14 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 14 цаг 27 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 14 цаг 43 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 14 цаг 56 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 15 цаг 38 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 15 цаг 39 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 15 цаг 40 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 15 цаг 41 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 15 цаг 42 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 15 цаг 44 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 15 цаг 45 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 15 цаг 47 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 15 цаг 48 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 15 цаг 49 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 17 цаг 55 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 17 цаг 57 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 17 цаг 58 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top