x

Б.Пүрэвдорж: УИХ-ын гишүүдийг газар нутаг биш, хүмүүс сонгодог гэдгийг мартаж болохгүй

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түтгэлзүүлэх эсэхийг УИХ-аар хэлэлцсэн. Хаалттай хуралдааны үеэр болсон нууц санал хураалтаар түүний бүрэн эрхийг түтгэлзүүлсэн ч ил санал хураалтаар түтгэлзүүлээгүй. Энэ нь эрх баригчдын үнэн нүүр царайг илтгэлээ ч гэж хэлэх хүмүүс байна. Сөрөг хүчний гишүүний зүгээс энэ үйл явдлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-МАН ЖДҮ, 60 тэрбумын гэсэн хоёр бүлгийн хуваагдал хэвээрээ байгаа. Н.Номтойбаярын бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх үед ч энэ нь тодорхой болсон. Ер нь УИХ дээр аливаа онцгой асуудлыг МАН шийддэггүй, АН л шийддэг юм шүү дээ. Энэ удаад ч МАН 27, 28-аараа хуваагдсан. Үүн дээр АН санал өгч, энэ асуудлыг нэг тийш нь болгосон.

МАН-ын хуваагдал нууц санал хураалтыг батлах үед бүр ч ил тод болсон. Тодруулбал, 60 тэрбумын нөхдүүд нь бүгдээрээ хурал хаяж гарч явцгаасан. Ард нь үлдсэн хэд дээр АН-ынхан нэмэгдэж ирц хүргэж байж энэ асуудлыг эцэслэсэн. Үнэхээр энэ УИХ хуваагдлын, хувь хувиа бодсон увиагүй хүмүүсийн талбар болж хувирсан. Тиймдээ ч энэ УИХ аль хэдийнэ тарах ёстой байсан. Эрт тараад нэрээ цэвэрлээд авчихсан нь дээр байж дээ гэдэг нь одоо харагдаж байна.

-Эрх баригч намын хоёр ч гишүүн явчихлаа. Энэ нь өмнөх парламентуудынхтай харьцуулбал хэр өндөр дүн юм бэ?

-1996-2000 оны хооронд хууль хүчний байгууллагынхан казиногийн асуудлаар сүржин мэдэгдэл хийж, АН-ын гурван гишүүнийг авч явсан. Гэсэн ч эцэст нь ихэнхийг нь татварын хэргээр ялласан. Өөр ийм тохиолдол бол байгаагүй. Энэ УИХ л асуудалтай гэдэг нь харагдаж хоёрын хоёр гишүүнээ өгч явуулж байгаа. Ер нь бол цаашдаа Монголын ард түмэн төрд илгээж байгаа хүмүүсээ маш сайн тунгаан бодож байх нь зүйтэй. Бидний өмнөөс чин шударгаар ажиллаж, төлөөлөл минь болж чадна гэсэн хүнээ л сонгох нь чухал болж байна. Сүүлийн үед иргэд нам харгалзахгүй хүнээ сонгоно гэж ярьж байгаа нь өнөөдрийн УИХ-ын өнгө төрхөөс болж буй юм. Иргэд ийм л санаа бодолтой болсон байна.

-Н.Номтойбаяр гишүүний зүгээс өөрийн хүсэлтээр чөлөөлөх хүсэлтээ өгсөн ч УИХ-аас түтгэлзүүлэхээр шийдсэн. Түүний чөлөөлөх хүсэлтийг авч хэлэлцэх үү?

-УИХ түтгэлзүүлэхээр шийдсэн учир чөлөөлөх асуудлыг хэлэлцэхгүй.

-Тэрээр чөлөөлөх хүсэлтээ өгөх үедээ 2020 онд намайг нэр дэвшүүлэхгүйн тулд ийм зүйл хийлээ гэж байсан. Намууд дотор мандатын өрсөлдөөн яваад эхэлчихсэн хэрэг үү?

