x

М.Хад-Эрдэнэ: Нийтдээ 4.2 сая маск үйлдвэрлэхээр төлөвлөсөн

М.Хад-Эрдэнэ: Баасан гаригт маскны түүхий эдтэй болно

Монголдоо амны хаалт буюу та бидний нэрлэж дадсанаар маск үйлдвэрлэгч цор ганц байгууллага болох “Мөнхийн тун” ХХК-ийн “Тун Фарм” эмийн үйлдвэрийн Чанарын баталгаажилтын менежер М.Хад-Эрдэнийн ярилцлагыг хүргэж байна.

-Амны хаалтын эрэлт нэмэгдэж, олдоц муу байх шиг. Үйлдвэрлэгч байгууллагын хувьд эрэлтийг хангах тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-“Мөнхийн тун” ХХК-ийн харьяа “Тун фарм” эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр нь 2014 оноос эхлэн өнөөдрийг хүртэл эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл үйлдвэрлэж байгаа юм. Тэдгээрийн нэг нь маск буюу амны хаалт. Бидний хувьд вирусийн тархалт гарч маскны эрэлт хэрэгцээ их хэмжээгээр үүссэнтэй холбоотойгоор нийтэд хүртээмжтэй байлгах зорилгоор 24 цаг тасралтгүй ажиллаж, өдөрт 35-40 мянган маск үйлдвэрлэж байна.

-Тасралтгүй үйлдвэрлэж байгаа ч гадуур тасалдал үүсээд байгаагийн шалтгаан юу вэ?

-Бид өөрсдийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг бүрэн хэмжээнд ашиглан тасралтгүй ажиллаж байгаагаа сая хэллээ. Аль болох тасалдал үүсгэхгүй, хүн бүрт хүртээмжтэй байхыг зорьж ажиллаж байгааг харилцагч байгууллагууд болон манай эмийн сангаар үйлчлүүлж буй иргэд маань мэдэрч байгаа байх аа.

Маск бол зах зээлд төдийлөн эрэлттэй бүтээгдэхүүн биш. Бид урьд нь өдөрт дунджаар 8000 орчим маск үйлдвэрлэж гагцхүү Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй томоохон эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын хэрэгцээг ханган ажилладаг байсан.

Гэтэл гэнэтийн нөхцөл байдал үүссэний улмаас сүүлийн найм, есөн хоногт эхний хагас жилд үйлдвэрлэхээр төлөвлөсөн байсан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэчихсэн. Үүнтэй холбоотойгоор түүхий эдийн нөөцгүй болоод байна.

-Түүхий эдийн нөөц дуусч байгаа гэж хэллээ. Үйлдвэрлэл зогсоно гэсэн үг үү?

-Бид эрүүл мэндийг хамгаалахад хүчин зүтгэж буй байгууллагын хувьд нийгмийн хариуцлагаа ухамсарлан бүтээгдэхүүний тасалдал үүсгэхгүйн тулд аль болох хурдан хугацаанд нөөц бүрдүүлэх зорилгоор хэд хэдэн улстай гэрээ байгуулан хамтарч ажиллахаар болоод байгаа.

Тухайлбал, хоёр хоногийн өмнө манай компанийн ТУЗ-ийн дарга Д.Батхишиг БНСУ-аас түүхий эд нэн даруй импортоор оруулж ирэх хэлэлцээр хийсний ачаар энэ долоо хоногийн баасан гариг гэхэд бид есөн тонн буюу ойролцоогоор гурван сая маск үйлдвэрлэх хэмжээний түүхий эдийн нөөцтэй болж байна. Урд хөршөөс мөн түүхий эд татан авахаар төлөвлөсөн. Нийтдээ 4.2 сая маск үйлдвэрлэнэ гэж төлөвлөлөө.

Мөн түүхий эд ирэх хүртэлх хугацаанд бид карбон шүүлтүүр бүхий утааны маскаа үйлдвэрлэж байна. Уг маск нь вирусээс хамгаалахаас гадна агаарын бохирдлоос хамгаалах ач холбогдолтой юм.

-Цаашид үйлдвэрлэлийн тоо хэмжээгээ нэмэгдүүлэх боломж байгаа юу?

-Мэдээж боломжтой. Энэ удаагийн шинэ вирус болох коронавирусийн дэгдэлт дулаан улиралд илүү ихсэх магадлалтай гэгдээд байгаа. Тиймээс бид гарч болзошгүй эрсдэлд бэлэн байхын тулд маскны машиныхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор ахиад нэг маск үйлдвэрлэгч машиныг шинээр худалдаж авч байна.

Гэхдээ энэ нь хамгийн хурднаар бодоход гуравдугаар сарын эхээр орж ирэхээр байна. Уг машин ирснээр бид Монгол Улсын хэрэгцээг бүрэн хангаж ажиллах боломжтой болно гэж үзэж байгаа.

-Ер нь танай маск бусад маскнаас ямар онцлог, давуу талтай вэ?

-Манай үйлдвэр 2014 оноос хойш эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийг үйлдвэрлэж байна. Анх БНХАУ-ын стандартыг нэг жилийн хугацаанд хэрэглэх зөвшөөрөл авч үйлдвэрлэлийн явцад БНСУ, Япон болон Европын эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийн стандартыг судалж үзсэний үндсэн дээр Монгол Улсын эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийн стандартыг боловсруулан гаргаж, зохих стандартын дагуу үйлдвэрлэлээ явуулж байна. Нэг үгээр бол бидний үйлдвэрлэж буй маск олон улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан, найдвартай гэдгээрээ онцлог.

-Маскийг хэрхэн хэрэглэх тал дээр хэрэглэгчдэд зөвлөмж өгвөл?

-Ямар өнгө, хэмжээтэй хийгдсэнээс үл хамааран бүчтэй хэсгийг гадна талдаа гаргаж зүүх хэрэгтэй. Халдвартай орчинд маскийг хоёр цаг тутамд, хэвийн орчинд хамгаалах зорилгоор зүүж байгаа бол 4-8 цаг тутамд сольж байх хэрэгтэй. Мөн хэрэглэсэн маскаа ил задгай хаяхгүйгээр таглаа бүхий хогийн саванд баглан хаяж, гараа сайтар угаах хэрэгтэй.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 8 цаг 2 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 11 цаг 36 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 13 цаг 24 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 13 цаг 41 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 13 цаг 53 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 14 цаг 9 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 14 цаг 22 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 15 цаг 5 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 15 цаг 6 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 15 цаг 7 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 15 цаг 7 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 15 цаг 8 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 15 цаг 10 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 15 цаг 11 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 15 цаг 13 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 15 цаг 14 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 15 цаг 15 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 17 цаг 21 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 17 цаг 23 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 17 цаг 24 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top