-МАН 2020 оны сонгуульд оролцохын тулд нэрээ цэвэрлэх зайлшгүй шаардлага гарч байгаа. Учир нь өнөөдрийн УИХ-ын гишүүд ёс зүйн наад захын шаардлагыг хангахгүй байна. Монгол Улсын  Ерөнхийлөгч ч гэсэн энэ УИХ-ыг тарахыг шаардаж байсан. Иргэд ч тийм саналтай байдаг. Тиймдээ ч зарим нэг ёс зүйгүй нөхдүүдээсээ салах зорилгынхоо хүрээнд энэ ажлыг хийж байгаа. У.Хүрэлсүх өөрийнхөө Засгийн газрыг авч үлдэхийг тулд ЖДҮ-ийн мөнгөөр ждүчдийг угжсан. Түүнийхээ хүчинд Засгийн газараа авч үлдсэн.

Одоо У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах боломж цаг хугацааны хувьд байхгүй учир түүнд цаашдаа ждүчдийн хэрэг байхгүй. Тийм учраас ждүгийн хэд хэдэн хэрэгтэнг оруулж ирж өгч байна, түтгэлзүүлж намаа аврах зүйл хийнэ. Яг сонгуулийн эцсийн нэр дэвшилт дээр ждүчдийн эрхийг нь хасаад өөрийнхөө хэдэн ждүчдийг л нэр дэвшүүлэх нөхцөл байдал руу орно.

Н.Номтойбаяр гишүүний хувьд хэд хэдэн ёс зүйн, албан тушаалын болон бусад алдаануудыг гаргасан. Энэ нь тодорхой хэмжээнд ил болсон. Тийм учраас энэ асуудлын хүрээнд шийдэгдэж байгаа.

-Сөрөг хүчний зүгээс Улаанбаатар хот дахь мандатыг тоог цөөлснийг эсэргүүцсэн ч хууль батлагдчихлаа. Энэ шийдвэрийг та бүхэн юутай холбож тайлбарлаж байгаа вэ?

-Сонгуулийн хууль болгоноор МАН Улаанбаатар хотын мандатыг хасдаг, АН буцаагаад нэмдэг. Ийм нөхцөл байдалтайгаар өнгөрсөн хугацаанд явж ирсэн. АН-ын зүгээс Улаанбаатар хотод нийт хүн амын 46 хувь нь амьдардаг учраас, УИХ-ын гишүүд нь хүнээс сонгогддог тул нийслэлийн мандат их байх ёстой гэсэн зарчмын байр суурьтай байдаг. МАН Сонгуулийн тухай хуульд хүн ам, газар нутгийг харгалзан гэж оруулаад хөдөө рүү мандат шилжүүлэх ёстой гэж ярьж байгаа.

Бид хүнээс сонгогддог гэдэгээ мартах ёсгүй. Миний хувьд Улаанбаатар хотын мандатыг хэвээр байлгах ёстой, харин Хэнтий мэтийн аймгуудаас мандатыг нь хасч, жижиг дөрвөн аймагтаа нэмэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ бид бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталсан. Үүнийхээ хүрээнд бүсийн төвийн аймгуудыг зайлшгүй гурван мандаттай байх ёстой гэж үзсэн. Миний хувьд ч энэ байр суурин дээр байгаа.

Ер нь бол МАН тодорхой рейтингийн судалгаа хийж, тойрог, мандатаа хувиарласан. Улаанбаатар хотод амжилттай сонгууль явуулж чадахгүй нь гэж үзээд мандатын тоог багасгаж байгаа. Мөн рейтингийн судалгаагаар Улаанбаатар хотод амжилт гаргахгүй гэсэн учир 2020 оны төсөв дээр нийслэлийн хөрөнгө оруулалтын хэмжээг багасгасан. Улаанбаатар хотын төсвөөс 300 тэрбум төгрөгийг улсын төсөв рүү татаж, хөрөнгө оруулалтыг нь танасан. МАН Улаанбаатар хотод огт амжилт гаргахгүй гэдэг нь ч үүгээр батлагдаж байгаа.

Хэрвээ Улаанбаатар хотын төсөв нь урд оных шиг хэмжээнд байгаад, тануулаагүй бол маш олон зүйлийг шийдэх боломжтой байлаа. Гэр хорооллын барилгажилт, утаа түгжрэл, нийтийн тээврийн шинэчлэл зэрэг олон ажлуудад Улаанбаатар хот өөрөө хөрөнгө оруулалтаа хийгээд явах боломжтой байсан ч энэ бүхнийг хаасан.

-Керосиныг онцгой татвартай болгох Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өнөөдрийг хүртэл УИХ дээр орж ирээгүй байна. Таны хувьд хуурамч шатахууны асуудалд шүүмжлэлтэй ханддаг. Сүүлийн үеийн нөхцөл байдал ямар байгаа бол, хууль эрх зүйн хувьд нааштай үр дүн гарах нь уу?

-Хуурамч шатахууны талаар өргөн баригдсан хууль байхгүй. Уг хуурамч шатахууныг үйлдвэрлэдэг компаниуд маш хүчтэй лоббитой. Энэ талаар миний бие УИХ-ын хуралдаан дээр хэлж байсан. Хэлж ярьсны дагуу хууль хүчний байгууллагууд ямарваа нэгэн арга хэмжээ авахгүй байгаа. Ийм учраас миний бие керосинд татвар ногдуулах хуулийн төслийг бичиж бэлэн болгосон. Одоогоор Засгийн газар, яамдаас санал авах хэмжээнд явж байна. Хаврын чуулган эхэлхээс өмнө энэ хуулиа өргөн барина.

Өнөөдөр Монголын бүх машин хуурамч шатахууны хэрэглэгч болсон. Ер нь бол таван машины нэг нь өдөр тутамдаа хэрэглэдэг гэх тооцоо бий. Энэхүү хуурамч шатахуун нь Монгол Улсад орох ёстой татвараас хулгайлж байгаа. Хоёрдугаарт, машинтай хүн бүрийг хохироож байна. Тэр хор хохирлын дүнг хэмжээлшгүй. Хэн нэгний унаж яваа приус машины цахилгаан карбюратор нэгээс хоёр жил болоод л эвдэрчихдэг. Дизель машины апертур нь хэдхэн сар болоод л эвдэрчихэж байна. Энэ бүхэн хуурамч бензинээс л болж байгаа. Тиймээс ард иргэдэд санхүүгийг хохирол учруулж, улсын төсвийн орлогод ноцтойгоор нөлөөлж байгаа энэ асуудалд цэг тавих ёстой.

-Хэрэглэгчид хуурамч шатахуун эсэхийг ялгаж, таньж мэдэх боломжтой юу?

-Боломжгүй. Хольчихдог учир жирийн иргэд ялгах боломжгүй. Керосин татвартай болчихвол ямар ч асуудалгүй бензин, дизелийн түлш орж ирнэ. Ингэснээр иргэдээ эд материал, санхүүгийн хохирлоос аварна гэж үзэж байгаа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.179.31.90)
    Энэ сэтгүүлч нарынхаа бичиж байгаа нийтлэл, ярилцлагыг үг үсгийн алдаагүй бичүүлж сурга. Олон нийтийг соён гэгээрүүлэх үүрэгтэй шүү та бүгд . Агуулгаас гадна хэлбэр хийцээ харж баймаар юм.
    2020 оны 02 сарын 03 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 8 цаг 2 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 11 цаг 36 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 13 цаг 24 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 13 цаг 41 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 13 цаг 53 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 14 цаг 9 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 14 цаг 22 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 15 цаг 5 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 15 цаг 6 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 15 цаг 7 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 15 цаг 7 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 15 цаг 8 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 15 цаг 10 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 15 цаг 11 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 15 цаг 13 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 15 цаг 14 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 15 цаг 15 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 17 цаг 21 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 17 цаг 23 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 17 цаг 24 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top